x

Хүнсний бөөний төв, агуулах, захууд 06.00-19.00 цаг хүртэл ажиллана

Улсын онцгой комисс,  Засгийн  газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. 

Улмаар улс орон  даяар тав  хоногийн хатуу хөл  хорио тогтоосон юм.  Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн  онцгой комиссын дарга Д.Сумъяабазар  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж” гаргалаа. 

Уг  захирамжид: 

1.Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээд, үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталж, дараах арга хэмжээг авч ажилласугай:

1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсанаас бусад үйл ажиллагааг зогсоосугай.

1.2.Энэ захирамжийн хавсралтад заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад тээврийн хэрэгслийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласугай.

1.3.Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоосугай.

1.4.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газар /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/-ын ажиллах цагийн хуваарийг 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 06.00-19.00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглосугай.

1.5.Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд дотоодын хяналт тавьж ажилласугай.

1.6.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан албан хаагчдаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж ажиллахыг зөвлөсүгэй.

1.7.Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэд, оршин суугчдад уриалсугай. 

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/1241 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 2 цаг 34 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 2 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2 цаг 45 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 2 цаг 51 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 2 цаг 59 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 5 цаг 49 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 6 цаг 8 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 6 цаг 14 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 6 цаг 21 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 6 цаг 28 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 6 цаг 53 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 7 цаг 2 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 7 цаг 9 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 7 цаг 18 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 7 цаг 26 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 7 цаг 57 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 8 цаг 32 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 9 цаг 36 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 22 цаг 50 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top