x

Хэрвээ...

portrait by Bataa Bolortuya

Хэрвээ...

-Яагаад хүмүүс улс төрчдийг жигшин зэвүүцээд байна вэ?

-Юу болоод ард олон нь төрөөсөө айгаад байна вэ?

-Ямар учраас аргаа барахдаа зарим заримдагууд нь төрөө сүслэн, эрх баригч мяндагтнуудыг барин тавин магтаад байна вэ?

-Хүн болсныхоо буянаар эрч хүчтэй, амар жимэр, саруул сайхан амьдарч чадахгүй байна вэ?

Хариулт нь тодорхой: Хүмүүний бохирдсон оюун санааг улам буртаглан хатингаршуулж байна. Хэтэрхий данхар төрийг босгогч улс төрчдийг сонгоод, хууртагдаад, худалдагдаад өөрсдийгөө “Золионы мал” болгож байгаа учраас засаглагчдынхаа гогцоонд нь орооцолдоод дуусах нь ээ!

Үсэнд чинь ярганы мэс билүүдсээр ирсэн “Зөвлөлт”-ийн зөнгөр дарамт сэргэж байна. Нээлттэй нийгэм байгуулсан нэртэй ч хаалттай “ШХАБ”-д бурантаглуулахад бэлэн байгаа нь аюул даллаж байна!

Эрх чөлөөгөө алдахгүй баталгаажуулахын тулд чөлөөт бүсэд Монгол Улс нээлттэй байж, хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг үргээхгүй, айлгахгүй байх соёлтой үндсэн зорилт, зорилго чухал юм. Цөөхөн Монголчууд “Соц цөөврүүд”-ийн ховсонд автаж хэрэгтэй болгоноо, үнэ цэнэтэй бүхнийгээ устгаж, хувь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, тэднийг хамгаалах хуулийг дэвсэлж хэрхэвч үл болно.

Өнөөдөр эгзэгтэй цаг үе таарлаа. “Хорооноо” вирус дэлхий даяарыг цочроолоо. Гэвч хүн төрөлхтөн дайн дажин, гал усны гашуун зовлон гамшигт өртөж, өвчин эмгэг ханиад томуу, есөн шидийн нян тусаад, үхэх нь үхээд, сэхэх нь сэхээд л, туршилтын туулай болсоор өдий хүрсэн.

Гайхал төрөм эвгүй сэжиг нь зүүнтэнгүүд хаа сайгүй дэлхий даяар л “хорооноо”-гоор улс төр хийж сурталдан, эрх мэдэл хэргэм зэргээ дээшлүүлж, ичгүүргүй бас сонжууртай авирлаж байна. Энэ чинь л “хорооноо”-гоос  аюултай.

Манай улс л гэхэд энэ жилийн сонгуулиар яалаа? Өнөө  хоорондын зай барих, амавч зүүх ч алиагаа алдсан шүү дээ!

Сонгуулийн дараа найр наадам болцгоож, ялалтаа тэмдэглэсэн үйл явдал нь хэрээс хэтэрсэн. Хий хоосон оворзож, сүржигнэлдээд л сортоотой болгоныг шоронд гавлачихна. “ЖДҮ”-чин дээрэмчин, казиночдоо “Ш”ордонд хамгаалчихна. Ийм үйлдэл чухам юуг харуулж байна вэ?

Эмч мэргэжилтнүүд нь хүртэл “хавьтал” гэх юм. Хавьтчихсан юм бол бас бэлгийн зам нь болохоо байлаа?!

Ойр дөт тааралдсан, уулзалдсан гэж хэлж болно доо. Сөрөг, эерэг гэдэг үгний агуулгыг ч ялгахгүй. Сөрөг нь таагүй, эерэг нь таатай байлтай. Ямар ч логикгүй, шинжлэхүй ухаанч бус ажиллана.

Зурагтаар саяхан их нарийн зохион байгуулалт сэдсэн тухайгаа ХАА-н яамны нэгэн түнжин түшмэл ярив. Өвлийн идшийг нь нэгдсэн журмаар зохион байгуулалттай хүмүүс очиж авчраад, эздэд нь таарах юм гэнэ. Болхи аргаа боловсронгуй болгож байгаа нь энэ юм байх.

Улсын болоод Нийслэлийн ОК-ын зохион байгуулалт нь  “хорооноо”-г хумих биш харин ч тараах, халдаах ажил хийж орхив. Нийтийн тээвэрт бөөгнөрүүлж, эмийн сан, банкны гадаа овооруулж, шинжилгээнд хамруулж буй нь гээд шавааралдаан үүсгэнэ. Хоорондын зай яасан? Шиндлерийн бүртгэл кино шиг л харагдана билээ. Тэрнээс ч долоон дор. Тэр кино ч нарийн бүртгэлтэй л дээ.

Ирэх оны ерөнхийлөгчийн сонгууль ч “хорооноо”-дох төлөвтэй.

Хэрвээ би... Эрх мэдэлтэйсэн бол энэ хэцүү цаг үеийг, тулсан эрсдлийг хүмүүст ашигтайгаар эргүүлнэ:

 -Хүн бүр хариуцлагатай, ариун цэвэрч, өөртөө үнэ цэнтэй, хайртай бай. Энэ тахлыг тусахгүй байх бүхий л аргыг өөрөөсөө хай. Ам хамраа дээд зэргээр цэвэрхэн байлга. Таны амь чиний өөрийн гарт, биед, оюун санаанд чинь байгаа шүү гэж рационал хандана. Тэрнээс биш, бизнес ашиг орлого, эдийн засгийн үйл явцыг хааж боомилохгүй.

Ёр билгээс илүү ёс зүй чинь чамайг аварна гэж өдөр шөнөгүй бүхий л сувгаар зогсоо зайгүй хүний ухамсарт нь шингэтэл сурталдаж бодит чиглэл өгнө. Өөртөө хайртай байж, өөрийгөө бодно гэдэг чинь өрөөлийг хүндэтгэж, хайртай үнэ цэнтэй бүхнээ хамгаалах бодит хөшүүрэг.

“Өвдөх нь эрүүл биеийг”, “Өтлөх нь залуу насыг”, “Үгүйрэх нь эд баялгыг”, “Үхэх нь амь биеийг” дарамталдаг нь хазайшгүй жам юм. Жамаас зугтах гээд яах вэ? Харин жамын өвөрт багтаж эрхэмсэг бай. Биеэ энхрийлж торд гэж хатуу хэлнэ.

Эрх чөлөөтэй бай, ажлаа хий, улам ихийг сур, мэд, өөрийнхөө төлөө завгүй бай. Амавч байнга зүү. Хоорондоо соёлтой харьц. Таны амь амьдрал ямар байх нь өөрөөс чинь шалтгаална. Өвчин хэлж ирэхгүй, хийсч ирнэ гэдэг хоцрогдсон үзлээсээ холд.

Тийм учраас би бээр энэ олон яамдыг долоогоос ес болгож, дэд сайдууд, шахааны албан тушаалтнуудыг бүгдийг нь цомхотгон  төрийн “данхар” бүтцийг нураана. СЗХ, ШӨХТГ,МХЕГ гэх мэт олон нүсэр хэрэгцээгүй агентлаг татвар төлөгчдийн мөнгөөр зоологч төрийн байгууллагуудыг татан буулгаж, яамдын хэлтэс газар болгоныг жижигсгэж, цөөлнө. АТГ гэж “Ногоон малгайтантай адил чиг үүрэгтэй” айлгалтын байгууллагыг ЦЕГ-ын тусгай хэлтэс болгон багасгана.

Хуучин “Зөвлөлт”-ийн мэргэжилтэн гэдэгтэй төстэй түүнээс ч долоон дор, дэлхийн ядуу буурай хөгжих гэж өндийж буй орнуудаар зугаалж, мөнгө хийж, авилгал цэцэглүүлдэг олон улсын гэсэн хаягтай социалист байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ДЭМБ гэх мэт илүүц буюу тээр гайнуудыг төрхөмдөө буц гэж зоригтой мэдэгдэнэ.

Хүний эрхэнд тамлагдаж зовсноос өөрийн эрхээр өөдөлж “зовсон” нь дээр хүмүүс ээ! Хувь хүнийг харгислал хүчирхийллээс, өмч хөрөнгийг дээрэм тонуулаас хамгаалдаг хэний ч, хаанахын ч хараат бус цагдаа, шүүх, прокурортой байхад гүйцээ.

Хэрвээ би... Хямралын хэцүү үед бүх татварыг тодорхой хугацаанд тэглэнэ.

Бас нэгэн зүйл:

-Төрд нэг ч өмч үлдээлгүй нээлттэй үнэн зөв ил тод хувьчилна. Хурууных нь хээ хувирдаггүй, алганых нь хээ арилдаггүй, өндөгнийх нь хээ өөрчлөгддөггүй хувь хүмүүс л нийгмийг бүрдүүлдэг. Ёс зүйт нийгмийн суурь нь хувь хүний эрх, өмчлөх эрх. Өөр юу ч биш. Хувь хүний эрхийг дээдэлж, төрийн эрх мэдлийг хязгаарлан хазаарлана. Цаашдаа авсаархан татвартай цомхон бүтэцтэй төр байх нь зүйд нийцнэ.

Хэрвээ би...

Д.Сосорбарам /2020.12.10/

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL.. (129.205.124.241)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 51 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 11 цаг 58 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 7 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 31 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 37 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 4 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 3 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 26 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 33 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top