x

А.Амбасэлмаа: Ойрын хавьтлын шинжилгээний хариу бүгд зүгээр гарна гэж хэлэхэд хэцүү

Засгийн газраас арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. 

Шийдвэр танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодод тараад буй халдварын талаар мэдээллийг өглөө.

Тэрээр "Улс дотроо коронавируст халдварын батлагдсан 4 тохиолдолтой боллоо. Нэг голомтоос 4 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, манай улс зөөвөрлөгдсөн өвчлөлтэй байсан бол өнөөдөр кластр өвчлөлтэй улс орны тоонд орлоо.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу коронавируст халдварын ойрын хавьтлыг 24-48 цагийн дотор олж тогтоох ёстой байдаг. Бид одоогоор 73 ойрын хавьтлыг илрүүлээд байна. Ойрын хавьтал гэдэг нь тухайн халдварын лабораториор батлагдсан тохиолдолтой 1.5-2 метрийн дотогш зайд хамгаалах хэрэгсэлгүй, 15 минутаас дээш хугацаанд уулзсан бол ойрын хавьтал гэж тооцдог. 

Тэдгээр 73 хүнийг тусгаарлах байранд тусгаарласан. Мөн илэрсэн халдварын тохиолдол нь үзвэр үйлчилгээний газруудаар явсан болохоор 2,000 гаруй дам хавьтал байна.

Тэдгээр дам хавьтлуудын байршлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Байршлыг нь тогтоосны дараа бид арга хэмжээгээ авна. Түүнтэй хамт үзвэр үзсэн 200 гаруй хүн ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн. Үнэнийг хэлэхэд энэ бүх ойрын хавьтлын шинжилгээний хариу бүгд зүгээр гарна гэж хэлэхэд хэцүү. Магадгүй цаашид батлагдсан тохиолдол нэмэгдвэл авах арга хэмжээ цааш үргэлжилнэ.

Халдвар хамгааллын авч буй арга хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмж гэдгийг иргэд маань ойлгож бидэнтэй хамтран ажиллаж, цар тахалтай тэмцэхийг хүсэж байна. Энэ хугацаанд хорио цээрийн дэглэмийг мөрдөж, аль болох гадуур явахгүй байх, явах бол амны хаалт тогтмол зүүх, гараа ариутгах, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байхыг хүсэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 2 цаг 33 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 2 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2 цаг 43 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 2 цаг 50 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 2 цаг 57 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 5 цаг 47 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 6 цаг 6 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 6 цаг 13 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 6 цаг 19 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 6 цаг 27 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 6 цаг 51 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 7 цаг 1 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 7 цаг 8 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 7 цаг 17 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 7 цаг 25 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 7 цаг 55 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 8 цаг 30 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 9 цаг 34 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 22 цаг 48 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top