x

"Машинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг 23:00 цагаас эхэлж чангаруулна"

Улсын онцгой комисс хуралдаж, монгол улсад тогтоогоод буй хөл хорионы үед хэрхэн ажиллах талаар мэдээллээ. 

Олон нийтийн хөл хөдөлгөөн, цагдаагийн байгууллагаас явуулж буй арга хэмжээний талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдээлэл өгөв.  

Тэрээр "Дэлхийн аль ч улс оронд халдвар өвчин гарсан бол богино хугацаанд, эрсдэл багатай даван туулахын тулд иргэн бүр дэглэмээ хатуу сахидаг, сонор сэрэмжтэй, тэвчээрэй байж даван туулдаг нь нотлогдсон. Монгол улс коронавирус алдагдсан тохиолдолд авах арга тактик, төлөвлөгөө байгаа. 

Манай иргэд коронавирус анх гарах үед тэвчээртэй сайн ажилласан, одоо илүү сайн ажиллах шаардлагатай байна. Өнөөдрийн янзаар бол явган болон, автомашинтай иргэдийн хөдөлгөөн их байна. Дэглэм сахиулахад сайнгүй байна гэсэн үг. Эрсдэл их байна. Ийм учраас өнөөдөр 23:00 цагаас автомашин болон явганаар зорчихыг багасгах талаар шаардлага тавьж эхэлнэ. 

Гадуур явж байгаа иргэдийн дунд судалгаа хийлээ. Ихэвчлэн нэгнийдээ очих, хүнтэй уулзах болон зорилгогүй явдаг юм байна. Одоо цар тахал гарсан тул иргэд гэрийн дэглэмээ сахиж, хяналт тавиж буй албаныханы шаардлагыг биелүүлээрэй гэж хүсэж байна" гэлээ. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: "Өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь гэрийн дэглэмд хөл хорио тогтоохыг хэлж байгаа. Үүнд хариуцлагатай хандаж байгаа иргэн, алсан байгууллагуудад талархал илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт шуурхай штабуудаа байгууллаа. Тусгай чиг үүргийн 5,000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Иргэд тогтоолд заасан хүрээнд хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа. Энэ худалдан авах явцад ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулж байна.

Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөс бусад байгууллагад арга хэмжээ авна. Мөн ажлын гурван хэсэг 20 гаруй тусгаарлах байранд шалгалт хийж байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 2 цаг 34 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 2 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2 цаг 45 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 2 цаг 52 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 2 цаг 59 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 5 цаг 49 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 6 цаг 8 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 6 цаг 14 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 6 цаг 21 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 6 цаг 28 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 6 цаг 53 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 7 цаг 3 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 7 цаг 9 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 7 цаг 18 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 7 цаг 26 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 7 цаг 57 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 8 цаг 32 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 9 цаг 36 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 22 цаг 50 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top