x

Олон нийтийн телевизээ буцаах уу?

2020.10.28

Монголдоо хамгийн том, тусдаа хуулиар хамгаалагдсан, улсын төсвөөс санхүүждэг хэрнээ реклам сурталчилгаа, захиалгат, төлбөртэй нэвтрүүлгийн маш их орлоготой, цаашилбал телевизийн бүх үеийн өв санг эзэмшдэг, бүхэл бүтэн цогцолбор барилга, өөрийн цэцэрлэг, амралтын газартай, зөвхөн тэд эх сурвалжаа нууцлах онцгой эрхтэй Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз дотроосоо гэнэт тэсрэх нь тэр.  

Хамт олны мэдэгдэл, ярилцлага, хэвлэлийн хурал, өргөх бичгүүд, ерөнхий захирал огцорсон зэрэг үйл явдлууд хөвөрсөөр цаашдаа юу болохыг тааж ядах юмгүй. Удалгүй сонгон шалгаруулалт зарлана. Зугаатай үйл явц учраас бүгд ажиглаж сатаарна, тайвширна. Хэн нэгэн ялалт байгуулна. Цалин хөлсийг лав нэмнэ. Араас нь Үндэсний зөвлөлийн гишүүдээс ирэх 12-р сард бүрэн эрх нь дуусах тэн хагасыг сольж У.Хүрэлсүхийн байлдагч, Л.Оюун-Эрдэнийн найз, эрх баригч намын ил далд пиарчдаас байршуулна. Энэ хооронд баахан нэвтрүүлгийн нэр, хаяг, хэлбэр солигдох байх. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай яриа дэгдэж хурал семинарууд хөвөрнө. Тэгэсхийгээд ээлжит сонгуультай золгоно доо. Нэг үгээр хэлбэл, юу ч өөрчлөгдөхгүй. 

Уг нь энэ хууль тун дажгүй, дарга захирлуудыг дураараа дургиад, хамт олонтойгоо муудалцаад бай гэсэн заалт нэгээхэн ч үгүй. Тэр тусмаа буцаад төр засгийн ухуулга сурталчилгааны "дайчин зэвсэг" байх, бизнесийнхэн мөнгөө бариад ирэх тоолонгоор дэлгэцээ нээгээд өгөхийг хориглосон байдаг. Саявтар Үндсэн хуулийн 6.2-ыг тойрсон маргаан дэгдэхэд уг заалтанд эргэлзэгчдийг арваад хоногийн турш Үндсэн хуульчдаар зогсоо зайгүй балбуулсан мөртлөө тэр эргэлзэгчдээс нэгийг ч цухуйлгаагүй. Нэгийг ч шүү! Нийгэмд ноцтой, төрийн өндөр албан тушаалтнуудад халтай асуудал дэгдмэгц "албаны эх сурвалж"-аас  "зөв ойлголт өгье" гэж байгаад нам дарах нь үндсэн ажил. Үүгээрээ олон нийтийн эсрэг радио, телевиз юм. Хууль, бодлого,  төлөвлөгөө, зорилт, шийдэл, уялдаа холбоо, арга хэмжээ, хариуцлага гэх мэт хал балгүй үгсээр дүүрсэн хоосон ярилцлагууд. Монголд азаар бусад олон телевиз, олон ургальч хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ байдаг тулдаа үзэгч, сонсогчид анзаарч бухимдаад байдаггүй.

Хуулийг яаж уландаа гишгэж байгаа вэ? Олон нийтийн радио, телевизийн зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрүүлээгүй байх хуулийн хязгаарлалтыг зөрчөөгүй гэж Харилцаа, холбооны зохицуулах хорооны сар тутмын мониторингоор гардаг. Дансны аргаар буюу жижиг сажиг рекламаас бусад захиалгатай, төлбөртэй, гэрээтэй мэдээ, сурвалжлага, ярилцлага, кино, цувралын хэлбэртэй ухуулга сурталчилгаагаа бүгдийг сэтгүүл зүй, нэвтрүүлэг гээд тооцчихдог. "Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно" гэсэн заалт байхад шүү! Ингээд эфирийн цагаа лангуун дээр тавьж байгаад төрийн байгууллага, компаниуд, төсөл, хөтөлбөрүүдэд зарж дүүргэдэг учраас өөрийн сэтгүүлч, уран бүтээлчдээ ор нэр, хагас дутуу ажилтай, сэтгэл дундуур, илүүдэл хүмүүс мэт болгож, дайчлахаа больж, улмаар цар тахлаар далимдуулан цааш түлхсэн нь саяын зөрчил тэмцлийг өдөөсөн болов уу. Бусад учир шалтгааныг фэйсбүүкийг дүүртэл бичсэн харагдав. Олон зуун хүн үнэхээр их гомджээ.     

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй... гэдэг. Улмаар баримжаа алддаг. Тэгээд зөв буруугаа ч мэдэхээ больдог. Эцэстээ давардаг. Хуулиа уншсан ямар ч шинж тэмдэг илэрдэггүй МҮОНРТ-ийн үе үеийн захирлууд бол энэхүү үзэгдлийн сонгодог жишээ. Харин хэлж ухааруулах ёстой хүмүүс нь Үндэсний зөвлөлийн гишүүд боловч чаддаггүй. Ерөнхий захирлаар цалин хөлсөө бодуулдаг, цаадах нь нэмж өгөөд байдаг зовлонтой ажил гэнэ ээ.  

Манайх олон нийтийн телевизтэй болох гэж оролдоод, хичээгээд л байна хэмээн бид хүлээсээр өдий хүргэлээ. Харин одоо 15 жил үргэлжилсэн энэ жүжгийг дуусгасан нь дээр. Баялаг нь багтаж ядсан энэ улсыг өр зээлийн балчигт живүүлж, хамаг авлигачдаа төрд залах хүртэл монголын хамгийн том телевиз юу хийж байв аа? Жаахан харамсалтай. 

Ерөөсөө муу нуухаар сайн илчлээд төр засаг албан ёсоор буцаагаад мэдэлдээ авбал яасийн? (Яг үнэндээ олон нийтэд өгсөн ч юм шиг). Эсвэл нэг сувгийг төрийн албан ёсны телевиз болгоод Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам агентлаг, төрийн өндөр албан тушаалтнуудын мэдэлд бүрмөсөн буцаах. Өнөөдөр олон нийтийн телевизэд багтаж ядсан Сүлд хөтөлбөр (Ерөнхийлөгчийн тамгын газар), УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба), “Нээлттэй засаг” (Засгийн газрын хэрэг эрхлэх газар), “Засаг цаг – Засах цаг” (Засгийн газрыг хэвлэл мэдээллийн алба), “Эх орны төлөө” (Батлан хамгаалах яам), “Прокурорын цаг”, “Амрыг эрье”, “Онцгой дуудлага”, “Сүлдэт баганын дэргэдээс” гэхчлэн албаны бүх нэвтрүүлгийг хамж багтаагаад, УИХ-ын чуулганыг өдөржин шууд дамжуулаад, дуртай цагтаа "зөв ойлголтоо" өгөөд явбал хэн хэндээ хал балгүй. Харин өөр нэг сувгийг олон нийтээр цоллосон хэвээр үлдээгээд хэсэг хугацаанд үлгэр жишээ явуулахыг оролдох. Зарим хүмүүс үе үе санал болгоод байдагчлан хувьцаа гаргаад хөрөнгө оруулалт, хөндлөнгийн хараа хяналт, менежмент оруулж турших. Хүүхдийн, спортын гээд сувгуудийг бол хувийнханд өгөх, тэд илүү чадна.  

Гэхдээ өнөө маргаашдаа хууль хүчин төгөлдөр байгаа болохоор нэрээ ашиглуулж байгаа олон нийтийн хувьд МҮОНРТ-ээс шилэн дансаа нээхийг шаардах цорын ганц эрх үлджээ. Монгол улсын төрийн, төсвийн төдийгүй төсвөөс мөнгө авдаг бүх байгууллага, бүр хөдөөний жижигхэн цэцэрлэг хүртэл орлого зарлагаа тайлагнаж ирсэн байхад зарим жил татвар төлөгчдийн 20 хүртэл тэрбум төгрөгөөр санхүүжиж байсан МҮОНРТ өөрийгөө олон нийтийн өмч гэдгээр шалтаглан оромдож байснаас мөнгө төгрөгний асуудал гэнэт сэдэрч бид үзээгүй юмаа үзлээ. Ил тод болгож, ялангуяа орлогыг дэлгэвэл олон юмны цаад учир, буруу зөрүү илэрнэ. Бүр засагдаж эхлэхийг хэн байг гэхэв.         

Хэрвээ цаашдаа олон нийтийн радио, телевиз хэвээр байх юм бол хөндлөнгөөс хяналт тавих хараат бус механизмыг бодож олох юмсан.
 

2020.08.30. 

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл арван таван гишүүнтэй. 2014 оны төгсгөлөөр тэдний долоог, жилийн дараа гурвыг, 2016 онд нэгийг, ноднин дөрөвдүгээр сард тавыг нөхөн томилжээ. Нэрлэе. 

  1. Балдангийн Энхмандах, Үндэсний зөвлөлийн дарга
  2. Наваанпэрэнлэйн Жанцан, Монгол Улсын гавъяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор.
  3. Дэмбэрэлийн Өлзийбаатар, түүхч, төрийн шагналт, түүхийн ухааны доктор
  4. Ванжилын Бат-Эрдэнэ, сэтгүүлч, эрхзүйч, сэтгүүл зүйн ухааны магистр
  5. Сүхбаатарын Алтанцэцэг, сэтгүүлч, сэтгүүл зүйн ухааны магистр, бизнесийн удирдлагын магистр
  6. Хайдавын Чилаажав, зохиолч
  7. Батжаргалын Батбаяр, УИХ-ын гишүүн асан
  8. Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ, Сэтгүүлч
  9. Баастын Золбаяр, Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх
  10. Довдонгийн Цэндсүрэн, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, эрхзүйч
  11. Дэндэвийн Нямсамбуу, Бурханы шашны суурь агуулгуудыг нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр Гандантэгчинлэн хийд болон Жавзандамба Хутагт Төвд ажилладаг
  12. Зургаанжингийн Энхболд, Үндэсний дата төвийн захирал асан
  13. Бадам-Очирын Галаарид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  14. Жарантайн Соёл-Эрдэнэ, “Икэл сан” ТББ-ын ОНХА-ны дарга, “Батаар медиа” ХХК-ийн захирал
  15. Доржсүрэнгийн Батсүх, Хуульч, өмгөөлөгч

Дахин нэг жил урсан одов. Монгол телевизийг олон нийтийн болгож зарласнаас тоолбол арван таван жил өнгөрчээ. Эхний Үндэсний зөвлөлүүд тогтоол, шийдвэр гаргаснаа дутуу хагас ч болов мэдээлдэг, хуралдааны тэмдэглэлийг үзэж болдог, ээлж дараалаад ярилцлага өгч байр сууриа илэрхийлдэг, бусадтайгаа санал нийлэхгүй зүйлээрээ дуугарч чаддаг байсан бол одоо хаалгаа тасхийтэл хаажээ. Бүгд мэдэж байгаа олон юмыг алгасаад хэлэхэд, ийм янзаар үргэлжилбэл Үндэсний зөвлөл хэзээ нэгэн цагт олон нийтийн телевизийн хойтохыг уншиж мэднэ шүү. Дотор нь бүр номтой хүн бэлэн суудаг болсон байна. 

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 24 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 1 цаг 20 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 1 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 1 цаг 36 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 1 цаг 38 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 1 цаг 38 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 1 цаг 39 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 1 цаг 59 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 2 цаг 18 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 2 цаг 28 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 2 цаг 44 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 3 цаг 36 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 3 цаг 36 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 3 цаг 37 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 3 цаг 40 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 3 цаг 43 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 3 цаг 44 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 3 цаг 45 мин Х.Тэмүүжин: Намын гал тогооны ажлыг 80-аад оныхонд өгөх ёстой 4 цаг 12 мин Элбэгдоржийн “хэрэг” 5 цаг 36 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top