x

Үндэсний бүтээн байгуулалт ийм байдаг юм уу, ҮАБЗ-ийн тэргүүн ээ!

Зөвхөн “төмөр зам барих” аргаар хоёр дахь удаагаа Монголын баялгийг залгиж буй Х.Баттулгын “утопи” төсөл хэзээ хэрэгжиж дуусах бол. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж тус компанийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2021 оны төсөв, төлөвлөгөөг баталлаа. Уг Zoom хурлаар “Зүүнбаян төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирлаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ложистикийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Банзрагчийг томилсон байна. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга “зүтгүүлсэн” гэх бөгөөд уг нь түүнтэй “тооцоо” дуусаагүй байх учиртай.

Юу гэвэл Замын-Үүдийн ложистикийн төвийг Замын-Үүд сумтай холбох 4.3 км авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр төслийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгч “Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп” компанийг сонгон нэмэлтээр гэрээний өөрчлөлт №4-ийг 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд байгуулсан. Нийт төсөвт өртөг нь 1.4 сая ам.доллар бөгөөд гэрээт ажил хугацаандаа хийгдэж дууссан, төслийн хүрээнд 1.2 км нарийн царигийн төмөр замын ажлыг 2019 онй есдүгээр сарын 4-нд гэрээний өөрчлөлт №6-аар хийсэн. Үүгээр “Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп” компани хийж гүйцэтгэсэн, төсөвт өртөг нь 916.5 мянган ам.доллар. Эдгээр төслүүд тээр жилийн тэр нэгэн хэргүүдийнхтэй төстэй биш байна уу? Хэн эдгээрт аудит хийж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аль нь, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар юуг нь хийж гүйцэтгэсэн орлого, зарлагыг дүгнэсэн бэ? Энэ бол өнгөрсөн баасан гаригт “Зүүнбаян төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Банзрагчтай тооцох ажлууд. 

Харин одоо түүнд өмнөхөөс хавьгүй том ачаа оногдох болов. Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 23-ны хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилгоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэрлэсэн билээ. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшинэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад “Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогоор 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Энэ хөрөнгө оруулалт хамтарсан компанийн 66 хувиар баталгааждаг.

Засгийн газрын дээрх хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгосон. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж эхэлсэн. Энэ удаад ч “Монголын төмөр зам” компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанид ирүүлсэн албан бичгээс харахад дахиад 513 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. 

Үүний өмнө 2020 оны есдүгээр сарын 18-нд миний бие УБТЗ ХНН-ийн харьяа “Ганзам” зочид буудалд Дорнод Сибирийн төмөр зам /ВСЖД/-ын 20 орос ажилчин тусгаарлагдан байрлаж байна. УОК-ийн Шуурхай штабаас ирэх иргэдийг байршуулах, тусгаарлан ажиглах байруудын жагсаалтад тус зочид буудлын нэр байгаагүй, УБТЗ ХНН-ийн орлогч дарга тусгаарлалтад байгаа орос ажилчидтай уулзаад байна гэж бичиж байсан. Хэн ч тоогоогүй. Бас үгүйсгэж чадаагүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зарласан “Үндэсний бүтээн байгуулалт” яг “Үндэснийх мөн үү”? Эхний гараа нь ч, эцсийн зорилго нь ч танил биш байна гэж үү?

Эхний гараа нь ч, эцсийн зорилго нь ч танил биш байна гэж үү?

Айраг-Бор-Өндөрийн төмөр зам 2020 оны наймдугаар сарын 12-13-нд шилжих шөнийн үерт 10 цэг дээр угаагдаж урссаныг холбогдох албаныхан нууцалж буйгбичсэн. Гэтэл “Түр төмөр зам” барьсан, бараг л “урсах ёстой төмөр зам урсаж байна” гэх нь холгүй бүдүүлэг тайлбар хийж, төмөр замын инженерүүдийн “амыг барьсан”. Энэ бол өнөөх 750 тэрбум төгрөгөөс санхүүжсэн зам. 

Миний ард түмэн, манай сонгогчид даанч мартамхай. 2019 оны нэгдүгээр сард АТГ-аас баривчлагдсан “Голомт”-ын Д.Баясгалан дөрөв хоног саатуулагдаад хилийн хоригтойгоор суллагдсан билээ. Харин одоо Монголд түүн шиг сэргэсэн сэхсэн бизнестэй хүн ховор шүү . Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 135 тоот тогтоол баталсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор нэг удаагийн, хүүгүй, 20 жилийн хугацаатай, 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэгдсэн үнээр, хаалттай худалдах зөвшөөрлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн.

Мөн “Монголын төмөр зам”ТӨХК-ийн гаргасан үнэт цаасыг нэрлэсэн үнээр нь, нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгах зэрэг эргэн төлөх нөхцлөөр “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны хуримтлагдсан ашгаас худалдан авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д даалгасан байна. Гол нь энэ тогтоолд “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардагдах хөрөнгийн үлдэгдэл санхүүжилтийг Монголбанкны дэмжлэгээр бусад эх үүсвэрээс судлаад шийдвэрлэхийг Монголбанкинд зөвлөсүгэй” гэсэн байгаа юм.

Энэ шийдвэр гарсны дараахан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлийг ажлаас чөлөөлж, оронд нь Р.Батсүхийг томилсон. Тэр дуулгавартай гүйцэтгэгч учраас тэр тэсэж байгаа нь нууц биш. “УБТЗ” ХНН-ийн даргыг ч бас тэр “торгоосоор” байгаа учраас АТГ ажлаа дуусгаж чадахгүй байна. Хүүг нь хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын газартаа Зохион байгуулалтын хэлтсийн даргаар авч ажиллуулж байгаагийн цаана гүн хэлхээ холбоо үйлчилж байгаа нь анзаарагдах болсон. 

ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр эрх мэдлээ алдаж буй мэт харагдавч тэрбээр эрх мэдэлтэй байх үедээ хэрэгтэй бүхнээ гүйцэлдүүлсэн. Түүнтэй бодох тооцоо эхлээ ч үгүй байна. Эрүүгийн хуулийн 22.1.3-т юу гэж заасныг эртнээс судал! Төмөр замын төслүүд бүгд ийм нөхцөлөөр ял авч мэдэхээр харагдана. Тэр цагт хэн нь ял үүрч, харин Шинхуа өндөр ашиг олж монгол нүүрсний үнэ бяц унахыг бид удахгүй харах болно. 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (46.114.34.180)
    Жeнкогийн бузрын троллууд хаа сайгүй жоом шиг язганаж байгаа. Улс Монголоос хулгай шаасан тэрбум тэрбум мөнгөөр Оросын бууны нохой бузар урвагч Жeнко ийм мэтийн ямар ч хэрэггүй юманд зарцуулж ядарсан улсыг улам бүр туйлдуулдаг үнэндээ л хорлонтой пиздук даа!!!!!
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • undrakh (192.82.70.142)
    huniig undeslelgui gutgeh huulitai shuu site medeenii nuhduudee
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.46.180)
    ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 1 ЖИЛ ХҮРЭХГҮЙН ХУГАЦААНД 410 КМ ТӨМӨР ЗАМ ГАДНЫ НЭГ ЧМЭРГЭЖИЛТЭНГҮЙ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТАВЬСАН ШҮҮ. ХАГАС ХУГАС МӨНГӨТЭЙ ЭРХ БАРИГЧИД АМЖИЛТТАЙ АЖИЛ ӨРНӨНГҮҮТ САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ГАЦААХААС ЭХЛЭЭД ИХ ЗОВООСОН. ХАРИН ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ШҮД ЗУУГААД ЗҮТГЭЭД ДУУСГАСАН. ЖЕНКОГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЗӨВ БАЙСНЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛЛАА Ш ДЭЭ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ ЧАДАХГҮЙ, НЭГ КМ НЬ ХЭДЭН САЯ ДОЛЛАР ГАДНЫ НӨХДҮҮД Л ЧАДНА ГЭХ МЭТЭЭР ТА НАР ШИГ НӨХДҮҮД ХИЧНЭЭН ЖИЛ ТАРХИ УГААВ. АМЖИЛТТАЙ БОГИНО ХУГАЦААНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА, БАРИЛАА ТА НАРЫН ШЭЭС ХҮРЧ БАЙГАА БИЗ ДЭЭ. НААД МАНАН НӨХДҮҮД ЖЕНКО БАЙХГҮЙ ТӨМӨР ЗАМ БАЙХГҮЙ ГЭЭД БАЙСАН ЯС ЮМАН ДЭЭРЭЭ САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ГАРГАЖ ӨГӨЛГҮЙ БАРЬЖ СУУЧИХААД ЭНЭ НӨХӨР МОНГОЛЫГ ХОРЛООД ГЭЭД ӨӨРСДӨӨ ХОРЛООД БАЙСНЫГ ТҮМЭН ОЛОН УХААРЧ БАЙГАА.
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.46.180)
    Утга учиргүй нулимагч. Энгийн зүйлсийг сүр оруулж буруу тийш нь тайлбарлахыг оролдсон МАНАН өмгөөлөгч юм биз дээ.
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 3 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 10 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 20 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 43 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 49 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 16 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 15 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 38 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 45 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top