x

Эдийн засгийн "дарамт" Ковид-19-тэй зэрэгцэж ирлээ

-Нүүрсний экспорт хумигдах магадлалтай мэдэгдэл Баяннуураас иржээ-

Монголын нүүрсний экспорт нэлээд урт хугацаагаар хумигдах боллоо. Учир нь Монголд коронавирусийг дотооддоо алдлаа гэх муу мэдээтэй зэрэгцэн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Баяннуур боомтын удирдлагаас Ганцмодонд буулгах нүүрсийг зөвхөн битүү талбайд хадгалах, чингэлэг тээврээр тээвэрлэх шийдвэр гаргажээ. Энэ нь манай улсын нүүрсний экспортын хэмжээг даруй 30-40 хувиар бууруулах магадлал өндөр байна. Нүүрс тээврийг зөвхөн чингэлгээр, ачиж буулгахдаа зөвхөн битүү талбайд буулгах энэхүү мэдэгдэл бичгийг Аж ахуйн нэгжүүдэд хурал хийх үеэрээ тарааж өгсөн байна. Энд дурдсанаар энэ сарын 30 гэхэд задгай талбайд нүүрсгүй болох ёстой, мөн энэ сарын 15-ны дотор битүү талбайд экспортын нүүрс буулгах гэрээгээ хийсэн байх ёстойг мэдэгджээ. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ байдал Хятадын цагаан сар өнгөртөл буюу ойрын гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд экспортын хэмжээг нэмэгдүүлэх ямар нэг арга хэмжээг Хятадын тал авахгүй байх гэв. 

Одоогоор Ганцмод дээр Монголын талаас тээвэрлэгдэж очсон түүхий нүүрсний үнэ 850 юань, баяжуулсан нүүрсний үнэ тээврийн зардалтайгаа 1080 юань байна. Энэ нь тус улсын Байгаль орчны газраас өнгөрсөн гуравдугаар сард байгаль орчноо хамгаалах үүднээс зөвхөн чингэлэгтэй нүүрс тээвэрлэхийг л зөвшөөрнө гэсэн шийдвэртэй ч холбоотой бөгөөд өчигдөрхөн коронавирус Монголд дэгдлээ гэх муу мэдээнд “дэм өгч” нүүрсний тээвэрлэлтэд тавих хяналтыг эрс чангатгах нь тодорхой болоод байна.

2020 оны аравдугаар сарын 20-нд СШ дугаар 2020-CO-08 дугаартай Коксжих нүүрсийг худалдан борлуулах урилгыг ett.mn сайт дээрээ байршуулжээ. Урилгад дурдсанаар доод тал нь 500 мянган тонноор гэрээлэх бөгөөд одоо мөрдөж буй 63.40 ам.доллараас улам хямдруулж нүүрсний үнийг тонн тутмыг нь 55.28 ам.доллараар гэрээлэх санал тавьжээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны аравдугаар сарын 21-ний хуралдаанаар гурван том зээлийн хэлэлцээрийг дэмжсэн. Үүний нэг нь буюу хамгийн өндөр үнийн дүнтэй нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас авч буй 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байв. Энэхүү зээл нь “Монголд хэрэгжүүлж буй коронавирусийн цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгоход” зориулагдсан, 16 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 3 жил чөлөөлж, 0,25 хувийн хүүтэй олгогдох нөхцөлтэй.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлэхдээ “Коронавирус гарч байх үед дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд, санхүүгийн эх үүсвэрийг бэлэн байлгах бодлого барьж ажилласан. Цагийг нь тулгаж, өндөр хүүтэй бонд авах, арилжааны банкнаас зээлж авах сөрөг нөлөө үүсч магадгүй гэж гэрээ хэлцэл хийж байгаа. Энэ гэрээ УИХ-аар батлагдсаны дараа энэ ондоо багтаад авах боломж бий. Зориулалт нь төсвийн дэмжлэг байдлаар ашиглана. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээ” гэсэн юм. 

АДБХОБ “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг 10 тэрбум ам.доллараар санхүүжүүлэхээр хөтөлбөр баталж өнгөрсөн дөрөвдүгээр сараас гишүүн орнууддаа олгож эхэлсэн гэсэн мэдээ харлаа. Манай улс гишүүн орон мөн. Харин ямар орнуудтай хамт, ямар утгатай зээл авах вэ. Дараа нь 100 сая ам.доллар ямар хугацаанд, хэдэн үе шаттай, аль банкуудаар, ямар нөхцлөөр дамжиж хаана байрших нь бараг л “Монголын улс төрийн” зарчмаар шийдэгдээд Ерөнхийлөгчийн сонгуультай уралдан олгогдох биз. 

Яг зориулалтаар нь ашиглаж чадвал энэ бол маш том боломж. Гэхдээ 16 жил буюу “дөрвөн парламентын хугацаа” дамнан төлөх хариуцлагатай зээл юм. Нөгөөтэйгүүр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны энэ зээл сайтар анзаарваас БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдсэн орнуудад түлхүү олгогдож байгаа геополитик, стратегийн л ач холбогдолтой, түншлэлийн зээл гэж хэлж болохуйц дүр зураг харагддаг. Үүнийг анзаараад ч тэр үү УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уг асуудлыг хэлэлцэх үеэр “Монгол Улсын эдийн засгийн аюул "Ковид-19"-ийн нэр дор яваад байна”. Энэ аймаар үг шүү. Харин одоо нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж “Монгол Улсын эдийн засгийн аюул "Ковид-19"-тэй зэрэгцэж эхэллээ. Энэ бол бүр ч том аймшиг. Шинэ парламент ажлаа эхэлснээс хойш 353 сая ам.долларын зээл авсан байгааг тэр хэлсэн. Цаашаа хэрхэн үргэлжлэх вэ. Энэ бол “Увсын” хоёрын улстөрчийн асуудал биш, Улсын эдийн засгийн Аюулгүй байдлын асуудал билээ. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар намын нөхөр, экс сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд асан, эрхэм гишүүн Н.Алтанхуягтай нартай ус нутаг нэгтэйгээс гадна “уураг тархиараа” нэгдэж ажиллаж байж асуудлыг давах биз ээ. 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Azaa (192.82.74.26)
    тухай орон өөрийн дотоод хэрэгцээ харсан байлгүйдээ үзэн ядах муулах зэрэг нь бидэнд л муугаар төгсөнө гэдгийг оркууд ойлгохгүй юмдаа
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top