x

“Оны залуу” ба оны “Оффшор”

Ерөнхийлөгчийн сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдээд байна. Сонгуульд оролцох намууд, нэр дэвшигчдийн тухай таамаглал хэвлэл мэдээллээр хөөрч эхэллээ. Мэдээж хамгийн гол өрсөлдөгчид хоёр том нам болох АН, МАН-аас гарч ирнэ. МАН-ын хувьд намын дарга У.Хүрэлсүхийг нэрлэж байх шиг байна. Өнгөрөгч 2020 оны сонгуульд намаа удирдаж орсон, 65 суудалтайгаар үнэмлэхүй ялалт байгуулсны хувьд тус нам дотор түүнд хүрэх рейтингтэй улстөрч олдохгүй. Мөн ирэх онд 100 жилийнхээ ойг тэмдэглэх МЗХ-ноос зохион байгуулдаг “Next stop” наадмын “Оны улстөрч залуу”-д У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлсэн байна.

У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар нарын хувьд улс оронд үүсээд байгаа одоогийн хямралт байдал, цар тахлын тархалт, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Оны шилдэг”-т нэр дэвших ёс суртахууны хувьд ч, улс төрийн нөхцөл байдлын хувьд ч зохимжтой бус хэмээн шүүмжлэх хүмүүс олон байгаа ч энэ шалгаруулалт тэднээс шалтгаалахгүйгээр явах нь тодорхой. Өнгөрсөн онд цар тахлын улмаас “Оны хүн”-ээ шалгаруулж чадаагүй МЗХ энэ жил даргаа сольсон, мөн ирэх онд 100 жилийнхээ ойг хийх гэж байгаа /МАН-тай зэрэг хийх юм байна/ гэх мэт шалтгаанаар тун бачуу байгаа. Энэ удаагийн шалгаруулалт ч гэсэн МАН-ын 100 жилийн ойд барьж буй “бэлэг” гэдгийг нэр дэвшигчдийн жагсаалтаас харчихаж болно.

Ерөнхийдөө МАН дотор нэр нөлөөтэй харагдаж байгаа нөхдийг л шалгаруулалтдаа багтаасан байна лээ. Хотын дарга Сумьяабазар /мөн л орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдаж орж ялалт байгуулсан/, хотын дарга асан С.Амарсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.О-Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар гэх мэтчилэн. Улстөрч байхын тулд УИХ-д сонгогдож чаддаг байх ёстой гэдэг хэмжүүрийг тавьсан юм шиг байна лээ. Түүнээс гадагшаа харагдах байдал буюу олон нийтийн үнэлэмжийг нэг их ойшоогоогүй байх. Ингээд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Оны залуу” улстөрчөөр эчнээ тодорч байна. Намынхаа баярыг тэмдэглэчихээд Ерөнхийлөгчид өрсөлдөж таарна.

Харин нөгөө талд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн “бодитой” буюу эрх мэдэл бүхий өрсөлдөгч харагдаж байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш АН-ыг Х.Баттулгын нам болов хэмээн АН-ыхан өөрсдөө халаглах болсноос үзвэл түүний нам түүнийг дэвшүүлж таарна. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН дотор ямар нэг хөдөлгөөн хийгдэхгүй бол шүү дээ. Гэхдээ түүнд нэг саад бий нь өнгөрөгч 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэг удаа 6 жил байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс хэрвээ Ерөнхийлөгч Цэц рүү шургуулсан өөрийн хүмүүсээр дамжуулан “Энэ өөрчлөлт одоо бүрэн эрх нь хэрэгжиж буй Ерөнхийлөгчид хамаарахгүй” гэсэн тайлбар гаргуулж чаахгүй л юм бол хоёр дахиа нэр дэвших боломж байхгүй. Магадгүй ийм боломж гарч мэднэ гэдэг үндэслэлээр Х.Баттулга руу чиглэсэн “хар пиар”-ыг эхлүүлсэн байх талтай. Тухайлбал, өнгөрөгч өдрүүдэд хэвлэлээр цацагдсан “Ерөнхийлөгчийн оффшор компани”-ийн тухай мэдээлэл.

“Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл” гэх автортай нийтлэгдсэн /нэлээд өргөн цар хүрээнд эрэл хайгуул хийгджээ гэж харагдахаар байгаа/ дээрх мэдээлэл бараг нэлээд цаг үеэ олсон буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дэлгэгдэж байгаа нь ч санамсаргүй зүйл биш байх. Хэрвээ Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшиж гэмээн түүний эсрэг гол хөзрийн нэг болж мэдэх юм. Нөгөөх нь ч гэсэн зөрүүлээд "тэвнэ шиднэ" гээд бэлдчихсэн суугаа биз. 

Гэвч цагаа тулахад монголчууд оффшорыг сонгох уу, нэг намын дарангуйллыг сонгох уу? гэдэг сонголт ирвэл сонголт нь тодорхой. Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг гурвууланг нь нэг намд өгч байсан тохиолдол ганцхан байдаг юм, 2000-2004 онд. Бусад бүх цаг үед ядаж нэг нь парламентын сөрөг хүчинд ирдэг байсан.

Хоёрдугаарт АН-аас Х.Баттулга нэр дэвшинэ гэх 100 хувийн баталгаа ч яг одоохондоо байхгүй. Яагаад гэвэл ирэх сонгуулиас өмнө АН-ын даргыг томилох /одоогоор үүрэг гүйцэтгэгч даргатай яваа/ яриа нам дотор явж байгаа. Намын дарга аль талаас тавигдахаас шалтгаалж, хэн нэр дэвших нь шийдэгдэнэ гэсэн үг. Ерөнхийдөө намын олонхи дотор анти Х.Баттулгачууд бараг 50 хувь. Дээр нь өнгөрсөн хугацаанд АН-ын лидерүүдийг шүүх, хуулийн байгууллагаар намнасан ажиллагаанд эрх баригч намаас илүү Ерөнхийлөгчийн хүсэл зоригоор хийгдсэн гэж үздэг учраас энэ түүнд хамгийн их хасах оноог авчирч таарна. Тэгэхээр АН-аас өөр нэр дэвшигч гарах бололцоо дахиад 50 хувь. Тэр нь ч гэсэн Х.Баттулгаас илүү санал цуглуулж чадах эсэх нь хувь нэр дэвшигчээс нэг их шалтгаалахгүй. Ерөнхийдөө АН-ын нийтлэг дүр төрх, улс төрийн үйл ажиллагаанаас шалтгаалах байх.

Гэвч эрх баригч нам сүүлийн хоёр удаагийн сонгуулийг зохион байгуулсан технологиороо ирэх сонгуулийг явуулбал, иргэдийн энэ сонголт сонгуулийн үр дүнд нэг их нөлөөлөхгүй. Эрх баригч намын захиалсан үр дүнг л үзүүлэх болно. Товчхондоо АН болоод бусад намаас хэн ч нэр дэвшсэн ялалт байгуулах боломжгүй гэсэн үг. Үр дүнг өөрчлөх ганц боломж нь үлдэж байгаа зургаан сарын хугацаанд АН дотор хийгдэх, шинэчлэлт өөрчлөлт, улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа, улс төрийн орон зайд үгүйлэгдэж байгаа болон хүлээн зөвшөөрөгдөх байдал. Ерөнхий ийм том далайцаар АН өрсөлдөгчөө ялж, ирэх сонгуульд амжилт олж чадна, эсвэл чадахгүй. Харин Х.Баттулгын “оффшор” бол түүний дэргэд юу ч биш. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top