x

Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 7, аврах ажиллагааны 3, үер, усны 4, нийт 14 удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо – Таван шарын автобусны буудлын ард,  ус ихээр тогтсоныг 10 тоннын усны автомашинаар 6 рейсээр 60 тонн, 6 тоннын усны автомашинаар 3 рейсээр 18 тонн, нийт 9 рейсээр 78 тонн усыг соруулж хэвийн байдалд оруулсан байна. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо – "АКУМА" төвийн орчимын  48 тонн усыг соруулж хэвийн байдалд оруулан ажиллав.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Алтай хотхон – Цахилгааны гэмтлийн улмаас ажиллагаагүй болсон 2 насосны худагт цахилгаан үүсгүүр ашиглан ус шавхаж, хэвийн  ажиллагаанд оруулав.  Мөн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд  иргэн П.Мандахын эзэмшлийн хашаанд тогтсон 3 тонн үерийн усыг мотопомп ашиглан соруулж, хэвийн байдалд оруулан ажилласан байна.  Үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан  3 байршилд  усны автомашин,  цахилгаан үүсгүүртэй  12 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан байна. 

ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагаас 07 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн зүүн хэсгээр 20–25 мм, урд хэсгээр 19–24 мм, Тэрэлж орчмоор 29–34 мм, Улиастай орчмоор 16–21 мм хур тунадас орсон байна. Цаг уурын байгууллагын мэдээллээр 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

БЭЛЭН БАЙДЛЫН ХАНГАЛТ 

Нийслэлийн Шуурхай штаб болон дүүргүүдийн Шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үер, ус тогтдог болон үерийн эрсдэл бүхий байршлуудад хүч, хэрэгслийг бүсчилсэн байдлаар урьдчилан байршуулж, дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллах бэлэн байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн, 160 гаруй техник хэрэгсэл, Том жижиг 51 мотопомп бэлэн байдалд байна. 

ГОЛУУДЫН УСЫН ТҮВШИН 

Өнөөдрийн байдлаар Тэрэлжийн гол үерийн түвшин давж үерлэсэн, бусад голуудын усны түвшин хэвийн үерийн түвшинд хүрээгүй байна. Тэрэлж 6 см, Туул-Босгийн гүүр 1см, Туул-Улаанбаатар 25 см, Сэлбэ-Санзай 4 см, Сэлбэ-Дамбадаржаа 4см, Хэрлэн-Багануур 1 см усны түвшин нэмэгдсэн байна.  Хэнтийн нуруугаар үргэлжлэн бороо ороход голуудын түвшин нэмэгдэх хандлагатай байгааг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна. 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 33 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 58 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 5 цаг 12 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 5 цаг 15 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 5 цаг 17 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 5 цаг 36 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 7 цаг 21 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 7 цаг 22 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 7 цаг 33 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 9 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 2 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top