“АРА ОПЕН-2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн Ара комплекст өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хүнд жингийн медальтнууд тодорно.
Монголын Жүдо бөхийн холбооны мэдээлснээр, эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын барилдаан болох юм. Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар -100 кг-д барилдах аж. Тэрбээр эхний даваанд “Женко” клубийн Б.Даваажаргалтай барилдахаар оноолт таарчээ.
Түүнчлэн +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр болон Б.Тэмүүлэн, Г.Алтанбагана, улсын шинэхэн харцага Э.Мөнхжаргал, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлайжамц нарын бөхчүүд барилдахаар бүртгүүлээд байна.




