x

“Шүүх шударга ёсыг тогтоодог” гэж ярьмааргүй байна!

Шүүхийн тухай хуулиудыг Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэх шаардлагаар УИХ Шүүхийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй энэ үед хуульч, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын шүүхийн болон процессийн шударга ёсны асуудлаар өөрийн байр сууриа нүүр номдоо нийтэлснийг уншигчиддаа хүргэж байна. 

“Шүүх шударга ёсыг тогтоодог” гэж ярьмааргүй байна!

Ядаж хуульчид нь ингэж ярьмааргүй байна. Шүүхийн тухай хуулиар шүүхэд үүссэн асуудлыг шийдэх гэж байгаа бол “шүүх шударга ёсыг тогтоодог” зорилгод шүүхийг уямааргүй байна. Нэгэнт хуулиар “шүүх шударга ёсыг тогтоох” үүргийг шүүхэд үүрүүлж, хуульчид нь шүүх шударга ёсыг тогтоодог гээд байхаар иргэд шүүхийн шийдвэрээс тэр “шударга ёс”-ыг чинь хайна.

Үүнээс үүдэн дараах сөрөг үр дагавар үүсээд байна!

Нэг. Шударга ёс нь шүүхийн шийдвэрээс олдохгүй. Шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ижил таалагдаж, хүссэн үр дүнг нь өгдөгүй. Тэгэх ч бололцоо байхгүй. Нэг нь ялагдаж, нөгөө тал нь ялдаг. Ихдээ мөн багадаа 50% нь шударга байж болох шийдвэр гардаж авдаг. 15 жил шүүхээр хэрэг авч орохдоо шүүхээс гарсан шийдвэрээс “шударга ёс” хайж байсангүй. Хуульд нийсэн эсэх, үндэслэл, хуулийг хэрхэн хэрэглэв, хэргийн үйл баримтыг яаж үнэлэв, өмгөөлөгчийн гаргасан үндэслэлд хэрхэн хариу өгөв л гэж харж явлаа.

Хоёр. Шүүх шударга ёсыг тогтоох үүрэгтэй бол энэ үүрэг нь хэзээ ч биелэхгүй. Зорилго тавьбал түүндээ хүрэх ёстой болно. Тэгж чадахгүй бол ажлаа муу хийсэн болно. Яг өнөөгийн шүүх, шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн хийж байгаа үнэлэмж шиг. Хэнээс ч асуусан шүүх шударга гэж боддоггүй гэнэ. Яахав шүүх угаасаа тийм өндөр үнэлгээ аваад байдаг ч газар биш л дээ. Тиймээс энэ зорилгоос нь шүүхийг чөлөөлмөөр байна. Ийм хэмжүүрээр шүүхийн үйл ажиллагааг дүгнэж болохгүй. Хүн бүрийн “шударга ёс”-ыг хэмжих хэмжүүр, шалгуур өөр. Хэтэрхий субьектив үнэлэмж.

Гурав. Сүүлийн үед шүүхээс шударга ёсыг их шаарддаг болж. Аргагүй л дээ хуульд нь тийм зорилго бичээд, хуульчид нь тэгж яриад байхаар иргэд, сэтгүүлчид түүнийг нь хайх, шаардах нь гарцаагүй. Энд гол алдаа гараад байна. Шүүх, шүүгч тэр шударга ёсыг нь тогтоох зорилгод хөтлөгдөн (магадгүй шахалтанд орж) хуулийг буруу тайлбарлах, буруу хууль хэрэглэх байдлаар шударга ёсыг нь “хүчээр тогтоох” гэж оролдох боллоо. Хуулийг илэрхий буруу тайлбарлах байдал газар авч утгаа алдаж байна. “Хоёрын хооронд” эсхүл “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийдвэрүүд байнга гарах боллоо. Та бүхний шүүхээс биелүүлэхийг шаардаад байгаа “шударга ёсыг тогтоох үүрэг”-н хэрэгжилт ийм. Энэ тохиолдолд хуулийг гуйвуулах, дур зоргоор тайлбарлах, шүүгчийн дотоод итгэлд зүй бус нөлөөлөл, шалгуур бий болж хуульчид бид ч уншаад ойлгохгүй шийдвэрүүд гарч эхэллээ.

Дөрөв. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг 14-т “...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэж. Энд шударгаар бүрдсэн шүүхээр шүүлгэх эрхтэй гэснээс шүүхээр шүүлгэж шударга ёсыг тогтоолгох, тогтоохыг шаардах эрхтэй тухай зохицуулаагүй байгааг анхаарна уу!

Тав. Тэгвэл шүүхэд ямар зорилго байх ёстой вэ? Шүүх хууль ёсыг тогтоодог! Энэ бол шүүхийн үндсэн зорилго. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, гарах бүхий л шийдвэр хуульд нийцсэн байх ёстой. Хэргийн оролцогчдын гардаж байгаа шийдвэр, захирамж, магадлал, тогтоол нь шүүхийн гэхээс илүү хуулийн шийдвэр/шийдэл юм. Ерөөс манай тогтолцоонд шүүх зөвхөн хууль хэрэглэдэг. Шүүхийн танхимд шударга, үнэнийг тогтоодог англо-саксоны тогтолцооноос эрс өөр.

Зургаа. Хэрэв шүүхээс шударга шийдвэр гарахгүй байвал асуудал шүүхэд гэхээс илүү хэрэглэж байгаа хуульд нь байдаг. 2002 онд баталсан 18 жил хаячихсан Иргэний хуулийг баримтлан 2020 онд шүүх маргаан шийдвэрлэх гэж ёстой “үйлээ үзэж” байна. 18 жил УИХ нь хаячихсан Иргэний хуулийг баримтлаад гарч байгаа шийдвэрүүд ямар олигтой гарах билээ дээ. Мөн 18 жил олигтойхон засварлаж чадаагүй процессын хууль байхад иргэний маргаан 5 жил үргэлжилнэ шүү дээ! Шүүх тойрсон шүүмжлэл буруу хаяглагдаад байгаа. Шүүхэд асуудал байгаа нь ч байгаа. Гэхдээ олигтойхон хууль баталж чадахгүй байгаа УИХ энэ бүх асуудалд буруутай! Үүнийг энгийн иргэд төдийлөн ойлгохгүй. Мэргэжлийн хуульчид нь хэлж, ярьж явмаар. Сонгодог жишээ бол Эрүүгийн хуульд “хөөн хэлэлцэх хугацаа”-г тоолох журмыг өөрчилсөн явдал. Шүүхээс 10 тэрбумын хохиролтой 13 авлига, албан тушаалын хэрэг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүнд шүүхийг буруутгасан. Үнэндээ хууль тогтоогчид тийм хууль баталсны үр дагавар нь шүүхийн шийдвэр болж гарсан. Дараа нь засаж байна гээд бүр бантанг нь хутгаж орхисон. Үндсэн хуулийн Цэц дээр уг маргаан үүссэн гээд зарим шүүх хэргийг түдгэлзүүлж байхад, зарим нь хүчээр хийдээд л байна. Үүнд шүүх бус УИХ буруутай!

Долоо. Иргэд шүүхэд асуудал байна уу, түүний хэрэглэж байгаа хуульд асуудал байна уу гэдгийг ялгаж ойлгочихдог бол асуудлын шийдлийг зөв газраас хайх юм. Шаардах юм. Үүнийг чиглүүлж, хэлж өгөх нь хуульчдын үүрэг гэж бодох юм. Хуульд нь шударга ёс нь шингэж чадвал шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарч, түүний үр дагаварт нийгэмд шударга ёс тогтож, хүний эрх баталгаатай болно. Хуульд шударга ёсыг шингээх ажлаа хийхгүй байгаа (18 жил Иргэний хуулийг шинэчлээгүй), хийхийг хүсэхгүй байгаа (хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөн), хийж чадахгүй байгаа (хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг засах нэрээр шинжлэх ухааны үндэслэлгүй өөрчлөлт хийсэн) нь ерөөс хууль тогтоогчдын буруу. Ингэж хаяглаж чадвал гомдол, санал зөв газраа хүргэгдэнэ. Өөрсдийн баталсан хуулийн сөрөг үр дагаварыг шүүх рүү чихээд суудаг гишүүд ч их олон юм!

Шүүхийн шинэчлэл Шүүхийг тухай хуулиар хязгаарлагдахгүй. Шүүхийн хэрэглэж байгаа материаллаг хууль, процессын хуулийг цогцоор нь өөрчилж, хөгжүүлж байж сая үр дүн гарна. Энэ ажлуудаа зэрэг хийхээ мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Хуульч, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (129.205.124.182)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 48 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 11 цаг 55 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 5 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 28 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 34 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 1 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 0 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 23 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 30 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top