x

“Бадамсүрэнг баалах хэрэггүй” хэмээсний учир

Ийм гарчигтай нийтлэл “Зууны мэдээ” сонины мягмар гаригийн дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг эх сурвалжаа болгосон мэдээллийн зарим сайтууд Х.Бадамсүрэнгийн “хам хэрэгтэн” болов. Харамсалтай нь гарчигний цаадах агуулга буюу нийтлэлийг бүрнээр нь үзсэн хүн тун цөөхөн бололтой. Ганц Х.Бадамсүрэнд учир байсан гэж үү?

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа санаачлан батлуулсан Шилэн дансны хуулийн /Төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх тухай/ ачаар олонд “шилэн” хэмээн алдаршсан Б.Цогтгэрэл “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар гарсан гүйлгээний баримтуудыг жиргэсний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагынхаа данснаас төлүүлсэн нь “илчлэгдэв”. Уг нь бол дурын иргэн ороод үзчих боломжтой зүйл л дээ.

Ерөнхийлөгч асан Н.Багбандийн номын шахаа /”Титэм үг” 1000 ширхэг/, өөр бас бус баримтууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийсэн гэрээ... гэх мэтчилэн. Зэрэгцээд Уул уурхайн сайд Г.Ёндонгийн “Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа мөн л хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчит үйлдвэрийн газрын данснаас төлсөнийг зарлав. Манай голоор нэг уй гашуу... УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг “Ёс зүйгүй сайд” хэмээн нэрлэж огцруулах шаардлага гаргасан байна.  Асуудлын гол нь энэ хоёр хүнд байсан гэж үү?

Одоогоос гурван жил гаруйн өмнө /2017 оны хоёрдугаарт сард/ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авахаар УИХ-ын тогтоол батлах үед, дараа нь тус үйлдвэрт онц байдал тогтоон санхүүгийн бүх эрх мэдлийг Засгийн газар гартаа авах үед ингэж бухимдсан хүн 49 хувийнхнаас өөр байсан билүү? “Төр өмчөө мэддэг юм”, “Байгалийн баялаг бол ард түмний өмч” /Байгаль дээр байхдаа л "хэний ч биш" буюу ард түмний дундын өмч байдаг байх. Харин ухаад гаргаад ирэхээрээ хэн илүү өртөг шингээсэн, түүний өмч болдог номтой/ энэ тэр гэсэн попуудын үгэнд итгэн алгаа хорстол ташсан буйзаа. Харин өнөөдөр нөгөө “ард түмний өмч” хэмээгдсэн ТӨҮГ нь үнэн төрхөө харуулав. "Төрийн өмч" гэдэг ард түмний өмч бишээ гэдгийг. Ард түмний өмч юмсан бол би ч, та ч ялгаагүй хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлмээр л байгаа биз дээ. Даанч тийм боломжгүй. Хэн илүү хөдөлмөрлөсөн нь биш, хэн эрх мэдэлтэй нь илүү хувь хүртэнэ гэсэн үг.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд 10 саяас дээш үнийн дүнтэй бараа үйлчилгээ худалдан авах тохиолдол бүртээ тендер буюу сонгон шалгаруулалт зарлах ёстой. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрт дайран орж, Онц дэглэм тогтоосноор Эрдэнэт үйлдвэр дотор Монгол Улсын ямар ч хууль тогтоомж үйлчлэхээргүй болсон билээ. Хэвлэлтэй байгуулсан гэрээ, 25 сая төгрөгийн номын шахаа, сургалтын төлбөр энэ тэр бол зүгээр хүүхдийн зугаа. Цаана нь хэдэн зуун тэрбумын дүнтэй том том худалдан авалтууд сонсогдож л байдаг. Тэрэнгүйгээр МАН өнгөрсөн хоёр сонгуулийнхаа мөнгийг яаж босгосон байж таарах вэ? Улс төрийн нам мөнгө үйлдвэрлэдэг гэж арай бодоогүй биз дээ.

Харин “Шилэн” Цогоо тэдгээр том тоонуудыг олж хараагүй нь ч гэсэн сонин. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Л.Оюун-Эрдэнэ бас яагаад дуугаа хураав?

Гэвч муу юманд ч гэсэн сайн тал бий гэдэг. Цогоогийн хувьд Х.Бадамсүрэн "асуудал" /Магадгүй хэн нэг нь Х.Бадамсүрэнгээ зайлуулах шалтаг хайсан биз/ байж болох ч түүний үлээсэн “шүгэл” өөр том асуудлыг олж харахад тус болох буйзаа. Төрийн өмч гэдэг ийм л байдаг. Хэн дуртай, шуналтай нь гар дүрж болдог гэсэн үг. Тэнэг л биш бол Н.Багабанди “Титэм үг”-ээ шахах нь зүй ёсны асуудал. Манай гурав дахь Ерөнхийлөгч ч бас МИАТ-ийн мөнгөөр ном хэвлүүлээд үүнээсээ болж ял авч байсан юм шүү дээ.

Тэгэхээр асуудал Х.Бадамсүрэнд, Н.Багабандид, Г.Ёндонд биш байх нь. Төр өмчтэй байгаад л асуудал байна. Төрийн өмч гэдэг ард түмний өмч биш гэдэгт асуудал байна. Хэрвээ Х.Бадамсүрэнгийн өөрийнх нь өмч байсан бол ингэж талаар нэг цацах уу? Л.Оюун-Эрдэнэ жишээ нь хувийнхаа өмчид ингэж хандах байсан уу?

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.161.56)
    turiin umch vol ezengui....luivarchidiin idej uuj..margin tsengej boldog umch...huviin umch vol ezentei hunii umch...tend luivarchid oroh uurleh bolomjgui yum.
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.48)
    Төрийн өмчидөө ч биш! Шунаг сэтгэлд бгаам!
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.249)
    Үүнд 2 асуудал байна. Нэгдүгээрт. Бүх байгалийн баялаг ард түмний / нийтийн/ өмч гэж далдын хар малгай өсгөж, хэн эрх мэдэлтэй нь ахиухан ашиглах боломжийг өөрсөддөө бий болгодог. Хоёрдугаарт төрийн өмчит томоохон компани олныг бий болгож тэнд шилдэг тэргүүний гэсэн хөөсөн малгай өмссөн дээд албан тушаалтаны бөгсийг долоохон бэлэн долдой. Хамгийн адгийн хүмүүсийг дарга болгож, өөрсдийн хүссэн шахаагаа хийж хөрөнгөжсөн байдаг. Сүүлийн 30 жилд төрийн өндөр албан тушаалд гарсан хүмүүсийн хөрөнгөжсөн байдалд дүн шинжилгээ хийвэл хэн яаж баяжсан нь түмний нүдэнд ил байгаа шүү дээ. Харин тэд улсын баатар, Хөдөлмөрийн баатар, гавкяатууд болчихсон өөрөөр хэлбэл зогсолтгүй нойр хоолгүй ард түмнийхээ төлөө зүтгэсэн эх орончид болж хуваачихсан байгаа. Үнэхээр юу ч хэлхэв дээ...
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • hgbfd pok (105.112.124.248)
    Миний гэрчлэлийг уншаарай. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com) Намайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би бол МОНГОЛ УЛС байшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсээгүй Интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой бүх зүйл, тиймээс би зээл авахаар явсан а-аас зарим мөнгө найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй И-мэйлээр (joseluisloans@gmail.com) өргөдөл гаргасан, би хэзээ ч итгэсэн боловч би хичээгээд хамгийн их гайхсандаа 24-ийн дотор зээл авсан цаг, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст энэ имэйлийг (joseluisloans@gmail.com) танд өгөхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) хаягаар орж, тэднээс зээлээ аваарай, бурхан ивээг jose luis зээлийн компани нь жинхэнэ зээлийн санал болгосны төлөө. Би зээл авсан тул зээлийнхээ талаар JOSE LUIS зээлтэй холбоо бариарай стрессгүйгээр энэ компаниас амжилттай зээл аваарай., имэйлээр нь зочилно уу (.joseluisloans @ gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас явуулна гэв үү? 7 цаг 25 мин “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна 8 цаг 25 мин Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна 8 цаг 31 мин Гамшгийн бэлэн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 8 цаг 42 мин "Урт цагаан" цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоолын ажил 95 хувьтай байна 8 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 8 цаг 55 мин АТГ-т шалгагдаж буй "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч 16 ААН-ид газар олгожээ 9 цаг 15 мин Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 9 цаг 51 мин Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ 10 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 10 цаг 44 мин МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ 11 цаг 40 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 12 цаг 51 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 13 цаг 57 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 13 цаг 57 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 13 цаг 58 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 59 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 14 цаг 1 мин Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав 14 цаг 2 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 14 цаг 5 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 14 цаг 7 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай...
Top