x

"Сэлэнгэ аймагт батлагдсан гурван тохиолдол тээврийн жолоочтой холбогдолгүй, тандалт явуулж байгаа"

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 12-нд нийт 1,030 хүний сорьцод шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрлээ.

Тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Ойрын болон дам хавьтал нийт 3,000 орчим хүнийг хяналтандаа аваад шинжилгээ тандалт хийж байгаа.

Сэлэнгэ аймагт 12-ноос 13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ.

Ингээд Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоо 175 хүн ажиглалт тандалтад байгаа" гэв.

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Оношлуурын чанарт эргэлзэх хүн байна. Баталгаатай юу? 

-Бид 21 хоног тусгаарлан, гурван удаагийн шинжилгээ сөрөг гарсан учир 11-р сарын 6-нд тусгаарлалтаас гарсан. 9-ний өдөр тээврийн жолоочоос вирус илэрсэн. ДЭМБ-аас мэдээлснээр халдварын нууц үе 14 хоног, зарим судалгаагаар 21-27 хоног байж болно гэж мэдээлсэн. Энэ хүний хавьтал 3000 орчим хүний нэр хаягийг авч, хяналтад оруулаад байна.

-Оношлуур хангалттай байгаа юу? 

-Хангалттай байгаа. Өнөөдөр Сөүлийн онгоцоор оношлуур ирнэ.

-Сэлэнгэ аймагт илэрсэн гурван тохиолдол тээврийн жолоочтой хамааралгүй гэж УОК-оос өчигдөр өгсөн. Үүнийг тодруулж өгнө үү? 

-Сэлэнгийн гурван хүн одоогийн байдлаар тээврийн жолоочтой холбогдолгүй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. холбоотой байхыг үгүйсгэхгүй. Сэлэнгэд батлагдсан 74 настай эмэгтэй гэртээ гурвуулаа амьдардаг, гадуур гардаггүй хүн. Бэр нь гадуур явж байгаад халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 2 цаг 34 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 2 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2 цаг 44 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 2 цаг 51 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 2 цаг 58 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 5 цаг 48 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 6 цаг 7 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 6 цаг 14 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 6 цаг 20 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 6 цаг 28 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 6 цаг 52 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 7 цаг 2 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 7 цаг 9 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 7 цаг 18 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 7 цаг 26 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 7 цаг 56 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 8 цаг 31 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 9 цаг 35 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 22 цаг 49 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top