x

“Aвторитари шинэчлэл”-ээр Сингапурыг түлхүүрджээ

Хэдэн жилийн тэртээх нэгэн түүх. Азийн хүчирхэг гүрэн Хятад, түүний салаа салбар, нэг хэсэг нь гэгдэх Тайвань буюу тэр арал дээрхи Дундад Иргэн Улс, тэр хоёрын дунд зуучлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Сингапур тэр цаг үед хэвлэл мэдээллийн чухам “од” болж билээ. Олон улсын харилцааны түүхэнд “2015.11.07, Сингапур” хэмээн тод үсгээр бичигджээ. Олон улсын харилцааны түүхэнд зуучлалын үүргийг ингэж гаргууд хэрэгжүүлсэн түүх Сингапурт очиж наалджээ. Энэ улсын олон улсын нэр хүнд дээшилнэ. Түүхнээ 1949 оноос хойш, Хятадад иргэний дайн дуусгавар болсноос хойш БНХАУ, ДИУ-ын хоёр төрийн тэргүүн 65 жилд анх удаа эрх тэгш түнш шиг Сингапурт уулзжээ. Ингэхдээ Сингапур хэмээх нейтраль нутаг дэвсгэрийг хэргээр сонгон авсан. Үүнийг Сингапурын гадаад бодлогын нэг гол ялалт хэмээн нэрлэх биз ээ.

Ли Куан Ю хэр хүн байв, тэр ер нь хэн бэ гэдэгт би чадлын хэрээр хариулт өгөхийг хичээж цуврал нийтлэлээ түгээж байгаа. Тэр бол гоц авьяастан, ширгэшгүй ухаантан, эрдмийн оргилд хүрчихсэн хүн огтоос биш юм. Тийм хүнийг Монголын улс төр эрэлхийлээд хайгаад байх шиг. Тэгвэл Сингапурт тийм хүний эрэлд хэзээ ч гарч, үгүйлж байгаагүй. Гэхдээ Ли Куан Ю бол тийм эрлийн орон зай, цаг хугацааг нөхсөн түүхт хүн хэмээвэл буруутахгүй.

Үүнтэй холбоотой бяцхан хүүрнэл өрнүүлье. Тэр ямар улс төрч вэ гэдэгт хариулт өгөхөөр хүүрнэл юм. 1960-аад онд залуухан Ерөнхий сайд байх үед нь эхнэр нь гэнэт өвдөж зовоожээ. Эхнэрээ Америкт эмчлүүлэх санаатай хөөцөлдөөд виз мэдүүлтэл АНУ-ын Элчин сайд яам эхнэрт нь виз олгосонгүй, харин өөрт нь олгожээ. “Хууль бол хууль” гэдэг зарчим, хүмүүжлийг яс махандаа мэдэрч өссөн Ли Куан Ю зарга үүсгэсэнгүй, Сингапур-Америкийн харилцааг хүндрүүлсэнгүй, гомдвол гомдохоор байсан ч тэвчээр заав. Тэгж тэвчсэн нь өнөөгийн өндөрлөгөөс харвал үнэхээр том зориг мэт. АНУ Сингапурт хэрэгтэй, хэрэг болохын цаагуур хэрэг болно гэдгийг урьтал болгоод тэвчээд өнгөрчээ. Тэгээд Британид эхнэрээ эмчлүүлэхээр болж виз мэдүүлж аваад явсан аж. Эндээс уншигч авхай Та дүгнэлтээ хий дээ.

Бас нэг хүүрнэл. Хожим тэрээр эх орныхоо хөгжил дэвшил, туулсан зам, ирээдүйг ганц үгээр тодорхойлно уу гэсэн асуултад “Итгэл” гэсэн ганцхан хариулт өгчээ. “Итгэл” гэсэн энэ үгний цаана мөн ч их утга агуулга орших аж. 

Гурав дахь хүүрнэл. Сингапурыг хөгжүүлсэн арвин туршлагад нь өчүүхэн гэж үзэж болох ганц санааг нэмэе. Энэ бол аяллын асуудал. Гадаадад албан ажил, томилолтоор явахдаа эхлээд Хонконгод хөл тавьдаг байж. Буцахдаа заавал Тайваниар дайрдаг байж. Аяллын маршрут, дамжин өнгөрөх транзит зогсоол нь гээд бид анзаарахгүй өнгөрчихөж болно л доо. Тэрээр нэг үе дан ийм маршрутаар яваад байжээ. Учрыг лавлавал тэрээр тэр хоёрын хөгжлийн туршлага, ололт амжилтыг ажиглаж, өөрийнхтэйгээ байнга жишиж харьцуулж явсныг хожим өөрөө өчсөн байх юм. 

Бас нэг хүүрнэл. Ли Куан Ю угаасаа айхтар ухаантай нэгэн байгаагүйг нотлох баримт. Түүнд зөвлөсөн ярьсан холландын нэг иргэн байжээ. Сингапурт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг төлөөлөн сууж байсан нэгэн холланд эр түүний урилгаар хааяа хааяа загасчилдаг байжээ. Загасчлахын сацуу тэр хоёр элдэв яриа өрнүүлнэ. Тэр яриан дунд Сингапурын хөгжлийн арга зам, ирээдүйн дүр зураг буух нь тэр. Цаад хүний амнаасаа унагасан бүх үгсийг Ли Куан Ю шүүрч авч өөриймшүүлж бодлого болгосон болж таардаг.

Чөлөөт цагаараа хүүрнэсэн нь тэр чигтээ зөвлөлгөө, бүр хөгжлийн түлхүүр болжээ.

Хөгжлийн түлхүүр гэдгээ тэрээр хэрхэн ойлгож бүтээсэн бэ гэдэгт хариулт хайя. Сингапурыг “Хүйтэн дайн”-ы үед капитализмын үзүүлэн хэмээн нэрлэж, шүүмжилж байсан нь бий. Харин ямар капитализм бэ гэдэгт бодитой хариултыг зөв олж өгдөггүй, өгөхийг ч хүсдэггүй байлаа.

Ли Куан Ю бол од нь гийсэн, амжилт нь бялхсан удирдагчийн сонгомол дүр байсныг тэр үед бид олж хараагүй, мэдээ ч үгүй. Хожим мэджээ. Тодорхой хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай 1995 онд тэр улсад албан ёсоор айлчилахад л монголчуудын зарим нь олж мэджээ. Түүнд энэ тодорхойлолт бас багадна. Яахлаараа од нь гийгээд, амжилт нь бялхчихав гэдэгт тодорхой хариулт олж өгөх хэрэгтэй.

Тэрээр юуны өмнө капиталист хөгжлийн альтернатив, дорно зүгийн модель загварыг яалт ч үгүй улсдаа цогцлуулсан юм. Эдийн засагт төрийн хатуу, гэхдээ идэвхтэй оролцоо байна, зөөлөн авторитаризм ба удирдлагатай, хяналттай, залуурддаг ардчилалтай эдийн засгийн либераль реформоо хослуулна гэдгийг Сингапур улс баталж чаджээ. Гэхдээ энэ бол бүр хосгүй, давтагдашгүй үзэгдэл байгаагүй. Тэгж хэтрүүлж үнэлэмгүй байна. Энэ улс бол ердөө л Зүүн Азийн капитализмын гол үзүүлэн, тийм капитализмын эдийн засгийн амжилтын бэлгэдэл юм. Харин улс төрийн хувьдСингапур нь аажмаар хувьслын замыг туулж байна. Тийм хувьсал ардчилал болж төгөлдөржсөн жишээ нь Өмнөд Солонгос, Тайвань байж болох юм. 

Гэхдээ шал өмнөө засаглалаас тийм хувьсал эхтэй. Сингапурт эрхбиш парламент ба Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгуулиад ирсэн бол Тайвань ба Өмнөд Солонгост жинхэнэ авилгажсан, цэрэгжсэн үндсэрхэг диктатур ноёлж байсан. Тэнд төрийн монополист капитализм хөгжсөн байлаа. Цэрэгжсэн төрийн капиталист дэглэмээ орчин үеийн олон намын тогтолцоо бүхий ардчилсан дэглэм болгож хувиргахын өмнө лав Өмнөд Солонгост багагүй цус урссан билээ.

Тэгвэл Сингапур нь тэдэн шиг зам туулаагүй. Энэ улс 1965 онд Малайзын Холбооноос гарч, Сингапур ба Малайзын эрх баригч намууд өвөр хоорондоо зөрчилдсөн, гэхдээ дайн байлдаандаа тулаагүй. Аль алиныг нь хамарч захирсан эрх баригч нам аль алинд нь “хагас нам” шиг ажиллаж байлаа. Улс төрийн нам төлөвшсөн гарааны цэг нь “хагас нам”-ын тогтолцоо. Тэр нь нэг намын халаагүй засаглал болж шат ахисан. Малайзад ардчиллын үнэр ханхлаагүй байхад Сингапурт авторитар дэглэмийг аажмаар зөөлрүүлсэн. Малайзад хүчирхэг харизматик лидер Ерөнхий сайд Махатхир Мохамадын (1981-2003 онд засагласан) өнгөн дээр “хяналттай залуурддаг ардчилал” хөгжиж хэлбэржсэн бол Сингапурт тийм ардчиллыг угсаатан, шашинтны хооронд баланс барих зорилгоор маш ухаалаг, хэт консерватив, хэт болгоомжилсон байдлаар Ли Куан Югийн өнгөн дээр хэрэгжүүлжээ.

Зүүн Ази дахь шинээр аж үйлдвэржсэн “бар” орнуудын капитализмын хөгжлийг ажваас Сингапураас бусад дээр нь цэрэг-улс төрийн нөхцөл, хүчин зүйл ихээхэн нөлөөлсөн байдаг. Эдийн засгаа хөгжүүлж байж улс төрийн амьдрал ардчилагдах ёстой гэсэн зүй тогтол бүгдэд нь адил агуулгаар туссаныг бас тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ Сингапурыг цэрэгжүүлээгүй биш цэрэгжүүлсэн. ДНБ-ий гурав гаран хувийг батлан хамгаалахдаа зарцуулсан, армид бөөнөөр нь дайчлах дэд бүтцээ буй болгон хөгжүүлсэн, энэ бүхнээнационализмаараа зөвтгөсөн нь Сингапурын нэг онцлог нь болов уу. Национализм нь Зүүн Азийн “бар” улсууд дотроо толгой цохихоор. Болхи авторитари дэглэмээ удтал хадгалан эдийн засгаа урагшлуулсан Өмнөд Солонгос, Тайванийн дэргэд Сингапур бол үлгэр жишээч ардчилагч улс юм. Тийм болхи нялх ардчилагчдад завсрын шилжилтийн үе заавал дайрсан. Тайваньд Зян Зинго, Солонгост Ро Дэ У гэхчлэн. Харин тийм шилжилтийн үеийг Сингапур туулаагүй, туулах магадлалтай хэмээн зарим эрдэмтэн судлаач үздэг юм билээ.

Тэгэхлээр Зүүн Азийн улс төрчдөд тавих нэг асуулт гарч ирдэг. Тэд Азийн “авторитари шинэчлэл” гэдгийг хийгээд ийм их үсрэнгүй амжилтад хүрчихэв үү? “Азийн хөгжлийн диктатур” хэмээн нэрлэснээс үзвэл “авторитари шинэчлэл” хэрэгжсэн болж таарна. Энэ нь албадаж, албадлагаар хөгжүүлэх гэсэн утга бүхий. Сүх далайж заналхийлж байгаад ард түмнээ мөнгөтэй болгочихсон хэмээн Пак Жөн Хи, Чан Кайши нарыг нэрлэсэн нь бий. Хүний эрх, цөөнхийн эрх, экологи хохирох бол нэг хэсэгтээ юу ч биш, төрийн хүчирхэг бас хүчирхийллийн машин хэрэгтэй, алдаа гаргавал хатуу шийтгэнэ – ийм зарчим л ноёлж байв.

Тэгвэл Зүүн Азийнхны энэ туршлагыг Хятад 1980-2000 онд шууд авч хэрэглэсэн хэмээн судлаачид үздэг. Эдийн засгийг шавдуулан хөгжүүлэх, ард түмнийг үтэр түргэн баяжуулахыг албадсан, хүчилсэн, 1989 онд багагүй цус урсгасан.

Ингэхэд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй амжилттайгаар шинэчлэл хийсэн хамгийн зөв хувилбар нь аль вэ гэдэгт ихэнхи улс төрчид, судлаачид Сингапурыг нэрлэж байна. Зүүн Азийн шинээр аж үйлдвэрсэн орнууд бол амжилтын түүхэн жишээ юм. Тэдэн дотрооСингапур ба Ли Куан Ю хоёр хоршоо үгс болж орсноороо тийм амжилтын чухам гайхамшигт жишээ нь болов уу. Энэ улсын ба удирдагчийнх нь туршлагыг дэлхий дахинаараа судалж, зарим нь даган дууриахыг оролддог. Судалсан ба дагасан орнууд Латин Америкаас авахуулаад Хятад, бүр Казахстаныг нэрлэсэн нь тааралддаг. Тэр ч бүү хэл Энэтхэг нь Сингапураас цуцалтгүй суралцагч болж хувирсан. 

Уг нь Монгол нь Сингапурын замаар хөгжих бүрэн боломжтой ба нийгмээсээ дэмжлэгтэй хэмээн зарим хүн нотолдог. Энэ бол нээлттэй мэтгэлцээний сэдэв. Монголчууд эрх чөлөөнд дуртай, дор бүрнээ өөрөө өөртөө зөв гэсэн ийм ард түмнийг ийм өргөн уудам нутаг дэвсгэрт нэгтгэж зангидна гэдэг амаргүй. Хэрэв Монгол нь хүн амын нягтралшилтай, газар нутаг давчуу байсансан бол хөгжлийн түвшин илүү өндөр байх байсныг үгүйсгэмгүй. Гэхдээ Сингапураас бүү суралц гээд хаалгаа хавхийтэл хаачих нь хаашаа юм. Насанд хүрсэн, эрүүл саруул бүх хүн ажил хөдөлмөр эрхлэж, мөнгө цалингаа босгож, бүгд ажил орлоготой болцгоо гэдэг чинь буруу шаардлага биш шүү дээ. Ядуучууд, нийгмийн эмзэг давхаргыг нэг хэсэгтээ анхаарлаасаа түр гаргаад, харин тэдэн дотор байгаа нэн идэвхтэй, санаачилгатай хэсгийг нь сугалан авч өөд татаад, дундаж давхарга руу оруулж ирээд байвал нэг гарц харагдах юм биш байгаа?Хэзээ ч засал авахгүйг нь бүр хая гэсэн санаа Зүүн Азийн хөгжлийн загвар дотор бас явж байна лээ шүү! Төрөөс 82 төрлийн нийгмийн халамжаа (ёроолгүй сав руу урсах адил) урьтал болгохгүйгээр ядуу гэх “30%”-ийн дотроос аль гэгээлэг, өөдтэй, хийморьтойг дэмжих замаар энэ “30%”-ийг багасгах боломж бол хангалттай байна, бидэнд.

Дахиад давтчихья. Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар хэмээн түүхэнд бичигдээч хэмээн У.Хүрэлсүхийн Засгийн газарт уриалан дуудcaнаа давтая.Монголчуудаараа ажил хийлгэж, монголчууд бид хөдөлмөрөө мөнгөөр үнэлүүлж, амьдрал ахуй нь босоосой, сайжраасай, цаашдаа эх орны хөгжилд түлхэц үзүүлээсэй гэсэн уриалга. Одоогийн УИХ, одоогийн Засгийн газар 2024 онд тайлангаа тавина, хийсэн бүтээсэн ажлууд нь ярайна. Гэтэл ядуу гэх нөгөө 30 хувь, ядуурахад бэлхэн дахиад 20-30 хувь үлдчихвэл ямар гавьяа байгуулсан Засгийн газар гэх вэ? Өмнөх бүх Засгийн газар чинь энэхүү “30%”-ийг үлдээчихээд явчихдаг байсан учраас л дуурсагдах нэргүй алга болчихсон (монголчуудын тархинаас) юм шүү дээ! 

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 41 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 50 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 14 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 20 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 47 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 46 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 9 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 16 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top