x

Дүн өвлийн нүүрсний хүхрээс зайлах мэргэн арга

Хүкрийн хийгээр утсан
Үхлийн хөндий... хэмээн манай нэртэй нийтлэлч найз маань бичээд энэ зургийг тавьжээ. Нийслэл хотоо үхлийн хөндий гэчихжээ. Би өлгөж аваад энэ нийтлэлээ босгочихлоо. Зургийн автор нь facebook-ийн өөр нэг найз нь гэнэ. Тэр найзыг би танихгүй ч бичиж буй сэдэвтээ нэмэрлэе гээд эшлэчихлээ, aвтop нь өршөөгөөрэй.

“Улаанбаатар томсгосон Батсүмбэр боллоо. Хотоор дүүрэн халамж, хүнсний тaлон харж амьд явагсад. Хотын стандарт бий болго. Хөрсний бохирдол замаа алдлаа. Амиа хичээгч бэртэгчингүүд 21 аймгаас цугларсан тамын газар боллоо шүү”–миний өмнөх нэг нийтлэлд нэг коментчин ингэж бичжээ. Энэ бас эл нийтлэлд маань ташуур өглөө.

Түүхий нүүрс түлүүлэхгүйн төлөө, шахмал түлш түлүүлэхийн төлөө тэмцэж байгаа Засгийн газрыг би буруутгах гээгүй, харин ч хоёр гараа өргөн дэмжинэ. Тууштай, зоригтой дайрч хийгээч ээ, бүү дүлэгнээч хэмээн он солигдож буй мөчид уриалан дуудаж байна. Шинэ оны эхний өдөр амны билэггүй юм ярилаа гэж харааж зүхэхийг чинь тэвчиж хүлцэж чадна. Гэвч хэргээр энэ цаг үеийг тоочиглож байгаад эл нийтлэлээ гаргачихья гэж шийдлээ. Олон хүнд хүрэг, боож үхэх нь боож үхэг, бас санаж сэрэг!

Хуучинсаг, хулчгар, арчаагүйтэл рүүгээ дахин нэг өнгийе. Дүн өвлөөр нүүрсний хүхрийн үнэр-угаарт дахин хордож байгаадаа цухалдсан хүн ганц би биш, хэдэн зуун мянгуулаа, бараг саяуулаа. Цаана чинь манай улс олон улсын гэрээгээр авсан үүргээ хөсөрдүүлээд нэг өдөр олон улсын хамтын нийгэмлэгээс хатуу сануулга авна гэж ёрлоод бичиж байна. Олон улсын гэрээ зөрчсөн хэргээр элдэв санкц тавиулахын даваан дээр ирчихсэнээ төр–засаг нь ард түмэндээ яагаад ойлгуулахгүй байнав гэдэгт гайхшаа барлаа.

Үүнийг бичихийн тулд “Юунаасаа айгаад байгаа юм бэ?” гэдэг асуултыг улс төрчид-шийдвэр гаргагчиддаа хандан дахин тавих санаатай. Ер нь ингэж гөлөлзөж, бултаж зайлж, аргацааж, популизмдэж явсаар тэсрэх бөмбөгөө улам ихээр хуримтлуулаад байна гэдэгтээ яагаад дүгнэлт хийгүй байгаад гайхсаар халагласаар үзэг цаасаа харшууллаа. 

Хүлэмжийн хий нь хүн төрөлөхтөнд нөмөрсөн нэг том аюул бөгөөд түүний ихэнхийг нүүрсний цахилгаан дулааны станцууд ялгаруулж байдаг гэдгийг дунд сургуулийн сурагч мэддэг болсон цаг. Хүлэмжийн хийг багасгах, улмаар хориглох зорилготой Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр (2015 он) нь хүн төрөлхтөнтэй байгуулсан эрүүл мэндийн гэрээ хэмээн ДЭМБ үздэг ба манай улс 2015 онд тэр чухал хэлэлцээрт нэгдэж орсон, үүрэг хүлээсэн гишүүн–улс. Хүн төрөлхтөний өмнө хүлэмжийн хий ялгаруулж, хорт утаа үйлдвэрлэж, хүн ардыг хордуулахгүй хэмээн бид (монголчууд) хатуу үүрэг хүлээсэн гэсэн үг. Гэтэл өнөөгийн нийслэлийг дарчихсан энэ их утаа, угаар, хүхрийн үнэр чинь Парисын хэлэлцээрийн эсрэг чиглэсэн санаандгүй дайсагнал гэж бууж байна.

Даян дэлхийд агаарын бохирдол жил бүр 7 сая хүнийг хөнөөдөг гэх нэг тоо сайтад явж байна. Агаарын бохирдлын улмаас зүрхний өвчин, цус харвалт, уушгины архаг бөглөрөлт, хавдар, хүүхдийн амьсгалын замын хурц халдварт өвчнөөр жил бүр 4.3 сая хүн нас бардаг гэх өөр нэг мэдээлэл байна. “Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол ба эрүүл мэнд, Тайлан, 2019” гэсэн албан ёсны нэгэн номд бичсэнээр бол Улаанбаатар хотод 2018 оны байдлаар агаарын бохирдлоос үүдэлтэй хамгийн өндөр саруудын өвчлөлүүдийг 10 000 хүн амд ногдох байдлаар авч үзвэл, амьсгалын тогтолцооны өвчлөл 1 588 (2008 онд 882), хатгалгаа 321 (2008 онд 146), зүрхний шигдээс өвчин 2008 оноос хойш 2.1 дахин буюу 355 бүртгэгдэж, хатгалгаагаар нас барсан 5 тохиолдлын 1 нь 5 хүртэлх насны хүүхэд гэсэн байх юм. 

Түүхий, угаагаагүй нүүрс түлж дулаан цахилгаан гаргаж байгаагийн эрүүл мэндийн уршиг дээрхи хэдхэн тоонд шингэжээ. Нүүрс ухаж гал түлж амиа зогоодог чинь хүн төрөлхтөнтэй хамт бараг үүссэн өнө эртний ахуйн болхи дадал. Харин XXI зуунд бол хамгийн хоцрогдсон арга дадал. Хамгийн хоцрогдсон улс л ийм болхи аргыг шүтнэ. Тэдний нэг нь бид байна. Нүүрсээ ухаж гаргаад экспортлохыг би хэлээгүй байна. Төмөр замаа тавиад үтэр түргэн зарж борлуулагтун! Харин энэ удаа бол нийслэлдээ утаан хөшиг, утаан дээвэр буй болгочихсон, хэдэн түмэн айл өрх нүүрс шүтээд сууж байгааг, төр нь тэдний өмнө бөхөлзөөд ил далд нүүрс түлүүлээд байгааг нь би онилж онцолж байна. Нөгөө хатуу хахир шалгалт торгууль яалаа?

Утаан хөшгийг шийдэх арга зам, боломж, гарц нь манай улсад зөндөө бий. Бүр овоолгоостой. Харин тэр аргуудаа судлах, хэрэгжүүлэх нь алга болчихсон, “гавьяат нүүрсчин–уурхайчид”-ыгуралдуулаад байгааг шүүмжлэх гээд үзье дээ.

Манай улс урааны нөөцөөр дэлхийд толгой цохигчдын нэг нь. Хөрсөн дороо асар их нөөцтэй. Нөөцөө хав дарчихаад, иргэний хөдөлгөөний эх орончдоор мануулчихсан. Цөм-атом, ураан, шар нунтаг гэх сэдэв цухуйхтай зэрэг л эх орны сөнөл мөхлийн тухай ёрлоод эхэлнэ. Няцаах бэлэн зэлэн үгс хэдэн арван боть болно. Жишээ татна гэвэл Чернобыль, Фукушимагийн атомын цахилгаан станцын түүхийг сөхчихнө, хоёр толгойтой тугал үзүүлчихнэ. Өөр аргумент, XXI зууны технологийн дэвшлийн тухай хэн ч хөндөхгүй, хүсэх ч үгүй. 

Харин би зах зухаас нь хөндөе:– 1 кг нүүрснээс ердөө 8 киловат эрчим хүч үйлдвэрлэдэг бол 1 кг ураанаас (U235) 24 сая киловат эрчим хүч үйлдвэрлэдэг гэх ганцхан тоо хэлье. Цаашаа:– 1 кг ураан нь 1 сая кг нүүрстэй тэнцэнэ гэе. “24 000 000 квт :8 квт”; “1 кг: 1 000 000 кг”–харьцуулсан тоог тэмдэглээд аваарай. Нэг килограммаар савласан гурил, будаагаар баримжаа хийгээд үз.

Монгол Улс 2019 онд эрчим хүчиндээ 7.5 сая тонн нүүрс буюу 125 мянган вагон нүүрс ДЦС-д ашиглаж гэнэ. Хэрэв атомын ганц цахилгаан станцтай байсансан бол ердөө 7500 кг уран буюу 8 портер машин ураан ашиглах байжээ. Наймхан портер. Би тэнгэрийн юм бичээгүй байна. “Юунаасаа айгаад байгаа юм бэ?” гэдэг асуултыг улс төрчид-шийдвэр гаргагчиддаа хандан дахин тавингаа цөмийн эрчим хүч хөгжүүлээч ээ, бааз суурь, түүхий эд нь бэлэн байгаа, даян дэлхийд хөрөнгө-технологи оруулчих түнш зөндөө байгаа, монгол хүн ажиллуулж чадна гэдгийг улиг болтол нь уриалах гэж байна. 

Монгол маань эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 90 гаруй хувийг нүүрснээс хангадаг. Тэгвэл байрыг нь солиод урааны олборлолт-цөмийн цахилгаан станцаас 90 хувь, үлдэх 10 хувийг нь гурван улсын эдийн засгийн хонгилын байгалийн хийн хоолой, мөн сэргээгдэх эрчим хүчнээс гээд байрыг нь сольчиход улс төрийн зориг зүрх, оргож босохгүй тууштай цэх бодлого л дутаж байна. Нам харгалзахгүйгээр нэг санаагаар бүх улс төрчид нэгдвэл шүү дээ.

XXI зуун ба энэ цаг үе рүүгээ орж ятгалгаа үргэлжлүүлье. Цөмийн энергигүйгээр хүн төрөлхтөн оршихгүй болжээ. Даян дэлхий нүүрс түлж эрчим хүч гаргадагийг чинь хориголохоор Парисын хэлэлцээр байгуулчихсан, тэгэхлээр гарц хувилбар нь цөмийн эрчим хүч, өөр сэргээгдэх, өөр юу ч байдаг юм, лав нүүрс биш болж таарах нээ.

Уншигчиддаа 6 асуулт тавьж бодлого бодуулаад хариулт хайя. 

  1. Цөмийн зэвсгийн хор аюулыг хамгийн ихээр амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн цорын ганц ард түмэн бол япончууд (1945 он, Хирошима, Нагасаки). Гэтэл эдүгээ Япон нь атомын цахилгаан станцаар тэргүүлэгчдийн нэг. Цөмийн хор хөнөөлийг мэддэг мөртлөө яагаад татгалзахгүй байна вэ? Нэмэлт тайлбар: Фукушима бол өөр тохиолдол юм. Анхны нэг ба хоёрдугаар үеийн атомын цахилгаан станц, хаагдахаар шийдвэр гарчихсан, бүх техник нь хуучирсан, актлах гэж байсан. Гэхдээ хүний хариуцлагаас шалтгаалж 2011 онд осол гарсныг тэр станцын дарга асан нөхөр надад ярьж байсныг энд бас дурдчихъя. Эдүгээ атомын 5 ба 6 дахь үеийн станцууд ажиллаж байна. Чернобыль, Фукушима анхных нь үеийнх. Хэд хэдэн үе солигджээ.
  2. Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан Америк орон атомын цахилгаан станцын тоогоор тэргүүлж байна. Ард түмнээ цөмийн цацрагаар хордуулчихаагүй яваад иржээ. Яагаад цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй байна вэ? Ардчиллын өнцгөөс хариулт хай даа?
  3. Орос, Хятад, Өмнөд Солонгос, Канад, Өрнөд Европ гээд олон орныг нэрлэж болно. Социалист тогтолцоотой, хагас ардчилсан, улаан коммунист, бас либерал үзэлтэй Европын орнууд бүгд л цөмийн станцтай байна. Тэд яагаад татгалзахгүй байна вэ? Энэ жагсаалтад Монголд яагаад нэмэгдэж болохгүй гэж? 
  4. Монголд яагаад үйлдвэрлэл хөгжихгүй, үндэсний үйлдвэрлэл сэргэхгүй байна. Энэ чинь эрчим хүчний хомсдол, агаарын бохирдол, үрэлгэн эдийн засгаас шалтгаалахгүй байна биш гэж үү?
  5. Физик, тэр дундаа цөмийн физикт нээлт хийсэн үй олон эрдэмтэн Нобелийн шагнал хүртлээ, хүртэж байна. Тийм хортой үйлс юм бол эздийг нь урамшуулдаг нь ямар ёс вэ? Яагаад тэд нэр хүндтэй шагналын эзэднь болдог юм бэ? 
  6. Асар их хортой хэмээн бидний айдаг нөгөөх шар нунтгийг чинь бусад улс орон өндөр үнээр авъя гээд булаацалдвал яахав? Тэгэх нь гарцаагүй.

Дээрхи 6 асуудлыг нягтлаад хариулах гээд үз дээ. Атомын цахилгаан станцтай улс оронд ганц портер ураан хэрэглээд асар их эрчим хүч гаргачихдаг, тэр станц нь ганц айлын хаусаас том биш учраас л өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчнээс татгалздаггүй гэдэг нэг хариултыг нь би хэлчихье. Дахиад нэмээд хэлэхэд атомын цахилгаан станц хамгийн хямдаар хямд цахилгаан гаргадаг, ашиглалтын зардал нь дулааны цахилгаан станцаас 3-4 дахин бага, олон дэд бүтэцгүй, цөөн хүн ажилладаг, 11 дахин бага талбай эзэлдэг, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгальд ээлтэй гээд олон давуу тал ярайж байна. 

Өөр нэг аргумент:–сүүлийн 50 жилд дэлхийн хүн ам 2.5 дахин өсчээ. Энэ их өсөлтийг дагалдаад нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 5 дахин өсчээ. Манайд ч ялгаагүй шүү дээ. Цахилгааны үнэ төрөөс тэглэсэн шөнө хэрэглээ нь хэт өсөөд, олон дэд станцууд дэлбэрээд ч бил үү, саяхны баримтыг саначих. Нийт эрчим хүчний хэрэглээ дэлхийд 12 дахин нэмэгдсэн учраас атомын цахилгаан станцын хэрэгцээ дагалдаад эрс нэмэгдэж байна. Өмнөд хөрш гэхэд л цөмийн эрчим хүчний реактор 26-г барьж байгуулж байна.

Би энд хөгжил дэвшил, цөмийн физикийн ярайсан олон эрдэмтэн, хүрээлэнгүүдийг хөхиүлэх тухай ярьж байгаа биш шүү. Монголчууд дарамтнаасаа (нэг дарамт нь нүүрс түлсэн их утаа) салж айван тайван амьдрах, хий дэмий юманд мөнгө, хүч, эрүүл мэндээ гарздахгүй байх, алсуураа бол Парисын хэлэлцээр зөрчлөө гэж НҮБ-аас бангадуулахгүй байх тухай ярьж байна. 

Хөгжихийн тулд биш амьдрахын тулд цөмийн энерги хэрэглэх цаг мөд ирнэ. Бид бултаж чадахгүй.Харин бэлтгэлтэй байх хэрэгтэй. 2021 оноос түүнийгээ эхлүүлье!

 

Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 3 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 10 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 20 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 43 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 49 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 16 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 15 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 38 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 45 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top