x

Хэвийн биш өдрүүдэд сэтгэл санаагаа хэвийн байлгах нь

Шарласан навчтай цуг сэтгэл санаа салхиар нэг хийсэж, шалтгаангүй сэмхэн догдолж гүйцдэг намар, тэгээд хаа нэг цастай “өвөл эхлэх..” гэж байтал хөл хорионд оров оо. 

Хүн хүнээсээ зай барьж, болзошгүй эрсдэлээс зайлшгүй хамгаалах ёстой боловч энэ “хэвийн биш” өдрүүдэд дотоод амар амгалангаа аль болох хэвийн байлгах ч мөн чухал шүү. 

Байрны оюутан шиг цонхон дээрээ гарч битгий орилоосой, эсвэл байнгын хорооны гишүүн шиг Нетфлэкстэй тэгтэл битгий их найзлаасай гэсэндээ хөл хорионы үеэр санаж явахад гэмгүй хэд гурван зөвлөмж хүргэе! 

Юунд түрүүнд цагийн хуваарь хөтлөх

"Хэвийн мэдрэмжийг аль болох их байлгах нь яг одоо сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал юм" гэж мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөж байна. Сэтгэл судлаач Роханы зөвлөснөөр, өглөө нэг цагт тогтмол босох, орой төлөвлөсөн цагтаа унтах, шүршүүрт орох, төлөвлөсөн цагтаа хооллох зэргийг тогтмол хугацаанд хийх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэжээ. Бид үргэлж л “өглөө босоод ороо хураавал ажил бүтдэг” гэж үглүүлж өссөн дөө. Хөл хорионы үеэр өнөөдөр бүтээх ажилгүй юм чинь гээд ороо хураалгүй орхиж болохгүй нь байна. Өглөө босонгуутаа ороо хураах нь сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлийг амжилттай даван туулсан, ялсан, эерэг мэдрэмж өгдөг маш гүн гүнзгий утга учиртай аж. Яг л он тоолол нэгээр нэмэгдэхэд шинэ оны эхний нарыг түрүүлж харах гэж хичээл зүтгэл гарган уул хадан дээр очдогтой “агаар” нэг гэнэ лээ шүү. 

Дараагийнх нь хоббигоо сэргээх

Хүүхэд байхдаа наадаг зураг цуглуулдаг байсан уу? Номин талст ч юмуу Никитон, Харангын касет сонсдог байсан уу? Тэгвэл боломж олдсон дээр нь гэртээ суунгаа 15тайдаа эсвэл 1-р курсдээ хийх дуртай байсан тэр зүйлсээ эргээд сэргээж болох юм. Ном унших, тоглоом тоглох, хоол хийх, усанд орох гэх мэт энгийн зүйлс ч хобби шүү дээ. Бүтэн өдөржин нетфлэкс үзэж, утас шагайхаас өөр илүү дээр сонголтууд гэрт зөндөө бий. 

Эдийн засгаа солонгоруулцгаая! гэдэг лоозонг энэ тэнд олон удаа сонссон биздээ. Харин энэ удаадаа өдөр тутмын амьдралаа өнгө өнгөөр солонгоруулцгаая! Бүхэл бүтэн нэг, хоёр өдрийг ганцхан зүйлд битгий зарцуулаарай. Энэ чинь л бидний сэтгэл санааг дотроос нь ухаж алдаг юм шдээ. 

Мэдээж Сошл медиа хэрэглээг хязгаарлах

COVID-19-тэй холбоотой мэдээнд өдөрт 30 минутаас хэтрэхгүй хугацааг зарцуулахыг хичээгээрэй. Үүнээс гадна найдвартай эх сурвалжуудаас мэдээллээ авч байгаарай. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр олон тооны уламжлалт хэвлэл мэдээллийн эх сурвалж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их цагаар COVID-19 цартахлын тархалтын мэдээлэл авах нь сэтгэцийн хямралд хүргэж байжээ.  

Сүүлийнх нь, Сайн сайхан, эерэг бодол бодох дасгал хийх

Энэ магадгүй манай зүгээс танд санал болгож буй хамгийн энгийн бас хамгийн хэцүү зөвлөмж байх. Бид энэ хөл хорио хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй ч хэзээ нэгэн өдөр дуусна гэдгийг баттай мэднэ шүү дээ. Одоо түгжигдсэн байгаагаа, тийм ч юм хийж имй ч юм амжуулж болох байсан тухай бодохын оронд эерэг сайхан зүйл бодоход цаг гаргаарай. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 2 цаг 34 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 2 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2 цаг 45 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 2 цаг 52 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 2 цаг 59 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 5 цаг 49 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 6 цаг 8 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 6 цаг 14 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 6 цаг 21 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 6 цаг 28 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 6 цаг 53 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 7 цаг 3 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 7 цаг 9 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 7 цаг 18 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 7 цаг 26 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 7 цаг 57 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 8 цаг 32 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 9 цаг 36 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 22 цаг 50 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top