x

Эдийн засгийн эрх чөлөө

Хүмүүний аз жаргалаа цогцлоох эрх чөлөөг боож, эдийн засагт хэтэрхий хутгалдаж, тоолж баршгүй гай тарьж, төр “ДАНХАЙЖ” хязгааргүй их эрх мэдэлтэй болох нь ээ!

Одоо дахиад шинэ яам нэмж байгуулан улам л утгаа алдан зампийрч байна. Данхар төрийн эрхийг сонгогчид л өгдөг. Сонгогчдыг ядуу харанхуй бүдүүлэг байлгах хүсэлтэй төрчид өнөө маргаашаа боддог, ходоодоороо сонголт хийдэг, хаашаа л бол хаашаа худалдагддаг сонгогчид хоёр нийлж төрийг занхайлгадаг. 

Өөртөө төвлөрүүлсэн өмчөөс төр “ТОМОРНО”. 

Харин зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлэн зөнд нь орхидог рационал бодит хандлага бол хамгийн ёс зүйтэй тогтолцоо. 

Өөрийгөө бодох ухаантай сонголтоор холыг харсан ашиг сонирхлоо эрэх үнэ цэнийг сайн сайхан гэж бадраан гийгүүлсэн үед л эдийн засгийн эрх чөлөө батжин бэхжинэ. 

Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь:- Хүмүүс төрийн боомилолтгүйгээр үйлдвэрлэлийн харилцаанд орж, сайн дураараа солилцоо хийнэ гэсэн үг. Төр эдийн засагт оролцохгүй байх нь хүн ард баяжих, хөлжих үндэс болно. 

Төрийн хязгаарлалт, оролцоо, хяналт, баялаг хуваарилалтын торонд зах зээлийг орооцолдуулан улам хүнд сурталжиж, халамжийн хиншүү уугиулдаг нь социалист үзлийн сэг юм. 

Эдийн засгийн мөн чанарт харш үйлдэл, эрх чөлөөний эсрэг буруу шийдвэр, ямар ч логикгүй дүрэм, журам нь эрээвэр хураавар утгагүй зүйл болой. 

Эдийн засгийн эрх чөлөө хашигдахын хэрээр өсөлт нь буурч, хүний урт наслаж удаан жаргах үүд нь хаагдан, баян чинээлэг байж, ажил үйлтэй болох явц сульддаг. 

Татварын дарамтаас ард иргэд, ААН-ээ аврахын тулд зохимжгүй, амьдралд халгаатай хууль тогтоомж, хүнд суртлын хугархай чирсэн дүрэм журмыг цуцалж, чөлөөт зах зээлд сөрөг нөлөөтэй хяналт зохицуулалтыг зогсоож чадвал тун сайн хэрэг бөгөөд инфляци буурахад ч эерэг нөлөө үзүүлнэ. Ингэж л зөв голдирлын суваг нээх нь чухал. 

Илүүдсэн зардал чирэгдлээс өөр юмгүй яам, агентлагийг татан буулгаж, дэд сайд нар, туслах нэртэй олон угжныхныгаа цомхотгох зоригтой шийдвэр гаргах нь хаана хаанаа зөв гаргалгаа болно шүү. 

Нэг. Татвар төлөгчдийн мөнгөөр цамаархан халамж хайр түгээхээ зогсоо! 

Хоёр. Ажилч хүний сэтгэлгээг битгий түгжээд бай! 

Гурав. Чөлөөт зах зээл жамаараа хөсөглөг!

Дөрөв. Улс төрд хоног төөрүүлэгчид төр рүү шургалдаг арын хаалгаа хаа! 

Тав. Татвар төлөгчид шимэгч төрийн АТМ (мөнгөний авдар) биш! 

Хүмүүст болоод эдийн засагт агаар ус шиг хэрэгтэй байгаа авшиг бол эрх чөлөө юм. 

Амжилттай, ажилсаг хүний сэтгэлгээний эрх чөлөөг сүрдүүлэхээ зогсоо. 

Хурааж аваад, хувааж тараах замаар эд баялгийг үржүүлдэггүй юм. 

Бид зах зээлийн зарчмаар үндсэндээ дөрөвхөн жил овоо өндийсөн хэрнээ сүүлийн он жилүүдэд эрс хазайсаар, хэт давамгайлсан зүүний үзэлд мэргэдээд гацчихлаа. Улс төрийн увайгүй үйлдэл, улс төрчдийн урвамтгайгаас тэр шүү дээ. 

Өнөөдөр төрд байгаа өмч болоод төрийн өмчид хамааралтай бүхнийг ил тод нээлттэй хувьчлах нь зүй зохистой. Тэгсэн цагт зах зээлийн чөлөөт өрсөлдөөн хараат бус болж, голдирлоороо өрсөлдөх зам нээгдэнэ.

Яагаад бизнесийнхэн төр рүү, эрх мэдлийн сэнтий рүү зүтгээд байна вэ? Төрийн эзэмшилд байгаа өмчөөс гувших гэсэн далд зорилго. Эрх мэдэлд хүрч байж давуу эрхээ баталгаажуулах дэв тусчихаж байгаа нь тэр. Тийм дэвээр барьцаа ахиулсаар эрх мэдлийн оргилд гарцгааж байгаа үлгэр жишээч бизнесүүдийн араас даган дууриах цуваа тасрахгүй нь бололтой. 

Яагаад залуучууд цүнх барьж, өлмий дээрээ гэтэж явах дуртай байгаа юм бэ? Хялбар аргаар албан тушаалтан бараадаж, туслахын үүрэг гүйцэтгэж, үүргэлэхчээн болж яваад амьдралаа услах өчүүхэн арга. Уг нь хүн залуу халуун насандаа бүхий л үйл хэргээ хэний ч хараат бус өөрийнхөө зөв зоргоор биедээ хариуцлага нааж, үйлсээ тослох ёстойсон. 

Хүн, хүний хараат байна гэдэг нь хүзүүндээ дөнгөтэй илжигтэй агаар нэг. Бизнес төрийн төлөвлөлт, удирдлага, хяналтад байх явдал нь хаалгаа барилаа л гэсэн үг. 

Чөлөөт зах зээл дээрх гол үйл явц, ажил үйлс бол ашиг хонжоо хөөсөн өөрийгөө бодох зөв үйлдэл болой. 

Харилцан ашигтай, аль аль талдаа хожоотой байх нь л жинхэнэ зарчим, хариуцлага, сахилга юм. 

Би ресторанд ороод, хэсэг нөхдийн хамт зоог бариад, ажил төрлөө ярьж, гэрээ хэлцэл хийгээд, тавтай сайхан нөхцөлд саатаж, төлбөрөө төлөн сэтгэл хангалуун гарлаа гэж бодъё. Миний үйлчлүүлсэн тэр газар ашиг орлоготой, би өөрөө өег, бас бизнесийн хамтрагчиддаа таатай боломж олгож, ажлаа төлөвлөж, дараагийн ашгаа хоёр талдаа тохирсон хожоотой. Ингэж л аль алиндаа хожоотой байх нь зөв зарчим. 

Бас нэг жишээ хэлье. Би хоол хийж идэх гэж мах худалдаж авна. Надад мах зарсан худалдагчид ашигтай. Бас махыг дэлгүүрт зарсан малчинд ч нэмэртэй. Хэн хэнийгээ хохироохгүй, аль аль талдаа ашигтай байх зарчим л үйлчилж байгаа хэрэг шүү дээ. Чөлөөт зах зээлд хүн бүхэн л хувийн амьдралаа сайжруулахын төлөө мачийж, сачийгаа шалгадаг. Хүмүүс өөртөө таалагдсан, өөрийнхөө сонирхсон, ажил үйлсээ сонгож, аж амьдралаа дээшлүүлж, аз жаргалаа ундраахаар амжилт руу тэмүүлж, олсон орлогоо яаж зарцуулах эрхээ эдэлдэг. 

Харилцан бие биедээ өгөөжтэй гэрээ хэлцэл, наймаа арилжаа нь авсан өгсөндөө олзтой буюу өлзийтэй байх нь тэд өөрсдийгөө бодсон үйл явц мөн.

Төрийн ямар ч оролцоо, захиргаадалтгүй явагдаж буй бизнес, хүний бүхий л амьдралын үйл хэрэг зүгээр л аяндаа хурдтай дэвжиж байгаа хүмүүсийн соёлтой харилцаа нь өөрөө хөгжил болой. 

Зөвхөн хорооноо ч (корона) юм уу? эсвэл аюул нүүрлэсэн нөхцөлд, дайн самууны үед, элдэв мөргөлдөөн, хүчирхийлэл, дарамт, өвчин эмгэгээс хүнээ аврах ганцхан үүрэг төрд байх учиртай. Гэхдээ хүний эрхийг бүрхэгдүүлэхгүй бодитойгоор хамгаалах эрхийг хуульчлан тордох нь саруул үйлс юм. 

Товчхондоо хүн бусдыг хохироохгүйгээр өөртөө ашиг хонжоо эрэлхийлэх, өрөөлд ч өгөөжөө өгөх үйлдэл нь эдийн засгийн эрх чөлөө юм. 

Энэ эрх чөлөө нь хүмүүс ихийг зохион бүтээж, сэтгэж, ашиг олж, урамшиж, тооцоотой байж, аливаа үйлсэд эрэмбэ дараатай, цэгцтэй хандаж амьжиргааныхаа төвшинг нэмэгдүүлэх таатай орчинг хүн бүрт үнэн зөвөөр бий болгодог. 

Д.Сосорбарам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 7 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 14 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 24 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 47 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 53 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 20 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top