x

Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ эсрэг жагсдаг дүрэм байна уу?

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар өчигдөр эхлэв. Сурталчилгыын хугацаа 14 хоног. Энэ сарын 15-нд сонгуулийн санал хураалт болно.

Гэвч сурталчилгааны эхний өдрөөс улс төрийн намууд уламжлалын дагуу талцан хуваагдаж, голын хоёр талд гарчихав. ХҮН-ын нөхөд сонгуулийн сурталчилгааны нээлттэй давхцуулан талбай дээр жагсаал зохион байгуулав. ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс зогсоосон нь АН, болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой гэв. ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Энэ удаагийн сонгуульд АН МАХН, ШИНЭН-тай хамтарч оролцож байгаа. Манайд ч гэсэн ийм санал тавьсан. Бид саналыг нь хүлээж аваагүйн улмаас ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд ийм арга хэмжээ авлаа” хэмээн ярив.

Сануулахад, ердөө сарын өмнө орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн намуудыг Сонгуулийн хороо зарласны дараа ХҮН-ыг үүсгэн байгуулагчдын зүгээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Нийслэлийн намын даргаа шинээр сонгосон тухай мэдээлсэн байдаг. Ингэхдээ намын дарга Б.Найдалаа, удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд нарыг ХҮН-ыг албан тушаал ахих гишгүүр болгон ашигласан, намаа худалдсан, гишүүдээсээ тасарсан хэмээн шүүмжилж, намын шинэчлэлийг эхлүүлж буйгаа зарласан билээ.

Гэтэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам нь өөр даргатай. Энэ тухай ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр өчигдөр “Өмнө нь ХҮН-д байсан хэдэн бүтэхгүй нөхөд асуудлыг дэвэргэж ийм байдалд хүргэлээ. Энэ бол Монголын ардчилалд нүүрлэж буй аюул. Би бол хуулийн дагуу Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон хүн” хэмээн ярьжээ.

Өөрөөр хэлбэл, намын дотоод дахь ужиг асуудал, сандал суудлын хэрүүл нь явсаар өнөөдөр Захиргааны шүүхэд очсон юм байна. Тиймээс шүүх маргаантай асуудлаар нь Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг зогсоосон юм байна. Хачирхалтай нь, энэ бүхний эцэст ХҮН-ын удирдлагууд АН болон Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгаж байгаа юм байна. Ийм л юм болов.

Онолын хувьд бол шүүх ҮАБЗ-ийн гурван гишүүний гарт орсон нь үнэн. Гэхдээ Аюулгүйн зөвлөл гурван гишүүнтэй, хоёр нь МАН-ынх. Хоёрдугаарт, төрийн бүх шатанд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нам нь МАН. Тэгээд ч орон нутагт гурав дахь хүчний төлөөлөл орж ирэх нь АН-д гэхээсээ эрх барьж байгаа намд л хохиролтой тусна.

Ийм тохиолдолд ХҮН-ын удирдлагууд “АН-ын эвсэлд ороогүй учраас биднийг сонгуульд оролцуулахгүй байна” гэх нь хэр үнэмшилтэй вэ? Яагаад гэтэл “МАН” гэх бодол толгойд нь орсонгүй вэ? Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ эсрэг жагсдаг дүрэм байна уу?

Яагаад гэдэг асуултын хариултыг зураг дээрээс харж болно. УИХ дахь МАН-ын гишүүд ХҮН-ын цуглааныг дэмжихээр талбайн цуглаан дээр очсон байдаг. Хэрэвзээ ХҮНам МАН-тай өрсөлдөж байсан нь үнэн бол энэ тохиолдолд МАН-ын гишүүд алга ташаад сууж байдаг цаг биз дээ. Хэрвээ АН, эсвэл МАХН ийм цуглаан зохион байгуулсан бол МАН шууд халз цуглаан хийх байсан нь тодорхой.

Гэвч үүнээс өмнө, орон нутгийн сонгуульд оролцох намуудыг Сонгуулийн хороо зарласны дараачаас эхлээд “ХҮН-ын удирдлагууд МАН-тай тохироо хийж, сонгуульд дангаараа оролцохоор болжээ. Ардчилсан хүчний саналыг хуваах зорилготой” гэсэн мэдэгдлүүд явж л байсан. Өчигдөр талбай дээр зохион байгуулсан акциас харвал энэ таамаглал ХҮН-ын дарга нарын хийж буй мэдэгдлээс илүү бодитой харагдаж байна. ХҮН ба МАН...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.248)
    АН сөрөг хүчин байж чадаагүй. Намынхаа дотоод асуудлыг шийдэх гэсээр дараагийн сонгууль болдог. АН бол МАНАНгийн өрөөсөн дугуй нь. Эрх баригч. Шүүх засаглалыг баригч. Бид шүүх засаглалын эсрэг жагссан
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top