x

О.Алтангэрэл: Монгол Улсад шүүхийн нэр хүнд гэж авах юм алга

Хуульч О.Алтангэрэлтэй Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-УИХ-аар хэлэлцэж байгаа шүүхийн тухай хуулийн төслүүд нийгэмд багагүй маргаан дагуулж байна. Хуульч, судлаачдын дунд ч мэтгэлцээн өрнөх боллоо. УИХ-ын олонх Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан  Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээгүй. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг дэмжих магадлал өндөр байна. Эрх баригчид өөрсдийн төслөө батлах нь ямар үр дүнд хүргэнэ гэж харж байгаа вэ?

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүй буцаая гэж шийдвэрлэсэн нь цаг хугацааны хувьд анхаарал татаж байна. Өнгөрсөн сард болсон Орон нутгийн сонгуулийн дараа МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хуралдаанаар “сонгуультай холбоотой олон маргаан байна, тиймээс Ерөнхийлөгчийн хуулийн төслийг буцаах нь зүйтэй” гэж үзсэн байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал буюу орон нутгийн сонгуулиас улбаатай улс төрийн нөхцөл байдалд тааруулан шударга ёсны гол хэмжүүр болсон шүүх эрх мэдлийн салбарын хуульд улстөржсөн байдлаар хандав уу гэж хардаж байна.

-Тэгж хардах шалтгаан юу байна?

-Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын санаачилсан хоёр төсөл 70-80 хувийн давхцалтай байгаа. Адилхан зохицуулалт их. Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төсөлд одоогийн зохицуулалтыг сайжруулсан зүйл заалт маш олон багтсан. Тэр сайн зүйл заалтуудыг шууд гээгээд, “болохгүй, дэмжихгүй” гэж буцаах шийдвэр гаргаж байгаа эрх баригч намын улстөржилт шүүхийн байгууллагын ирээдүйд муугаар нөлөөлнө. Шударга ёсны хэмжүүрийг алдагдуулах үр дагавартай ч байж мэднэ...

Саяхан УИХ-ын гишүүд Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн томилгоон дээр хэчнээн гоё, гоё үг хэлэв дээ. Шударга ёс яаж тогтох талаар, байгууллагын түүх, үйл ажиллагааны талаар уран гоё ярьцгаасан. Тэгсэн хэрнээ тэр ярьсан шударга ёсыг нь албажуулж, хуульчилъя гэхээр “Зөвхөн Засгийн газрын төслийг хэлэлцэнэ. Ерөн­хий­лөгчийнхийг авч хэлэлцэхгүй” гээд өмнө ярьснаасаа буцаж байна. Бодит утгаараа Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд үнэхээр оролцоотой субъект мөн үү гэвэл, мөн. Тиймээс хуульч, судлаачийн хувиар Ерөн­хий­лөгчийн санаачилсан хуулийн төсөлд байгаа сайн зүйлсийг авах байх, шууд буцаахгүй байлгүй дээ гэсэн найдлага тавьж байна.

-УИХ-ын гишүүдийн зүгээс саяхан Дээд шүүхийн шүүгчийн томилгоотой танилцах үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн босгыг өндөрсгөхийн өмнө яарсан алхам хийж байна гэдэг улстөржсөн шүүмжлэл гарсан. Судлаачийн зүгээс харахад, тийм зүйл байна уу?

-Улсын Дээд шүүхийн шүүгчид тавьдаг шаардлага угаасаа Үндсэн хуульд байгаа. Шүүхийн Ерөнхий Зөвлөл тэр шаардлагыг хангасан гэж үзсэн. Шүүхийн Ерөнхий Зөвлөл бол шүүгчдийг олж сонгох, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангах, захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тэр чиг үүргийнхээ дагуу нэр дэвшигчийн нэрийг өргөн барьж байгаа. Хувь нэр дэвшигчийн сайн муу, сайхан муухайтай холбоотой асуудал бол тусдаа.

Нөгөө талдаа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үүргээ гүйцэтгэж буй үйл явцад улстөрчид яаж хандаж байгаа нь бас  анхаарал татахуйц асуудал. Ер нь өнгөрсөн хугацаанд улстөрчид шүүхэд яаж хандаж ирсэн гэхээр сонин.  Жишээ нь, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед шүүгчид хоёр удаа чөлөөлөгдөж, хоёр удаа томилогдсон байдаг. Дунд нь томилогдоогүй үлдсэн, “хууль бус” гэж үзэн шүүхээр заргалдаад явсан 10 гаруй шүүгч бий. Тэд яагаад томилогдоогүй үлдсэн шалтгаанаа ойлгодоггүй. Үүн шиг улстөржсөн үйл ажил­лагаа өнгөрсөн жилүүдэд шүүхийн байгууллагад орж ирсэн. Одоо үүнд цэг тавьж, сайн хууль боловсруулан, шүүхийг хараат бус болгох цаг болжээ.

Шүүх гэхээр хүмүүс их холын зүйл боддог. Гэтэл шүүх бол хүний амьдралд хамгийн ойр субъект. Хэн нэгэнтэй эд хөрөнгийн маргаан үүсгэхэд чинь, хэн нэгэн таны эрх ашгийг хохирооход чинь шийдвэр гаргадаг байгууллага гэвэл ШҮҮХ. Шүүхийг манай улстөрчид ямагт шүүмжилж ирсэн. Шүүхийг шударга болгоно, сайжруулна гэж нэг хэсэг бужигнасан. Гэвч сайн ажиглаад үзэхээр шүүхийг өөрчилж, үйл ажиллагааг нь сайжруулах талаар хийсэн зүйл байхгүйтэй адилхан шүү дээ. Шүүхийн шинэтгэлийн талаар маш сайхан санаанууд гардаг ч яг ажил хэрэг болгох дээрээ хүнд хэцүү. Тэгэхээр УИХ-ын гишүүд камерын өмнө улстөржиж, уран гоё үг уралдуулахын оронд хууль тогтоох үндсэн үүргээ бие­лүүлэх хэрэгтэй. Хуульчдын зүгээс “хуулиа хэлэлцээд, сайжруулаад өгөөч ээ” л гэж хүсэж байгаа. Шударга ёсыг үгүйлээд, шударга шүүхийг шаардаад байгаа ард иргэд үүнийг л хүсэж байгаа. Түүнээс камерын өмнө гоё сайхан үг уралдуул гэж хууль тогтоогчдод итгэл хүлээлгээгүй.    

-Нэг талаас “шүүх эрх мэдэл нэг хүний гарт орлоо. Үүн­­дээ хууль эрх зүйн орчныг нийцүүлэх гэж байна” гэдэг болгоомжлол байгаа гэж хардаг. Энэ талаар ярьж хэлэх хүн ч олширсон. Үүнийг дагаад улс төрийн хэрэгтнүүд олноороо төрөөд ч байгаа юм шиг ойлголт явах боллоо?

-“Улс төрийн хэрэг” гэж ямар хэргийг авч үзэх вэ гэдэг өөрөө сонирхолтой. Жишээлбэл, УИХ-ын гишүүн автомашин жолоо­дож яваад, хүний амь насыг хохироочихоод ял шийтгэл авсныг “улс төрийн” гэж үзэхгүй. Иргэн Батаа хулгай хийсэн тохиолдолд хулгайн хэргээр ял авч болдог. УИХ-ын гишүүн Батаа авлигал авч байгаад ял авахад “улс төрийн хэрэг” болдог. Тиймээс өнцгийг нь маш ялгаж салгах ёстой. Шүүх засаглал ямар ч эрх мэдэлтний хараат байх ёсгүй. Ийм бие даасан байдлыг бий болгохын тулд УИХ ажлаа хийх ёстой. Үүний тулд орж ирж байгаа хуулийн төслөө харж, бодит шүүмжлэлээ хэлэх ёстой.

Би яагаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дээр сайн зүйл заалтууд олон байгаа гэж хэлээд байна гэхээр манай олон эрдэмтэн, судлаачид ажиллаж, боловсруулсан. Тэрхүү давуу, сайн талуудыг нь яригдаж байгаа хоёр хуулийн төслийн аль алин дээр нь ажиллаагүй хөндлөнгийн судлаачид хэлж байгаа.

-Эцсийн дүндээ одоо яриг­даад байгаа шүүхийн тухай хоёр хуулийн төслийн зорилго нь шударга шүүхийг тогтоох гэж ойлгож байгаа. Хоёр төслийг нэгтгээд явсан тохиолдолд өнөө­гийн байдал хэр сайжрах вэ? Иргэдийн хүсэн хүлээсэн өөрчлөлт хийгдэх боломжтой юу?

-Нөхцөл байдал эрс сайжирна. Ялангуяа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн алдаа, оноо өнгөрсөн хэдэн жилд харагдлаа. Тухайлбал шүүхийн захиргаа, шүүх хоёр зарим газраа нийцэхгүй байна гэдгийг олон судлаач хэлж байгаа. Өнгөрсөн жилүүдэд Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон шүүхийн хооронд гарсан зарим нэг үл ойлголцлууд бий.

Шүүхийн тухай хуулийг шинэчлэх гээд байгаа зорилго нь шүүх эрх мэдлийг хэн нэгнээс хараат бус байлгаж, шударга ёсыг тогтоох шүү дээ. Хараат бус байх талаар дахин дахин яриад байгаа нь өнөөдөр манай шүүх хэчнээн шударга, ёс зүйтэй ажиллалаа ч эрхзүйн зохицуулалт нь мөнгөтэй, эсвэл албан тушаал­тай этгээдэд үйлчилдэг гэж хар­дахаар байгаатай холбоотой. Түүний тулд шүүхийн өөрийнх нь бие даасан байдлыг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг хуульд нэмж оруулах шаардлагатай. Хараат бус, бие даасан байдлыг нь улс төрчид, хууль тогтоогчид хуульчлан баталж өгөх ёстой. Цаашид ард иргэдийн итгэлийг сэргээх ажлыг шүүгч нар өөрсдөө хийх ёстой.   

-Өнөөдөр иргэдийн шүүхэд ит­гэл итгэл ямар түвшинд байгаа вэ?

-Иргэдийн шүүхэд итгэх итгэл суларч байгаа нь шүүхээс гаргаж байгаа шийдвэрүүдтэй холбоотой байна шүү дээ. Би өнгөрсөн хуга­цаанд оюутны танхим, малчны хот, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг гээд олон газар, салбар салбарын хүмүүстэй уулзахдаа нэг л асуултыг байнга асууж үзсэн. “Өнөөдөр та мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнтэй маргаан үүсгээд, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх болбол та өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байна уу” гэхэд бүгд “Үгүй” гэж хариулсан. Нэг ч хүн “манай улсын шүүх шударга” гэж хариулаагүй. Бүр нэг ч хүн гараагүй шүү. Тэгэхээр бид өнөөдөр хэчнээн гоё юм хэлээд, “сайхан байна, хуулийн шинэчлэл хийгдсэн, хууль шударга болчихсон” гэж яриад утгагүй. Үнэндээ өнөөдөр Монгол Улсад шүүхийн нэр хүнд гэж авах юм алга.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 6 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 43 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 52 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 13 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 24 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 31 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 46 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top