x

Дэглэмийг сулруулсан нөхцөл ба Засгийн газрын үүрэг

Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх даваа гаригаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг буулгаж, хөл хориог сулруулахаар шиийдвэрлэжээ. Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн 30 хоног барьсан хатуу хөл хориог үе шаттайгаар сулруулж, зарим төрлийн ажил, үйлчилгээг нээж байгаа тухай мэдээлэв. Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх мөн “Өвчний эсрэг тэргүүнд эгнээнд явж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадлаа. Өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа бататгаж, хорио цээрийн дэглэмээ ягштал барьж ажиллахыг яриалж байна” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Арванхоёрдугаар сарын сүүлээр нууц үедээ байсан хүмүүс буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй. Халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай” гэв.

Ийм нэг “үл ойлгогдох” нөхцлийн дунд бүтэн сар үргэлжилсэн хатуу хөл хориог сулруулж, ирэх даваа гаригаас нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг Засгийн газраас зарлалаа.

Хөл хориог цуцлах, зарим төрлийн ажил, үйлчилгээг нээхээр болсон нь иргэдийн хүсч, шаардаж байсан зүйл мөн үү, гэвэл мөн. Хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь зогсож, орлого нь тасалдсан иргэд ямар ч үнээр хамаагүй ажилтай, орлоготой болохыг хүсч байгаа нь ч гэсэн зүй ёс. Харин Засгийн газар ийм шийдвэр гаргахад хүргэсэн гол хүчин зүйл нь юу байв?

Сүүлийн гурав хоногт Монгол Улсад коронавирусын халдварын 44 тохиолдол бүртгэгдсэний  34 нь Улаанбаатарт, Сэлэнгэд 6, Замын Үүдэд 3, Орхон аймагт 1 тохиолдол бүртгэгджээ. Энэ баримтаас харсан ч халдварын тархалтыг хумьж чадсан, эсэх нь одоохондоо эргэлзээтэй хэвээр байна. Мөн Эрүүл мэндийн сайдын хэлсэн сэрэмжлүүлэг ч гэсэн хоосон зүйл биш. Дээр нь өнгөрөгч даваа гаригт Архангайгаас нийслэл рүү зорчиж явсан иргэнийг Эмээлт өртөөн дээр зогсоож, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай явдал ч гарав. Хөл хорионы үед үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлын уялдаа холбоо муу байгааг ч хүлээн зөвшөөрч эхэллээ.

Хамгийн гол нь ажил, орлогоо алдсан иргэд амьжиргаагаа залгуулах боломжгүй болсныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр цөөн боловч төрлийн ажил, үйлчилгээг тусгай шаардлагын /халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр/ дор эхлүүлэхээр болов. Гэвч зөвшөөрөл олгосон төдийгөөр асуудлыг бүрэн шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Засгийн газрын үүрэг, хариуцлага үүгээр дуусах ёстой юу?

Манай сайтын өчигдрийн дугаарт Эдийн засагч Н.Туяагийн ярилцлага /Хөл хорионы үед Засгийн газар цалингийн нөхөн олговор өгөх, бизнесээ дэмжих үүрэгтэй/ нийтлэгдсэн билээ. Эдийн засагч уг ярилцлагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аар батлаад мартсан “Ковидын” хуулийн /Ковид-19 цар тахлаас сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай/ хэрэгжилтийг Засгийн газраас нэхсэн билээ.

Хуулийн 7.1.2-т “Цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хоорондхөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” эрхийг Засгийн газарт олгосон юм байна. Өөрөөр хэлбэл, “Ковид бол ковид юм” гэх өнгөлөн далдлалтаар баталсан 2021 оны улс төржсөн төсвийн усыг нь шахах бүрэн боломж Засгийн газарт өөрт нь байна аа гэсэн үг.

Хэдийгээр өнгөрөгч долоо хоногт УИХ ирэх оны төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй ч гэлээ төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх /нэг үгээр хэмнэлт гаргах/, түүгээрээ аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжих, иргэдэд нөхөн олговор олгох эрхийг нь УИХ энэ хуулиар Засгийн газарт олгочихсон. Нөгөө Ерөнхийлөгчийн санаачилсан “өрх бүрт сая төгрөг”, эсвэл орлого нь тасарсан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, тусламж, татаас олгох, үйл ажиллагааг нь дэмжих Засгийн газрын эрх, үүрэг. Цаг хугацаа тулгамдуу байгаа энэ үед тодотгол хийнэ гэж УИХ-ын амыг харах ч шаардлагагүй.

Хамгийн наад зах нь сургууль, цэцэрлэгүүдийн урсгал зардал, албан хаагчдын цалингийн хэмнэлт, үдийн хоолны мөнгийг /2020 оны төсөвт аль хэдийн суулгачихсан бэлэн байгаа мөнгө/ аж ахуйн нэгжүүд, орлого нь тасарсан иргэд рүүгээ чиглүүлэх боломж байна шүү гэдгийг эдийн засагч тов тодорхой хэлсэн байна лээ. Өөр олон эх үүсвэрийг нэрлэсэн, ярилцлагаас үзэж болно.

Тийм болохоор “ААН, иргэдээ дэмжих гээд улсаа алж болохгүй” гээд тойргийнхоо хөрөнгө оруулалтыг дараад суугаа улстөрчдийн амин хувийн хэрэгцээ Засгийн газарт “түй” ч хамаагүй. Улс орноо, ард иргэдээ хямралаас гаргах, цар тахлыг даван туулах үүрэг, хуулиар олгогдсон бүрэн эрх нь Засгийн газар, Ерөнхий сайдад байна. Одоо л жинхэнээсээ "Монгол Улсын төлөө зүтгэе!"

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол улсын иргэн (202.9.46.165)
    Дэглэмийг сулруулсан нь нөхцөл байдалд хийсэн бодит алхам биш зөвхөн ажлаа хийж чадахгүй болоод арга ядсан алхам шүү дээ. Энэ төр, засгийн газар, УОК зүгээр л суудлын төлөө тэмцэлдсэн аймшгийн хүмүүсийн тоглоом гэдэг нь тодорхой болсон. Эдэнд ямар ч удирдах чадвар, эх орноо гэсэн сэтгэл, ажил хийх сонирхол байхгүй. Зөвхөн баяжихын тулд л худлаа ярьж, ард түмний толгойг угааж чаддаг уран илтгэгч, луйварчид гэдгээ харууллаа. Чадахгүй байж суудлаа тавьж өгөөч МАН. ой
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 53 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 12 цаг 0 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 10 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 33 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 39 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 6 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 5 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 29 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 35 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top