x

Анхаар! Сонгогдох эрхийн халдлага “Хууль ёсны” болж болзошгүй!

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан хуралдахаар болжээ. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх юм.

Хамгийн гол нь энэ маргааныг Цэц хэрхэн шийдвэрлэснээс УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөгчид ч хоригдох магадлал асар өндөр болох аюултай эрсдэл хүлээж байна. Урьдчилан таамаглаж байсанчлан энэ маргааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржид хуваарилсан нь Ерөнхийлөгчийн оролцоотой хийсэн хэргээ нууцаар баллах гэсэн “бохир тоглолт” юм. Үр дүнд нь УИХ-д нэр дэвшигч зургаан иргэний эрхийн асуудал хожмын өдөр яригдахад хэн хариуцлага хүлээх вэ? Тэр хүн өнөөдөр Цэцийг “хөдөлгөж” Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хорьсон “гэмт хэргийн эзнийг” баллаж байгаа нь энэ.

УИХ-ын 2020 оны сонгуульд Ганц худагаас зургаан нэр дэвшигч өрсөлдсөн. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнд олгогдсон сонгох, сонгогдох эрх зөрчигдөж шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан Засгийн эрх барих зарчим энд алдагдсан. Харамсалтай нь нэр дэвшээд ялсан хойно нь ч тангараг өргүүлэхгүй хорьсоор байгаад ял өгч шоронд явуулсан.

Гэтэл энэ хэргээ улстөрчдийн захиалгаар Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулах гэж байгаа нь энэ. Цэц өнөөдөр хуралдана. Гайхалтай хурдан ажиллаж байгаа биз?

Даргад таалагдаагүй нэр дэвшигчдийн хамгийн сүүлчийн хуулийн хамгаалалт нуран унаж байна. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн Цэц энэ хамгаалалтыг нурааж өгч байгаа хэрэг.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35.2.“Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”. Мөн хуулийн 35.2.1.“Эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэн баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих” гэж заасан байдаг.

Улиран одож буй 2020 онд шүүх байгууллага Сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг “нулимж” байгаад гишүүн нэр дэвшигчдийг цагдан хорьсон. Энэ “ял”-ыг хэзээ нэгэн цагт хэн нэгэн үүрэх л ёстой. Тэр хүн машид сандарч эхэлжээ.

Нэр дэвшигч Х.Бат-Ялалт, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Д.Ганболд, Ж.Эрдэнэбат, Б.Бямбасайхан нар Цагдан хорих 461 дүгээр ангид бусад 300 гаруй хоригдогч нарын хамт сонгуульд саналаа өгсөн нь сүүлчийн хэлмэгдэл биш биз ээ. Харин хэлмэгдүүлэн хорьж байгаад “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд урьдчилан тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг бүдүүлгээр зөрчижтэдний сонгох, сонгогдох улс төрийн эрхийг нь хассан, хуулийн үндэслэлгүйгээр сонгууль явуулсан энэ үйлдлийг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шүүх бол?

“Би хэзээ ч буруу зүйл хийгээгүй. Шүүх үнэнийг тогтооно” гэсэн итгэлтэйгээр “шүүгдсэн” Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хариуцлагатай албыг хашиж явсан болон ардчиллын анхны алтан хараацай, өмч хувьчлалыг эхлүүлсэн эрхэм, Оюутолгойн гэрээг байгуулсан, уг төслийг гацаанд орчихоод байхад нь үргэлжлүүлсэн түүхэн шийдвэрийн эзэд, Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч ийм хүмүүсийг бусдын адил сонгогдох боломжийг нь хаасан нь хэний эрх ашигт нийцсэн бэ?

Өнөөдөр тэд иргэд сонгогчдодоо мөрийн хөтөлбөр, бодлогоо биечлэн танилцуулах боломжоо хасуулж үзэл санааны шоронд улс төрийн хоригдол болоод сууж байна.

Тэд сонгогдоогүй. Харин энэ бүхнийг захиалсан эрх баригчдын хүсэл биелж 2020 оны сонгуулиар хоригдсон эдгээр зургаан нэр дэвшигчийн тоо магадгүй 2024 оны сонгуульд 100 хүрч мэдэх юм. Хэрэв дээрх зургаан нэр дэвшигч, хатуухан хэлэхэд “Улс төрийн хоригдлууд” хэрэв УИХ-д сонгогдсон бол зовлонг нь яс махаараа мэдэрсэний учир 2024 оны УИХ-ын сонгуулийг "шоронгийн сонгууль" болгохгүй байх хуулийг санаачилж батлуулах байсан нь дамжиггүй.

Мөрдөгчийн шүүгээнд хэдэн сар жилээр тоосонд дарагдаж хэвтсэн улс төрийн хэргүүд гэнэт сонгуулийн үеэр ээлж дараалан “амь орж” сонгуульд нэр дэвшихээс санал авах хүртэл 21 хоногийн хугацаанд шүүхээр шийтгэхээр улайрдаг үзэгдэл улам бүр хуулийн баталгаагүй болж байна.

Олон улсын парламентын холбооноос УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хууль бусаар цагдан хорьсон, шүүсэн олон зөрчлийн нэг болох нэр дэвшигчийн хууль зүйн баталгаа зөрчсөн гэх үйлдлийг Үндсэн хуулийн Цэцээр үгүйсгэж болзошгүй нөхцөл бүрдлээ.

Сонгуулийн хуульд заасан бүх шаардлагыг хангаж, төрийн зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсан нэр дэвшигчдийг гэнэт сонгуулийн цөөхөн өдрүүдэд цагдан хорьж нийгмээс тусгаарлан шоронгийн хүнд нөхцлөөс өрсөлдүүлэх, харлуулах, тэгш бус сонгуульд оролцуулах нь ардчиллын амин сүнс болсон чөлөөт сонгуулийн өвдгийг нугалах бусармаг үйлдэл болсоныг бид бүгд харсан.

Цаашид төрийн эрхийг хууль бусаар авах энэ харгис бусармаг үйлдэл үргэлжлэх эсэхийг маргаан Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглах үлдлээ. Энэ бол зөвхөн нэр дэвшигчийн сонгогдох эрхийн асуудал биш, тэдгээрийг дэмжигч иргэдийн төлөөлөгчөө сонгох, цаашлаад сонгосон төлөөлөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл гэдэгтэй эрхбиш маргахгүй биз ээ!!!

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 41 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 48 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 57 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 11 цаг 21 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 11 цаг 27 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 53 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 53 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 13 цаг 16 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 13 цаг 22 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 13 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top