x

Мажоритари тогтолцооны гажиг буюу 22 хувийн санал, 75 хувийн эрх мэдэл

2020 оны Орон нутгийн ээлжит сонгууль “дүрмийн дагуу” МАН-ын ялалтаар өндөрлөв. СЕХ албан ёсны дүнг танилцуулаагүй боловч улс төрийн намууд хар машины тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, урьдчилсан байдлаар сонгуулийн үр дүнг танилцуулсан билээ.

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь сонгогчдод ирцийн босго тавиагүй, мөн нэр дэвшигч нарт саналын босго тавиагүй. Өөрөөр хэлбэл, сонгогчдын хэдэн хувь сонгуульд оролцсоноос үл хамаарч хамгийн олон санал авсан нам, нэр дэвшигч ялалт байгуулав.

Тодруулбал, Улаанбаатар хотод 900 мянга гаруй сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр 400 мянга буюу 44 орчим хувь нь саналаа өгсөн байна. Өмнөх сонгуулиудын жишгээр Орон нутгийн сонгуулийн ирц хамгийн багадаа 50-51 хувьд хүрдэг байсан бол энэ удаагийн сонгуулиар эрх баригч нам “Ирц хамаагүй, сонгууль дахихгүй” хэмээн зарласны улмаас сонгогчдын идэвхи ч мөн буурсан бололтой.

Нийслэлд санал өгсөн сонгогчдын хамгийн их буюу 22 хувийг /сонгогчдын жагсаалтад бичигдсэн сонгогчдоор хувилаад үзвэл нийт сонгогчдын 10 орчим хувь болно/ МАН-ын нэр дэвшигчид, үүний дараа 14 хувийн саналыг АН-ын нэр дэвшигч нар авч, НИТХ-ын 45 суудлын 34 нь /75,5 хувь/ МАН-д иржээ. Санал өгсөн нийт сонгогчдын таван хүн тутмын нэгийнх нь саналыг авсан нам 75 хувийн эрх мэдлийг авсан гэсэн үг.

АН нийслэлд найм, ХҮН гурван суудал авсан байна. Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэгт МАН ялжээ. Баянгол дүүрэгт АН, МАН-ын санал тэнцэж, аль нэг нам дангаар эрх боломжгүй болсон хэдий ч ХҮН энэ удаад хоёр намын аль нэгэнтэй хамтрахгүй гэдгээ өнөөдөр зарлалаа.

Мөн орон нутагт 13 аймгийн 185 суманд МАН ялж, найман аймаг, 140 гаруй суманд АН ялалт байгуулсан байна. АН-ын хувьд орон нутгийн сонгууль, тэн дундаа найдлага тавьж байсан нийслэлд ялагдал хүлээсэн нь томоохон цохилт болов. Ялангуяа сонгогчдын санал хамгийн их гээгддэг мажоритари тогтолцоог сонгосон, энэ хуулийг АН эрх барьж байх үедээ батлуулсан гэдэг нь хамгийн том факт юм.

2016 онд АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа уг хуулийг батлуулсан билээ. Үүнээс хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, нийт дөрвөн удаагийн сонгуульд АН ялагдал хүлээгээд байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 35 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 42 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 52 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 15 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 21 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 48 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 47 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 11 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 17 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top