x

БНХАУ-тай хил залгаа боомтуудын экспорт, импортын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Засгийн газрын шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн  Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Дурьдсан хугацааг хүртэл Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөн халдваргүйжүүлэлтийн өндөржүүлсэн дэглэмийн дор хэвийн үргэлжилж, хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна.

Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна. 

  • Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачилт хийлгэж гаалийн бүрдүүлэлтийг хийж байхаар төлөвлөж байна. 

  • Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх, Ульхан боомтуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.  Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ. 

  • БНХАУ-тай хил залгаа бусад боомтуудын экспорт, импортын үйл ажиллагаа тус тус гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу хэвийн явагдаж байна.

  • Нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, баяжмалын экспорт Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ховдын Булган, Дорноговийн Замын-Үүд, Хангийн боомтоор хэвийн хийгдэж байна.

  • Дархан, Орхон аймаг дахь гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, гаалийн бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна. 

  • Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна. 

Өглөөний 10:00 цагийн байдлаар ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороо, хилийн боомтуудын тухай мэдээ:

  1. Улаанбаатар ГГ -хэвийн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтай дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна.

  2. Замын-Үүд ГГ -хэвийн ажиллаж байна.

  3. Сэлэнгэ ГГ –Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Алтанбулаг боомтыг 11 дүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаасан.

  4. Буянт-Ухаа ГГ – хэвийн ажиллаж байгаа, MGL3136 аяллын дугаартай Берлин-УБ чиглэлийн ачааны онгоц УБ-д 2020.11.12-ны өдрийн 11:10-д бууна, харин MGL7235 аяллын дугаартай Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ачааны онгоц 2020.11.12-ны өдрийн 12:10-аас Гуанжоу руу ниснэ

  5. Дорнод ГГ - Дорнод аймаг дахь гаалийн газрын Эрээнцав, Баянхошуу боомтууд хэвийн ажиллаж байгаа. Бусад боомтууд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн дагуу хаалттай байна. Эрээнцаваар нүүрсний экспорт төмөр замаар хийгдэж байна. Баянхошуу газрын тосны экспорт хийгдэж байна.

  6. Баян-Өлгий ГГ Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.

  7. Ховд ГГ – хэвийн ажиллаж байна.

  8. Увс ГГ - Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.

  9. Орхон ГГ хэвийн ажиллаж байна.

  10. Сайншанд ГГ - хэвийн ажиллаж байна, Ханги хилийн боомт хэвийн ажиллаж байна.

  11. УХШИГГ – хэвийн ажиллаж байна.

  12. Дархан ГГ - хэвийн ажиллаж байна.

  13. Гашуунсухайт ГГ хэвийн ажиллаж байна.

  14. Шивээхүрэн ГГ хэвийн ажиллаж байна.

  15. Бичигт ГГ хэвийн ажиллаж байна.

  16. Говь-Алтай ГХ - хэвийн ажиллаж байна.

  17. Завхан ГХ - Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.

  18. Хөвсгөл ГХ - Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.

Эх сурвалж: ГЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 2 цаг 33 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 2 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2 цаг 44 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 2 цаг 51 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 2 цаг 58 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 5 цаг 48 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 6 цаг 7 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 6 цаг 13 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 6 цаг 20 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 6 цаг 27 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 6 цаг 52 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 7 цаг 2 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 7 цаг 8 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 7 цаг 17 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 7 цаг 25 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 7 цаг 56 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 8 цаг 31 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 9 цаг 35 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 22 цаг 49 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top