x

Ковидын дараах Дэлхий ба Монгол

Энэ зуунд хүн төрөлхтний амьдралд зонхилон нөлөөлж ирсэн хамгийн том гурван хүч бол даяаршил, цахим хувьсгал, геополитик билээ. Тэгвэл энэ гурван хүчний чиглэлийг “Ковид-19” огцом өөрчилж байна. 2020 онд цар тахал “даяаршлыг хумиж, цахим хувьсгалыг эрчимжүүлж, Америк Хятадын геополитикийн өрсөлдөөнийг хурцатгав” гэж “The Economist” сэтгүүл дүгнэжээ. Энэ дүгнэлтийн тухай, эдгээр хүчнүүд ер нь Монголд яаж нөлөөлөх, бид юунд анхаарах шаардлагатайг шинэ оны эхний, хөл хорионы энэ өдрүүдэд олон хүн сонирхож суугаа. Цар тахал манайх шиг олон орны эдийн засгийг аль хэдийн сульдааж, ажилгүйдэл, ядуурлыг өсгөж, тэгш бус байдлыг улам бүр тэлсээр байна. Шинэ онд амьдрал цар тахлын өмнө ба хойно гэсэн хоёр өөр цаг хугацаанд өрнөх юм аа.

Даяаршлын сулрал

Даяаршил гэж хил дамжсан бараа үйлчилгээний худалдаа, технологи, хөрөнгө оруулалт, хүмүүс, мэдээллийн урсгалаас үүдэлтэй дэлхийн эдийн засаг, соёл, хүн амын улам бүр өсч буй харилцан хамаарлыг хэлдэг. Нэгэнт л ийм өндөр түвшинд хүртэл томорчихсон энэ харилцан хамаарлын түрэлтийг цар тахал хумиж чадахгүй гэж RAND Corporation (R.S.Cohen) үзэж байна. Үнэхээр ч, ойрын нэг хоёр жилдээ даяаршил хумигдахгүй, харин тэлэх хурд нь саарах юм. Учир нь улс орнууд байгалийн нөөц, хүний хөдөлмөр, технологи, тоног төхөөрөмж гэх мэт олон мянган зүйлийг бие биеэсээ авах шаардлага хэвээрээ, найз нөхөд, гэр бүл нь гадаадад ажиллаж амьдардаг, өөр оронд аялах сонирхол алга болохгүй юм. Өргөн вакцинжуулалт вирусын тархалтыг зогсоосны дараа, улс орнуудын хил, боомтын хяналт, шалгалт, шаардлага эхний ээлжинд эрс өснө.

2021 онд аялал, зочлолын болон жижиглэнгийн худалдааны олон бизнес хаагдана. Боломжтой бүх компаниуд аль болохоор зайн горимд шилжиж, улам олон хүн гэрээсээ ажиллана. Нийтийн тээврийн ачаалал буурснаар агаарын бохирдол багасна. Том хотуудын төвлөрөл саарч үндсэн хөрөнгө, ялангуяа оффисын талбай, орон сууцны үнэ буурна. Ядуурал тэлнэ. Энэ бүх үзэгдэл Монголд, нийслэлд улам тодоор мөн өрнөх болно.  

Цахим шилжилтийн хурдатгал

Цахим шилжилт улам хурдсах юм. Нийгэм, улс төр, эдийн засгийн бүх харилцаа сар жилээр биш, өдөр цагтай уралдан зайны (online) дэглэмд шилжиж байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ, маркетингийн бизнесийн цоо шинэ загвар бий болоод эхэллээ. Шинэ техник технологи жижиг дунд бизнест улам өргөн боломж олгож, төлбөр, хүргэлт бүрэн цахимжина. Цахим мөнгө цаасан мөнгийг шуурхайгаар халж эхэлнэ. Цахим эдийн засаг ноёлох цаг ирж байна. Цахимжилт нийгэмд хүчтэй нэвтрэх тусам, залууст улам их боломж гарна. Нийтийн засаглал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, бизнес, урлаг соёлын салбарт залуус өргөнөөр татагдан орох юм.

Монголд цахим засаглал улам хурдтай нэвтэрнэ. QR кодын хэрэглээ долоо хоногийн дотор Улаанбаатарт нэвтрэв. 2020 онд “E-Mongolia” aппликейшнээр 5 жилд хүн ядаж 1 удаа авдаг төрийн түгээмэл 592 үйлчилгээнээс 180-ыг нь хүргэдэг болжээ. Үлдсэн нь 2021 онд орно. Хиймэл оюун ухаан ашиглаж 2022 оноос таны авах үйлчилгээг урьдчилан сануулах (гадаад паспортын хугацааг сунгуулах гэх мэт) болно. Дуу хоолойгоор удирддаг “Чимэгэ” аппликейшн (Монгол Сири) хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аль хэдийнээ тусалдаг болжээ. Гэхдээ төрийн бүтцийн хувьд зохицуулах, мэдээллийг нэгтгэх, яам, агентлаг, газруудын бүх программыг харилцан ойлголцдог болгох, хамгийн гол нь мэдээллийн нууцлалыг баталгаажуулах зэрэг яаралтай арга хэмжээнүүд авах шаардлага тулгарав.

Тусгай зөвшөөрлүүдийг цахимаар олгоход холбогдох бүх байгууллагууд мэдээллээ хав дарж биш, хамтарч хөгжүүлэх цаг болжээ. Үл хөдлөх хөрөнгийн байршил, шуудангийн хаягжилтыг ойлгомжтой, нэгдсэн болгох хэрэгтэй. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд л бүх эмнэлгийн мэдээллийг хүн төвтэй болгох, аль ч эмнэлэг, эмч тухайн өвчтөний тухай бүх эмнэлгийн оношлогоо, шинжилгээний дүнг уншдаг болчихвол маш их цаг хэмнэж, олон амь нас аврах болно. Дашрамд, хувь хүний мэдээлэл тухайн хүний өмч учраас зөвхөн эзнийх нь зөвшөөрөлтэй ашиглах, эсвэл хүн өөрөө эргээд, хэн хаанаас мэдээллийг нь авч, ашиглаж байсныг мэдэх боломжтойгоор хувь хүний мэдээллийг хамгаалах ёстой. Эстони яг ингэж ажилладаг.

Геополитикийн өрсөлдөөний хурцдал

Бодит ертөнц АНУ ба Хятадын гэсэн хоёр том хүрээнд хуваагдах нь улам тодорч байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч тарифын дайныг зогсоохгүй, холбоотнуудтайгаа хамтарч Хятадын технологийн компаниудтай өрсөлдөнө, Уйгуруудын хүний эрхийг хамгаална гэжээ. Цахим ертөнц ч бас хоёр хуваагдаж эхлэв. 100 жилийн өмнө дэлхийн ахуйн хэрэглээг 220 ба 110 вольтоор ялгасан шиг, эдүгээ АНУ ба Хятадын 5G технологийн ялгаатай дэд бүтэц бүрдэж байна. Ази, Европ, Африк тивд Хятадын Huawei компанийн технологи ноёрхох боллоо. Европ, Энэтхэг, Хойд Америкийн Засгийн газрууд стратегийн салбараа дахин тодорхойлж, бүх импорт, ялангуяа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслээр Хятадын импортоос хамаарлаа эрс багасгах бүтцийн өөрчлөлт хийхээ мэдэгдээд байна.

Том эдийн засгуудаас Хятад ганцаараа 2020 онд өсөлттэй гарч, 2021 онд 7 хувьд хүрнэ. Энэ өсөлт АНУ, Европ, бусад ихэнх орон шиг төсвийн алдагдалгүй, өргүй бүрдэж байна. Орос газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг ч, эдийн засгийн хэмжээ нь 11-рт Италийн дараа, Өмнөд Солонгосын урд орж байна. Цэрэг дайны өндөр чадвартай ч, эдийн засгийн гол салбар нь газрын тос, байгалийн хий зэрэг түүхий эд. Хятад бусад том гүрнүүдтэй муудалцаж, тэдний импортыг хаах тусам, байгалийн баялагийн импортоо Оросоос орлуулах хандлага бий болов. Ойрын ирээдүйд Оросууд байгалийн хий, газрын тос, нүүрс, зэсээрээ Хятадын хамгийн том нийлүүлэгч болно. Ийнхүү хойд хөрш Монголын амин чухал орлого буюу нүүрс, зэсийн экспортын хамгийн том өрсөлдөгч болж байна. Орос зэсийн нөөцөөр (61 сая тонн) дэлхийд 4, нүүрсний нөөцөөр (160 тэрбум тонн) 2-рт ордог улс.

Ийнхүү дэлхийн геополитик хоёр туйлд ялгарч, G-7 удалгүй Австрали, Өмнөд Солонгос, Энэтхэг нэмэгдээд D-10 болж, дарангуйллын эсрэг ардчилсан холбоотнуудын шинэ эвсэл болох тухай яриа гараад байна. Энэ нөхцөл байдалд Монгол яаж зохицож, хандах, эдийн засгаа яаж ухаалгаар төрөлжүүлэх, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ дэлхийд экспортлох зэрэг асуултанд хариулах, тооцоо судалгаатай бодлого боловсруулах шаардлага бидэнд тулгараад байна.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч...
Top