x

Коронагийн хямрал ба залуу нас

Хөл хорионы амьдрал

Хүмүүс гэртээ зурагтын бүх удирдлагыг гартаа аваад хэвтээд байж болохгүй гэж байна лээ шүү. Нүдний дасгал ч болохнээ хийж, хоол ундандаа ногоо цагаа сайн оруулж байхгүй бол дархлаа улам муудна гэж бна лээ. Тэгээд ер нь таргалаад ямар олиг байхав дээ. Карантийн дууслаа гэсэн чинь бүдүүн гэдэстэй нарийхан хөл гартай юмнууд энд тэнд явжээвэл улсын нэр сүрэнд муу шүү дээ.

Хөл хорио

Юуны түрүүнд би төр засагтаа, дарга нартаа итгэхийг маш их хүсч, энэ их хүнийг энэ хэцүү цагаар тэд л аврана гэж найдаж байгаа иргэн хүн. Өчигдөр 17 цагт гараа л явсан чинь “Гэрийнхээ ойр дэлгүүр ор!” гээд бас явуулку л байна лээ. “Гү тэр Жэтро орох гэсиймаа” гэсэн чинь “Жэтро ажиллахгүй байгаа” чихшг цагдаа бас хөөрхөн хаха. Гэхдээ яг тулсан газар цагдаатай хэрэлдмээр санагдах нь санагддаг л юм байна лээ. 

Эндээс хоёр бодол төрж байна. Нэгдүгээрт бидний сэтгэл санаа бэлэн биш байна. Бид дор дороо хэрэгцээгээ цагийн байдалтайгаа зохицуулж бодох ёстой. Ийм цаг үед заавал жишээ нь заавал Моносын цэвэр ус л ууна гэхгүй өөр усаар орлуулах ч юмуу крант руу орсон ч юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Заавал тэр дэлгүүрээс тийм юм авна гэсэн бодлоо хаяад анхдагч хэрэгцээнүүддээ л санаа зовж сурах ёстой юм байна. Цаашаа байдал хүндэрвэл салхины үнэрийг цонхоороо л авдаг болох нь.

Бид хичээгээд ч 3 метр үсэрч чаддаггүй болохоор тэгэхиймсан гэж санаашран боддоггүй. Тэрэнтэй адил гарч болохгүй гээ л бодчуул та ч, би ч, цагдаа эмч нар маань ч бүх зовлонгоосоо амархан салчих нь байна. Буритиногийн аавыг л бодоод үз л дээ. Карло гуай цагтаа ганц бөөрөнхий сонгиноос өөр юмгүй амьдарч л байсан шүү дээ. Уйдаад тэр модон хүүхдийг хийсэн. Бидэнд ч гэсэн хийх юм мундахгүй гарна.

Хоёрдугаарт, гэхдээ л энэ хөл хорионы аргачлалд би итгэж чадахгүй байна. Яагаад автуусанд, автуусны буудал дээр, дэлгүүрт дүүрэн хүн бужигнаж байгаа юм бэ? Сийрэгдүү яваад болчих байсан хүмүүсийг хашиж байгаад гэнэт гурван цагийн дотор бужигнуулдаг нь юуны тулд юм бэ? Я.Содбаатар гуай. 

Удирдлагыг залууст шилжүүлэе

“Энэ бол дөрвөлжин сандал” гэдгийг манай уламжлалт дарга нар юу гэж хэлдгийг нэг төсөөлцгөөе:

Загнах хувилбар: -Энэ одоо энэ юмыг юу болохыг мэдэж байгаа хүн байна уу! Чи мэдэж байна уу? Алив тэр улаан күүрчигт! Та энийг мэдэж байх ёстой хүн! Тэр ногоон өмдөт! Та бас мэдэж байх ёстой! Хаа байна! Энийг юу гэдгийг мэдэхгүй бгаа бол зайгаа тавиад өг! Юу юм энэ, нэр нь юу билээ энэ?!

Уянгалах хувилбар: -Энэ одоо тиймээ, ийм сайхан дөрвөлжин одоо тиймээ сайхан... Ингээд одоо манай орон чинь тиймээ, одоо бид дор бүрнээ сайхан одоо, биднийг хөх тэнгэр харж байга биз дээ энэ чинь тээ? Монголчууд бас эцэг өвгөдийн юм байна энэ чинь одоо тиймээ хувь заяатай хүмүүс шүү, энийг бас дор бүрнээ бодоод тиймээ, ийм сайхан сандал байна шүү дээ. Тэгээд энэ одоо ийм сайхан дөрвөлжин тиймээ бас.....

Та гүйцэт уншиж чадаагүй биз дээ, угаасаа тэгнэ. Хүн бүр ийм ярианаас залхаад, яг юу болсныг, яах гээд байгааг товч тодорхой мэдчихмээр байхад бөөн лай шүү дээ. Би үүгээр нэгэнт эрх баригч нам “бид нар болилоо, та нар хийх үү? гэхгүйгээс хойш тахалын үеийн удирдлагаа залуустаа бүрэн өг гэх гээд байна. 

Уламжлалт дарга

Ер нь яагаад бид дарга нарт дургүй байдаг вэ? Тэд юу ч өмссөн бай, хэлсэн ч бай тэд биднээс өөр төрөл зүйлийн хүмүүс болсонд нэг гол учир нь байгаа юм. Өөр хоорондоо маш их өшөө хонзонтой. Эрх мэдэлд хүрсэн нэг хэсэг нь нөгөө хэсгээ шоронд хийдэг. Шалтгаанууд нь инээд хүрмээр, нэг үгэндээ хэлмэгдэл байх нь элбэг. Хар бараан үгээр булсаар байгаад нийгмийн хог шаар болгож орхино. Эсвэл өөр хоорондоо салшгүй ашиг сонирхлын холбоотой. Улайм цайм шоронд байх ёстой нэгнийгээ гудийхгүй гаргаад ирнэ. Үдийн хоолны мөнгөөр торгоо л явуулчихна. 

Бараг өдөр бүр шахуу тэднийнийгмээсээ, иргэдээсээ хулгай хийсэн, боломжийг нь булаасан, эх орныхоо хөгжлийг хойш нь татсан үйлдлүүдийн тухай шуугидаг. Иргэд яаж ч чаддаггүй. Тиймээс л зүгээр дотроо хорссон, бүгд үхээсэй, зайлаасай гэж зүхсэн л нийгэм ийнхүү бүрдчихэж байгаа юм. Тэдний нас 50-70. Гэхдээ насанд онцлог байгаа юм биш. 30-40 настай ч яг тэдний мөрөөр, яг тэдний гар доор явсаар гарч ирдэг залуус их бий. Залуу хүний баг зүүсэн хуучин дарга нар л гэсэн үг. Ялангуяа том намуудад их байдаг онцлог. Гэхдээ нөхцөл байдал, цагийн шаардлагыг тооцоод харвал бидэнд арай өөр боломж байна. Энэ бол тэдний залуу дарга нар, гишүүд юм. 

Залуу дарга нар

Хүүк Засгийн газраа байгуулахдаа бас баахан танихгүй залуучууд авчраад сайд, дэд сайдуудаар тавьцан. Гэхдээ манай иргэдэд өөрсөнд нь байдаг нэг гэм бий. Энэ бол бүгд хөгшчүүдийг муулах хэрнээ танихгүй залуу хүн гараад ирэхээр “энэ муу хэн бэ, муу бацаан” гэдэг зан. Уг нь танихгүй тусмаа л цүнх хунар бариагүй, өөр салбаруудад, өөр хэмнэлээр ажиллаж байгаад ирсэн залуучууд байдаг юм даа. Тэд энэ хэмнэлээрээ л төрийн бугшсан агаарт нэг хэсэг салхи оруулдаг. Гэхдээ удахгүй ах нартайгаа адил төстэй болно. Хамт ажиллаж байгаа болохоор. Харин энэ л үед, коронавирусын аюул заналын дор дан залуустаа эрх мэдлийг өгч, дан залуусыг баг болгож, дан залуусаа яриулж, тэднийг илүү гүнзгий оролцуулж байж “дарга” хэмээн “хар уламжлал”-ыг өөрчлөх боломж байнуу гэж харагдлаа.

Бүх төрлийн хурал, шуурхай мэдээллээс л тод харагдаж байна даа. Залуучууд л эвтэйхэн юмнууд ярьж хэлээд явцгааж байна. Яах гээд байгаа, ямар байгааг маш богино хугацаанд тэдний л амнаас сонсож байгаа биз дээ. Ядаж л сэтгүүлч, дарга нарын уулзалт дээр удаан бөөгнөрөхгүй хурдан тарах боломж үүснэ ккк. Түргэн шуурхай байж, гадны хотуудад яаж ямар арга хэмжээ авсныг судална, хурдан ч өөриймшүүлэх байх. Хүүкийн гавьяа бол энэ дээр хуучин хөгшчүүдээ ихэнхээс нь явуулж чадсан нь байна. Сайд гэхээр нэг өвгөн, дэд нь бас нэг өвгөн, ярих гэж янцаглаад байдагсан.

Жишээ нь саях цөөн хоногт хотын дарга нэлээд баалууллаа. Улсын онцгой комиссынхоо л үүргийг биелүүлж байгаа хүн лд. Одоо тэгвэл залуу орлогч нартайгаа нийлээд өөр төлөвлөгөөгөө үүсгээд, ядаж тэднүүсийгээ ил гаргаад яриулаад явж болохгүй юу. Яах гэж тэр олон танихгүй залуусыг цуглуулсан юм. Одоо иргэд шижигнэсэн, дуугарвал дуу нэг-дугтарвал хүч нэг гээд. 

Их хурлын сонгуулиар ч бас баахан танихгүй залуус сонгогдсон. Танихгүй ч юу байхав, “улстөрч биш” гэх гэсэн юм. Даймка, Ганхуяг, Энхбаяр, Булгантуяа, Шарк Амараа... Зарим нь ч баалуулж л байна. Өөрснөө хам хум юмаа зарим нь. Догол мөрийн эхэнд хэлсэнчлэн энэ нь тэдний “улстөрч болоогүй”-тэй нь холбоотой. Битгий болоорой гэж ерөөе! Би энд хашилтан доторх “улстөрч” гэдэгт насаараа сайд, гишүүн хийсэн өвөгцүүлийг хэлж байгаа юм. Харин шинэ үеийн улстөрч энэ цаг үед ингээд мэндэлж чадах уу гэдэг асуулт үүсчихсэн юм шиг санагдаад байгаа юм. Хэрэв тийм бол сайн улстөрч болоорой! гэж ерөөе.

За тэгээд үндсэн сэдэвтээ эргээд ороход, юм үзэж нүд тайлна гэдэг чинь насных биш сэтгэлгээнийх байдаг. Дэлхий дээгүүр энд тэндгүй явж, сургуулийн соёлын хаалга татсан, лут проффесоруудтай үг сольсон улсуудыг “залуу дээр нь” ашигламаар байна. Тийм залуус манайд олон байна. Энэ удаа эрх баригчдын тухай бичлээ. 

Хөрш хятадууд яадаг билээ дээ. Залуучуудаа бүтэн эгнээгээр нь гаргаж ирээд өөрснөө арагшаа болдог биз дээ. Тэхээс өөрснөө лаглайтал суучаад залуучуудаа гарын үзүүрт зарах гээд байдаггүй. Дураа цааш нь духаа нааш нь гэгчээр ах нар цаашаа, залуучууд наашаа л гэмээр байна. 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 2 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 58 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 1 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 1 цаг 14 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 1 цаг 16 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 1 цаг 16 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 1 цаг 17 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 1 цаг 37 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 1 цаг 56 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 2 цаг 7 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 2 цаг 22 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 3 цаг 14 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 3 цаг 14 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 3 цаг 15 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 3 цаг 18 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 3 цаг 21 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 3 цаг 22 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 3 цаг 23 мин Х.Тэмүүжин: Намын гал тогооны ажлыг 80-аад оныхонд өгөх ёстой 3 цаг 50 мин Элбэгдоржийн “хэрэг” 5 цаг 14 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top