x

Даатгалын нөхөр олговор Засгийн газрын өглөг биш

Эдийн засагч Н.Туяа өөрийн нүүр номоор дамжуулан хөл хорионы үед Засгийн газраас авч хэрэгжүүлж болох болон зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой зарим арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцсаныг уншигчиддаа хүргэж байна.

Даатгалын нөхөн олговор Засгийн газрын өглөг биш

Хатуу хөл хорио тогтоосноос хойш би энэ Засгийн газраас ямар ч #сайхан_сэтгэл, #баатарлаг_үйлс шошгогүйгээр хууль ёсны нэг асуудлыг шийдэж өг гэж нэхээд удаж байна. Энэ бол Засгийн газрын шийдвэрээр ажиллах боломжгүй болж цалин орлогогүй хэдэн сар болж байгаа үйл ажиллагаа нь хаасан салбарын даатгуулагчдад Ажилгүйдлийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох асуудал юм.

Даатгуулагчид ажил олгогчийн хамт сар бүр цалингийн 24 хувиар нийгмийн даатгал төлж байгаа. Үүнд ажилгүйдлийн даатгал ч мөн багтдаг. Даатгалаа төлсөн иргэд цалин, орлогогүй болсон байхад Даатгалын сангаас яагаад хууль ёсны нөхөн төлбөрийг нь өгөхгүй байна вэ? Хуулийн дагуу даатгуулагчид цалингийнхаа 45-70 хувиар 76 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговор авах эрхтэй. Жишээ нь, 800 мянган төгрөгийн цалинтай даатгуулагч даатгал төлсөн хугацаанаас хамаарч 1 сая 272 мянгаас 1 сая 979 мянган төгрөгийн нөхөн олговор авах эрхтэй. Засгийн газар энэ асуудлыг яагаад ярихгүй байна вэ?

Сануулахад, сонгуулийн өмнөх 4-6 дугаар сард ажлаа хийгээд цалингаа бүтэн авч байсан даатгуулагчдад Засгийн газар ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээнд 218 мянган хүн хамрагдаж, 43.6 тэрбум төгрөгийн тэтгэмж авсан. Энэ бол даатгуулагчийн мөнгийг улстөрчид зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашигладгийн тод жишээ. Сонгуулийн өмнө, ажилгүйдлийн даатгалын тохиолдол /хуульд заасан нөхцөл/ үүсээгүй байхад даатгуулагчдын 43.6 тэрбум төгрөгийг хуулийн үндэслэлгүй тараасан энэ үйлдлийг улс төрийн зорилгоор даатгуулагчдын хөрөнгийг ашигласан гэж үзэх үндэстэй.

Харин өнөөдөр жинхэнээсээ даатгуулагчид нь ажилгүй, орлогогүй болсон байхад даатгалаас нөхөн олговор олгох ёстой Засгийн газар, ХНХЯ, Сангийн Яам мэдсэн ч мэдээгүй царайлаад сууж байна.

Мөн Капитал банктай холбоотой 104 тэрбум төгрөгийн асуудлаа яаралтай шийдэж даатгуулагчдын хөрөнгийг зохих ёсоор нь зарцуулах ёстой. Засгийн газраас үйл ажиллагааг нь зогсоосон, одоо ч нээгдээгүй байгаа хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа зөвхөн НДШ-ийг төлөөд цалингүй суулгаж байна. Энэ хүмүүс хохироод үлдэх ёстой юу? Засгийн газар 1,9 сая төгрөгийн нөхөн олговрыг /өмнөх жишээг үзнэ үү/ нь өгөлгүй зургаан сарын цахилгааны төлбөрөөс 180 мянган төгрөг чөлөөлж байгаад баярлаад дуугүй суух ёстой юу?!

Энэ асуудлыг хөндөхдөө би “Эрдэнэт” үйлдвэрээс бүх нийтийн эрчим хүчний төлбөр төлөх болсныг огт эсэргүүцээгүйгээр барахгүй, “Үндэсний шуудан” сонин болон inews.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчит компаниуд тансаглалаа орхивол хэдэн тэрбум бүү хэл их наядын нөөц гарч ирнэ, үүнийг ашиглаж бизнесээ, эдийн засгаа дэмжмээр байна” гэдэг санаагаа хэлсэн. Төрийн өмч, байгалийн баялаг ард түмнийх юм бол түүнийг ядарсан үедээ ашиглаж боломж нь ард түмэнд байх ёстой. Гэхдээ үүнийг хийхдээ хэт хавтгайруулсан, судалгаа тооцоололгүй хийсэн, эрсдэлээ тооцоогүй асуудлууд ч гарсан.

Харин Даатгалын сангаас нөхөн төлбөр олгох асуудал бол олон мянган даатгуулагчийн эрх ашгийн өмнөөс тавьж буй хууль ёсны шаардлага юм. Үүнийг зарим нь "Цахилгаан, дулаанаа тэглүүлчихээд ямар шуналтай юм" гэх мэтээр зориудаар гуйвуулах хандлага ч байна. Ажил хийж, цалингаасаа татвар, шимтгэл, даатгал төлж үзээгүй хүмүүсийн хувьд ойлгомжгүй, зүгээр сууж байгаад хүртдэг халамж шигээ бодож байж болох ч нөхөн олгвор бол халамжаас огт өөр ойлголт.

Энгийнээр хэлбэл хүмүүс эрсдэлээ даатгаж төлбөр төлдөг, түүнийг даатгал гэдэг. Даатгуулсан тэр эрсдэл нь иргэнд үүсвэл даатгалын сангаас нөхөн олговор олгодог хуультай. Энэ бол хууль, гэрээгээр зохицуулсан иргэний эрх зүйн харилцаа. Үүнийг Засгийн газар хүссэн үедээ өөрчлөх, эсвэл саатуулах эрхгүй юм.

Эдийн засагч Н.Туяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.100)
    Hi sain durin daatgal tologchid yah ve ajilaa hij chafahgui hol horiond 2 sar bolloo
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • oyunerdene (66.181.161.18)
    11sar niigmiin daatgal tolson hvnd oldohuu
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.218.31)
    Ийм үед л нөхөн олговор өгөхгүй бол, Тэр нийгмийн даатгал гэх байгууллага байх хэрэг бна уу?!?!!!!
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.99)
    Авмаар бна шүү
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Иргэн (66.181.161.20)
    Ёстой үнэн.Зөвхөн 10-р сарын НД шимтгэл гэж 198000төгрөг суутгуулсан хүмүүс бн.Сар болгон төрд баггүй хэмжээний татвар төлдөг.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Түндэв Пүрэвсүрэн (64.119.18.145)
    Зөв
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна саяхан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 1 мин Д.Цолмон: Хуримтлалын сангийн иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөг байна 20 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 40 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 50 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 1 цаг 6 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 1 цаг 58 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 1 цаг 58 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 1 цаг 59 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 2 цаг 2 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 2 цаг 5 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 2 цаг 6 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 2 цаг 7 мин Х.Тэмүүжин: Намын гал тогооны ажлыг 80-аад оныхонд өгөх ёстой 2 цаг 34 мин Элбэгдоржийн “хэрэг” 3 цаг 58 мин Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... 4 цаг 9 мин Монголд ирэх гадаадын жуулчдын тоо 35 хувиар өсжээ 4 цаг 18 мин Болгарын Цэргийн түүхийн музейн 110 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ 4 цаг 21 мин Энэ оны 6-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарлаа 4 цаг 22 мин Ургамал, газар тариалангийн хүрээлэнд хөрсний нүүрстөрөгч тодорхойлох багаж хүлээлгэн өглөө 4 цаг 25 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top