x

Яаж чадаж байна аа?

Хатуу хөл хориг цуцалсан Засгийн газар, УОК-ийн шийдвэр долоохон хоногийн настай байж. Троллууд нь “Хэлээгүй юу, хөл хориог цуцалснаас халдвар тархав” хэмээн бичиж байна. Харин халдвар тархсан нөхцөл байдал арай өөрөөр харагдаад байна. Өөрөөр хэлбэл халдвар эмч, эмнэлгийн байгууллагуудаас голомтлон тархаж эхэллээ. Баянзүрх дүүргийн эмнэлгээс тархсан халдвар гэхэд дүүргийн бүх хороодод бүртгэгдчихлээ. 300 мянган хүн амтай дүүрэг тэр чигээрээ цагийг нь тохируулсан “тэсрэх бөмбөг” болчихлоо. ХӨСҮТ-ийн гурван тасагт халдвар гарсныг Эрүүл мэндийн сайд нь баталжээ. Одоо бусад дүүргүүдээс хэзээ сонсогдохыг тааварлахад ч бэрх.

Ингээд Ерөнхий сайд, УОК-ийн даргын өөрсдийнх нь хэлснээр “бүтэн жил бэлдсэн, хийсэн” ажлын үр дүн, боловсруулсан төлөвлөгөө ганцхан өдрийн "салхинд" талаар нэг тараад уначихлаа. Халдварыг амжилттай хумилаа гэсэн нь ч шал худлаа болов. Халдварын тархалт хил хязгаараа алдлаа гэсэн үг. Маргаашнаас өндөржүүлсөн бэлэн байдлын зэрэглэлийг ахиулж, хатуу хөл хориондоо эргээд шилжиж байна. Арай гэж амь орж, хөдөлгөөнд орж эхэлж байсан ажил, үйлчилгээ эрхлэгчид дахиад л газар алгадаад уналаа. Буруутан нь хэн бэ?

Ямар ч байсан цар тахлын үед ажил үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой, цагдаагийн байгууллагын алба хаагчдад буруу өгөх аргагүй. Харин Халдвар нэмэгдэх тоолонд бүх бурууг иргэд рүү бурууг чихдэг, амжилт гарах тоолонд “Бид л хийж байна, авран хамгаалж байна” гэж ярьдаг, ажлаа зохион байгуулахаас илүү хэвлэлийн бага хурал сайн зохион байгуулж, харагдах имиж, пиар дээрээ төвлөрч  ажилласан улстөрчдийн буруу. Өнгөрсөн найм, есөн сарын дотор /халдварын анхны тохиолдол үртгэгдсэнээс хойш/ Засгийн газраас хамгийн сайн хийсэн ажил нь өөрсдийгөө магтан дуулсан улс төрийн пиар, сурталчилгаа.

Ганцхан жишээ нь “Шахмал түлшний үнийг 75 хямдрууллаа” хэмээн зарласныхаа дөнгөж маргааш нь хошин урлагийнхныг оролцуулсан хэдэн 100 саяын сурталчилгааг бүх телевизүүдээр цацсан. Харин тэр түлшнээс нь болж хэдэн хүн хордож үхсэн тухай тоог нуун далдалсаар ирсэн. Мэдээллийн үнэн зөвийг зөвхөн Засгийн газрын эх сурвалжаар хэмжиж, иргэдийн дуу хоолой, итгэл үнэмшлийг хууль, шүүхээр хааж, боодог, дарамталдаг болсон. Үнэн үг хэлсэнд нь өсөрхөж, үлгэж үнссэнийг нь таалдаг тийм л тогтолцоо бий болсон.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ Ковидын тухай хуулийг баталж, Засгийн газарт төсвийн бүх эрх мэдлийг өгсөн ч хууль хэрэгжүүлэх, төсөв санхүүгээ хэмнэх, иргэд, ААН-үүдийг дэмжих, эдийн засгаа өөд татах талаар нэг ч ажил, алхам хийгээгүй. Одоо нөгөө хуулийнх нь хэрэгжилт дооохон хоногийн дараа дуусах гэж байхад хуулийн үйлчлэлийг сунгах, хэрэгжилтийг дүгнэх тал дээр нэг ч үг дуугарсангүй. Хууль баталсан УИХ нь ч шалгаж, шалгаасангүй. УИХ-ын гишүүд нь “Хүмүүнлэг боловсролын тухай хууль” ч гэх шиг элгийн элгийн төсөл бичээд, төсвөөс мөнгө саах тухай л бодож сууна. Мэргэжилтнүүдийн, профессионалиудын үгийг сонсдог нэг ч хүн алга.

Өнгөрсөн сард төсөв батлах үед эдийн засагчдын зүгээс “Эдийн засгаа хэт өөдрөгөөр хараад байна. Цар тахлын үед ийм их орлого, зарлага төлөвлөж болохгүй ээ” гэж хэлсээр, шүүмжилсээр байтал хоёр их наядыг алдагдал төлөвлөсөн. Хөл хорио тогтоогоод, аж ахуйн нэгж, бизнесүүд хаалгаа бариад, иргэд ажил, орлогогүй болоод эхлэхээр нөгөө алдагдалтай төсвөө удирдах, хэмнэлт хийхийн оронд татвар төлж байгаа нэг хоёрхон ААН дээрээ /Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой/ ачаа үүрүүлээд, эрчим хүчнийхээ салбарыг бүхэлд нь унагаах гээд явж байна.

Ийм байж Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь “Оны шилдэг”-т нэрээ дэвшүүлчихсэн иргэдээс санал асуугаад явж байх ч шиг. Яаж чадаж байна аа?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top