x

Хууль зүйн сайдын буцалт ба хувийн хэвшлийг дарангуйлах нь

Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, Эрүүгийн хуульд оруулж буй зарим өөрчлөлтөө буцаах болсноо мэдэгджээ. Өмнөх парламентын үед буюу өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр өмнө Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” заалтыг “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн ял шийтгэлтэй болгосон билээ.

Харин энэ удаа уг заалтыг дэлгэрүүлэн “сонгуульд оролцсон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол 5400 нэгжтэй тэнцэх /5.400.000 төгрөг/ хэмжээний торгууль оногдуулах болон нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх,

Энэ гэмт хэргийг "зохион байгуулалттай бүлэглэл" /3 болон түүнээс дээш хүн/ үйлдсэн бол 27 сая хүртэл төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээд оролцсон бол 80 сая хүртэл төгрөгийн торгууль оногдуулах” хууль санаачилсан байдаг.

Хуулийн төсөл Хууль зүйн яамны сайтад тавигдсаны дараа МСНЭ-ээс мэдэгдэл гаргаж, сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлсний дараа Х.Нямбаатар сайд төслийн 5 дахь заалтыг /сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрийн нам болон нэр дэвшигчтэй холбоотой/ хасч байгаа юм байна. Дээрх заалтыг яагаад хуульчилж болохгүй тухай өмнө нийтэлсэн.

Гэвч үүнээс дутуугүй хохирол учруулж болох бас нэг заалт хуулийн төсөлд байгааг энд сануулах гэсэн юм.

Төслийн 4-т зааснаар “гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдлыг бий болгож үйлдсэн бол” мөн дээр заасан хэмжээний ял шийтгэлтэй байхаар төсөлд бичсэн байна. Нэг үгээр үнийг төрөөс тогтоодог, барьдаг болох нь. Хэрвээ тогтоосон үнээс хэтэрвэл хорьж яллана, торгож шийтгэнэ.

Өнгөрөгч долоо хоногт ОХУ-д үүнтэй төстэй бас нэгэн шийдвэрийг ерөнхийлөгч Путин гаргасан байна. Сахар, ургамлын тос, макарон гоймонгийн үнийг барих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ жил ургац муу байснаас /наранцэцэг, улаан манжингийн ургац алдсан/ сахар, ургамлын тосны үнэ өссөн нь цар тахлын гамшгийн үед иргэдэд ачаа дарамт болж байна хэмээн үзэж, дээрх бүтээгдэхүүний үнийг гурван сарын хугацаанд тогтвортой барих үүргийг ерөнхийлөгч өгсөн байна. 

Хойд хөршид авсан үнэ тогтоох арга хэмжээг манай Засгийн газар мөн авч хэрэгжүүлэх бололтой. Гэвч хор хөнөөл нь хойд хөршид авсан арга хэмжээнээс давж гарахаар болчихоод байна. Ялангуяа импортоос хэт хамааралтай эдийн засагтай орны хувьд.

Тухайлбал, цар тахлын үед дотоодын үйлдвэрлэл буурч, хилийн хориг тавигдсанаар импорт ч мөн адил буурсан. Урд хөрш хилээ хааснаас болж дотоодын нарийн ногооны үнэ өсч, лангуунаас алга болсон нь эхний баримт. Гэтэл Засгийн газар “Үнэ хөөргөдвөл эрүүгийн ялтай” хууль батлуулаад, үнэ тогтоогоод эхэлбэл юу болох вэ?

Сануулахад бид өнөөдөр чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байна. Монголчуудын идэж, өмсөж, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж, худалдаалж, үйлчилгээ үзүүлж байгаа.

Зах зээлийн үндсэн зарчим нь зах зээл өөрөө үнээ тогтоодог. Төр үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Оролцвол жинхэнээсээ хомсдол бий болгоно гэсэн үг. Тэр тусмаа хувийн хэвшлийнхний үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй үнэ дээр төр оролцох эрхгүй төдийгүй тийм боломж ч байхгүй. Учир нь үнэ гэдэг эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог зүйл. Хаана эрэлт байна, тэнд нийлүүлэлт хийгдэж, хэрэглэгч, нийлүүлэгчдийн харилцан итгэлцэл дээр үнэ тогтдог. Хэрвээ төр үүнд нь оролцоод, үнийг бариад эхэлбэл, бизнесүүд үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэх хүсэлгүй болно. Учир нь ашиг байж бизнес явдаг, ашиггүй бол ашигтай харагдаж байгаа өөр салбарт шилжихээс өөр аргагүй болно. Ерөөсөө зах зээлийн үндсэн зарим энэ. Архи, пивоны үнийг төрөөс тогтоодог бол АПУ байхгүй, талхны үнийг төрөөс тогтоовол “Талх чихэр” ажиллахгүй.

Учир нь үнэ гэдэг бол зах зээлийн өөрийнх нь дохиолол. Хаана үнэ буюу өртөг бий болж байна, тэнд бизнес явдаг. Тэр дохиолол ажиллахгүй болчихвол бизнес явахгүй. 

Яг үнэндээ ерээд онд Монгол Улс “тэг” зогсолт хийхэд хувийн хэвшлийнхэн бүгдийг нуруун дээрээ үүрч гарсан. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөж, хоёр хөршөөсөө зөөсөн. Улсын татаасаар үйлдвэрлэл явуулж, ашиггүй ажилладаг байсан үндэсний бүх үйлдвэрүүд зогсоход иргэд өөрсдөө “Тохиролцооны дэлгүүр” гэдгийг нээгээд гаднаас бүгдийг нь зөөсөн. Улс шатахуунаа авч чадахгүй байхад иргэд өөрсдөө яваад канистраар, цистернээр нь зөөсөн байдаг юм. Яагаад гэвэл бензин үнэтэй байсан учраас тэр. Тийм учраас Монгол Улс шатахуунаар тасраагүй. Хэрвээ тэр үед бензиний үнийг төрөөс барьдаг байсан бол хэн ч бензин зөөхгүй.

Тиймээс зах зээлийн энэ “дохиолол” нь асаатай л байвал монголчууд яаж ийгээд хэрэглээгээ хангана. Үйлдвэрлэлээ явуулна, үйлчилгээгээ эрхэлнэ. Хэрвээ энэ дохиолол ажиллахаа больчихвол, “үнэ хөөргөдлөө” гээд бүгдийг нь барьж хориод, торгож шийтгээд эхэлбэл эргээд нөгөө ерэн он луугаа л очино. Жинхэнээсээ барааны хомсдол бий болж, лангуунууд хоосорно. Үнэ тогтоогоод эхэлбэл жижиг бизнесүүд бүгд дампуурна, харин томууд нь лангуугаа хаагаад хар зах руу гаргана. 20-30 хувиар нэмэгдэх байсан бол 2-3 нугалсан үнээр гаргана. Яг социализмын үеийнх шиг.

Социализмын үед Монголд үйлдвэрлэсэн ноолууран цамцыг дэлгүүрээс биш, Дэнжийн мянганы захаас авдаг байсан юм шүү дээ. Их дэлгүүрт хагас өдөрт алалцаад дууссан өнгөт зурагтыг маргааш нь хоёр нугалсан үнээр хар захаас авдаг байлаа. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 33 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 40 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 49 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 11 цаг 13 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 11 цаг 19 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 45 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 45 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 13 цаг 8 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 13 цаг 14 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 13 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top