x

Бүгдийн дарга

Одоогоос 30 жилийн өмнө /1990 онд/ түүний Үндэсний телевизийн “Уулзах цаг” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Эхлээд энэ ярилцлагад дурьдагдсан нэгэн түүхийг хэлье.

Америкийн нэг фирм Зөвлөлтөөс дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг байж. Нэг удаа том аж үйлдвэрийн нэгдлийн дарга дүрвэж, түүний оюуны чадавхыг шалгахад маш IQ-тэй гарчээ. “Энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна” гээд 4-5 үйлдвэрээр явуултал ажилд авдаггүй. Нөгөө хэд нь сандраад, шалтгааныг нь хайгаад үзтэл мань эр нэг л асуултад буруу хариулсан байв.

-Та Зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ?

-5000 хүн удирддаг байсан...

С.Зориг энэ тухай “Америкийн удирдлагын системийн үүднээс энэ бол байж боломгүй зүйл, 5000 хүнийг хэзээ ч нэг хүн удирдаж чадахгүй. Гэтэл Зөвлөлтөд үнэхээр удирддаг байсан. Америкт бол нэг том үйлдвэрийн дарга дөрвөн хүнийг л удирддаг, дөрвөн орлогч. Нэг хүн дөрвөн хүнийг л сайн удирдаж чадна. Бүгдээрээ яг үүргээ мэддэг, байраа мэддэг. Эсрэгээрээ нэг хүн 5000 хүнийг удирддаг, хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг тогтолцоонд мөн тийм замбараагүй байдал бий болж, тэр эдийн засаг уналтад ордог.  Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм л даа. Хүн болгон үүргээ ойлгоод, түүн дээрээ ажиллаж чадахгүй байгаа учраас дөрөв биш, 20-30 болчих гээд байна” хэмээн ярьжээ.

Амралтын өдрүүдээр Засгийн газрын захиалгатай “Засах цаг” нэврүүлэг телевизүүдээр цацагдав. Засгийн газрын тэргүүн маань төмөр замын бүтээн байгуулалт дээр оччихсон үүрэг даалгавар өгөөд явж байна /танилцах биш шүү/. Хөмсгөө зангидчихсан “Ингэ, тэг” гээд хуруу гараараа дахиод. Иймэрхүү дүр зураг өнгөрсөн гурван жил үргэлжилсэн. Салбарын бүх яамдаараа тойрч аппаратынхныг нь нэг бүрчлэн загнасан. Аймгуудын Засаг дарга нараа загнасан. Ерөөсөө тааралдсан бүх хүнээ загнасан. Дахиад гурван жил өнгөрөхөд загнуулаагүй нэг ч хүн үлдэхгүй. 

Уг нь бол Засгийн газрын тэргүүн маань танхимынхаа сайд нарыг л сайхан “базаад”, цаадуул нь доошоогоо бас хэдэн хүн “базаад”, шат шатандаа ажлаа хийгээд явчихвал болчих гээд байгаа юм. Яг үнэндээ танхимынхаа 15 хүнийг шууд удирдах ч гэсэн биологийн хувьд боломж багатай зүйл гэдгийг өмнө хэлсэн. Гэтэл Ерөнхий сайдад мэдэхгүй ажил, асуудал ч гэж алга. Эндээс гарах нэг л дүгнэлт бий. Нэгдүгээрт тэр хүн өөрийнх нь дор ажиллаж байгаа, өөрийнхөө томилсон сайд нарт итгэл хүлээлгэдэггүй байна.

Хоёрдугаарт гэвэл, тэд нь ажлаа тийм ч сайн мэддэггүй юм байна. Шат шатандаа, дор бүрнээ ажлаа яралзтал хийчихдэг яах гээд л камерын өмнө зогсоож байгаад улс даяар нь загнаад байв гэж. Тэрнээс нь болоод одоо хүн болгон нүдээ чилээж байна шүү дээ. “За, нөгөө У.Хүрэлсүхэд загнуулаад байсан хэдэн хулгайч нь хаана юу хийж байгаа бол, юу суйлчих бол?” гэж хялайх маягтай.

Муу дээр муухай гэгчээр дор нь ажиллаж байгаа төрийн байгууллага, аппаратуудаа улам л чадавхигүй харагдуулж байгаа юм л даа. Ажилд авсан хүн нь итгэхгүй байхад ард иргэдэд итгэл төрөх үү? 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top