x

Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлалын дэглэмд шилжихийг Б.Энхбаяр гишүүн зогсоож чадах уу?!

Гитлерийн засаглалын үед Герман улс ардчилсан үндсэн хуультай атлаа фашист хуулиудтай улс байв. Өөрөөр хэлбэл үндсэн хууль нь хуулиудаа конституцилж (“захирч”) чадаагүй улс байв. Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг өргөмжлөн дээдэлж бататгасан хэдий ч хуулиудаараа болохоор фашист (нацист) үзэл санааг эс дагасан хэн бугайг ч алах хүртэл ялтайг, бүр еврей гаралтай бол хүүхэд ч байсан шатаан устгаж болохыг тогтоосон байв. Дайны дараа нацистын олон гэмт хэрэгтэнг шүүх үед тэд хуулиуд руугаа заачхаад амаргүй байсан гэдэг.

Гитлер; онц байдлын үед хууль тогтоох эрх мэдлийг парламентаасаа шилжүүлэн авах онцгой бүрэн эрхийг засгийн газартаа олгодог үндсэн хуулийнхаа заалтыг ашиглан фашист дарангуйлалдаа хүрсэн юм. Онц байдал тогтоохын тулд “Германы дайснууд төрийн ордон (рейхстаг) шатаасан” гэх зохиомол хэрэг сэдэж зохион байгуулжээ. Нацизмын үеийн аймшигт туршлагаас сургамж авсан Герман улс Дэлхийн II дайны дараа буюу 1949 онд шинэ үндсэн хуулиа гаргахдаа, нөхцөл байдлаар далимдуулах хийгээд хуулиар дамжуулан үндсэн хуулийг гуйвуулж гажуудуулдаг явдлыг ахин гаргахаас сэргийлсэн түгжээнүүдийг уг үндсэн хуулиндаа суулгасан байна. Тухайлбал; төрөө хүний эрхийг хамгаалах байгууллага байхаар, үндсэн хуулинд заагдсан хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэсэн хууль гаргавал ард түмэн төрийнхөө эсрэг хүч хэрэглэн бослого гаргах эрхтэй байхаар конституцлаад, үндсэн хуулиас урган гараагүй, үг үсэг хазайж парадигм нь нийцээгүй заалттай хуулийг хүчингүй болгох эрхтэй тусгай шүүх байгуулжээ. Энэ түгжээнүүдийнхээ ачаар өдгөө Германд Үндсэн Хуулийн Засаглал бүрэн тогтож чадсан.Германы парламент, засгийн газар нь ковидын эсрэг хорио цээрийн арга хэмжээ авахдаа үндсэн хуулийн шүүхээс зөвшөөрөл авч байгааг харахгүй юу!

Үндсэн хууль гэдэг бол ард түмний нэрийн өмнөөс бичсэн “дээд зарлиг” юм. Бусад хуулиуд бол тэрхүү дээд зарлигийг хэрэгжүүлэх “албат”-ууд төдий юм. Тэгэхээр хуулиуд энэ зарлигийн хүсэл зориг, үзэл санаа, үг үсэгт яв цав нийцэж, түүнийг хэрэгжүүлэхүйцээр бичигдсэн байх ёстой юм. Өөрөөр хэлбэл хуулиудын парадигмыг үндсэн хуулиар заана. Үндсэн хууль нь хуулиудаа “захирах” буюу конституцлана хэмээх нь ийм утгатай! Ийн бодвол, нацизмын үед Германы Үндсэн хууль нь бус Гитлерийн хүсэл зориг л улсын хуулиудаа конституцилж байсан хэрэг ажээ.

Одоо мөрдөгдөж байгаа манай Үндсэн хууль нь шинэ Герман улсын өдгөө мөрдөж буй Үндсэн хуультай үзэл санаа их нийцсэн байдаг. Нэн ялангуяа, төрийг хүний эрхийг хамгаалах байгууллага мэт байхаар журамлаж дэглэсэн нь тун адилхан. Харамсалтай нь, манай хууль тогтоогчид нь социалист сэтгэлгээнээс салж чадахгүй байснаас болоод Үндсэн хууль маань хүчин төгөлдөр болсон цагаасаа хойш хуулиудаа сайн конституцлаж хүчрэхгүй явж ирсэн. Үүний тод жишээ нь шүүхийн багц хуулиуд байдаг!

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, Гуравдугаар бүлгийн Дөрөвт шүүх эрх мэдлийн парадигмыг тун тодорхой зааж өгсөн. Тухайлбал, иргэнийхээ өмнө шүүх байгууллагын хүлээх үүрэг бол тэдний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх явдал хэмээсэн буй. Монголын ард түмэн шударга шүүхээр шүүлгэх гэж шүүх байгууллага байгуулсан юм. Шударга шүүхээр шүүлгэх эрхгүй байхын гай зовлонг, Их хэлмэгдүүлэлт болон социализмын үед монголчууд биеэр машид ихээр амссан учраас шударга шүүхтэй байхыг эрмэлзсэн хэрэг. Энэ эрмэлзлэлээ Үндсэн хуульдаа тусгажээ!

Гэтэл, шүүхийн багц хуулиудыг хийхдээ шүүх нь иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх зорилгоос гарвалтай процедур, процессоос бүрдэх алгоритм гэхээсээ илүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шатууд төдий мэт явцуу харж хийсэн аж. Ядахдаа, щударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх нь үгүйдээ л хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хуулийн үг үсэгтэйгээ яв цав нийцэн явж байж хангагдана гэдгийг ч биччихгүй!

Шүүхийн зүгээс прокурор болон мөрдөн шалгах байгууллагуудад, үйл ажиллагаагаа хуулийг ягштал баримтлан явуулах хатуу шаардлага тавьдагүйгээс тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурилддаг болсон юм. Гурилдаад зогсохгүй сүүлдээ гөлдийчхөөд улс төрийн захиалгаар ажиллаж эхэлсэн. Үүнийг нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл шүүрч авсан билээ! 

Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг хараат бус байхаар хатуу заасаар байтал,түүнийг хуулиар ҮАБЗ-ийн доор оруулсан.Эл явдал,ардчилсан үндсэн хуультай атлаа хуулиудаар нь дарангуйллын дэглэмд хүргэдэг мөнөөх фашистуудын туршлага манайд нэвтэрч эхэлсний дохио байлаа.Дохиолоод зогссонгүй ээ,төд удалгүй Тройкагийн “Дело” ажиллагаа эхэлсэн бөлгөө!

Төрийн бодлогыг хэрэгжүүлж явсан арван дөрвөн төрийн зүтгэлтнүүдийг шүүхээр буруутган яллав. Тэдний өмнөөс харуусахуй нь шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь эдлүүлсэнгүй шүү дээ. Хөөрхийс,шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэхийг л хүссэн!

Ямар ч атугай, ерөнхий сайд, сайд асангууд; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өчүүхэн ч саад учруулаагүйгээр барахгүй, гадна дотноос өөрсдөө гүйж ирэн мөрдөн байцаагчийн ажлыг хөнгөвчилж, иргэний журамт үүргээ биелүүлэхийн үлгэр жишээг үзүүлж байв. АТГ шалгах ёстой юм бол шалгуулах л ёстой шүү дээ! хэмээн М.Энхсайхан, С.Баяр нараас авахуулаад тэднүүс мэдэгдэж байлаа. Үүнийг харсан жирийн иргэн, төрд зүтгэж явсан эрхэмүүд аргагүй л өндөр ухамсартай юм гэдэг!

Харин АТГ, прокурор, шүүхийн зүгээс тэдний өндөр ухамсарыг үл тоон хууль бусаар яллагдагчаар татах, цагдан хорих зэргээр үйлийг нь үзсэн. Ийн явсаар эцэст нь шүүгчид, улстөрийн захиалгатай гэдгээ санаатай харуулж байгаа юм шиг тун чиг аархуу авирлан шоронд хорихоор ялласан билээ. Хууль зөрчин зөрчин хэн нэгнийг мөрдөн шалгана гэдэг бол зөвхөн улстөрийн захиалгатай үед болдог хэрэг гэдгийг шүүгчид мэдэхийн цаагуур мэднэ л дээ!

Арван дөрөв бол стратегийн ордуудад хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэл өгсөн төрийн бодлогыг хэрэгжүүлсэн улс. Хэрэв зээ ингэснийхээ төлөө гэмт хэрэгтэн болдог ахул шийдвэр гаргахад оролцсон УИХ,Засгийн газрын гишүүд бүгдээрээ л хам хэрэгтэнгүүд юм. Тухайн үед сайд,гишүүний алба хашиж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар мөн хам хэрэгтэн юм!

Цаашлаад ярих юм бол өнөөгийн төр мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй төр! Учир нь гэмт хэргийн аргаар олсон мөнгийг төсвөөрөө дамжуулан угааж байгаа учир. Эрдэнэтийг зуун хувь Монголын болгож авчирсан төрийн зүтгэлтэнгүүд гэмт хэрэгтэн болдог юм бол өнөөдөр цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлтөд өгч байгаа 640 тэрбум төгрөг бас л мөнгө угаах гэмт хэрэг болно. Аливаад шударга, үнэн зөв хандъя гэвэл ийм байна!

Одоо УИХ дээр шүүхийн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Хараад байхад, шүүх бол хэнээс ч хараат бус байж, иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах байгууллага хэмээн ойлгож, уйгагүй нотлон үзэлцээд байгаа нэг гишүүн бол Б.Энхбаяр аж. Бид ийм нэг гишүүнтэй нь яамай даа! Гэхдээ мань эр ганцаараа дийлдэг болов уу? ҮАБЗ-ийг дийлдэг болов уу? Хуулийн тухай социалист ойлголт хэвээрээ хууль тогтоогчдод шударга шүүхээр шүүлгэх эрхийн утга учрыг ойлгуулж дийлдэг болов уу? Үндсэн хууль нь хуулиудаа конституцалдаг (захирдаг) болохыг ойлгуулж дийлдэг болов уу? Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлал бол ердөө л фашизм гэдгийг ойлгуулж дийлдэг болов уу даа? Харцгаах л үлдлээ!

Э.Бат-Үүл /2020.12.28/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 5 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 12 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 22 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 45 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 51 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 18 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 17 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 40 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 47 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top