x

Хайр найргүйгээс гэр хороолол аварна!

Манай нэртэй дипломатч Д.Баярхүү энэ цаг үеийн хариуцлагагүй байдлыг “хайр найргүй амьдардаг” хэмээн оновчтой хэлжээ. Гэхдээ, “монголчууд ерөөсөө. . .” хэмээн хавтгайруулсантай би санал нийлсэнгүй. 

Оросын мэргэжилтнүүд гарч явснаас хойшхи 30 жилд баригдсан барилга, орон сууцны хорооллууд; тавьсан зам, гүүрүүд; олборлосон орд, уул уурхайнууд; өссөн мал, газар тариалан; шинэчлэгдсэн амбулатори, эмнэлгүүд; сүндэрлэсэн таван одтой зочид буудал, зоогийн газрууд гэх мэтийг хараад байхад хариуцлагатай монголчууд цөөнгүй бий гэдэг нь түвэггүй мэдэгдэнэ. Бидэнд багшилж байсан сибирийн оросууд ирээд монголчуудыг бахаддаг юм билээ. 

Хариуцлагатай, хайртай найртай монголчууд нээрээ цөөнгүй бий. Хэдий тийм ч хайр найргүй амьдардаг монголчууд харин тэднээсээ давж гарна уу гэхээс дутна гэж үгүй. Энэ тал дээр би Баярхүүтэй санал нэг байна. Яваад үзэхэд лүүзэрүүд барагдах гэж үгүй шүү!

Би Баярхүүгийн бас нэг тексттэй санал нийлэхгүй байна. Тэр нь “Балар харанхуй ой хөвч шиг. . . гэр хорооллыг. . . би гутрал цөхрөлийн нүдээр хардаг” хэмээх мөрүүд болно. Яагаад санал нийлэхгүй байгаагаа тодруулахын тулд оршил болгон түүхээс дурьдсу. 

ХХ зууны эхний 30 жил дэх Хойд Америк, Европыг эргэж харвал, капитализмын боломжийг ашиглан хөдөлмөрлөж, бүтээж байсан цөөнхийг эс тооцвол олонхи нь өнөөгийн манай лүүзерүүд шиг хайр найргүй амьдарч байсан юм. Насанд хүрсэн эрчүүдийн дунд архидалт түгээмэл. Ажил дээрээ архидна. Ажил тараад архидацгаана. Цалин буувал дор хаяж 3 хоног гулран алга болно. Хүмүүс нэг ажил дээрээ удаан тогтох гэж үгүй. Байнга цалингаа голж ажлаа солино. Гудамжинд халамцуу хүмүүсийн улс төрийн хэрүүл зодоон гарахгүй бол азны юм болно. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэгтээ живж байв. Аргаа барсан Америкийн засаг захиргаа, архи худалдаалахыг хориглосон “Хуурай хууль” гээчийг гаргаж байв. “Хуурай хууль” америкчуудын хайр найргүй амьдарч байсныг гэрчилнэ. 

Герман хотын хайр найргүй амьдралыг Эрих Мари Ремаркийн “Гурван найз” зохиол үзүүлдэг. Энэ зохиол; Макс Веберийн, протестант шашинт соёл нь хүнийг арвич хямгач, хөдөлмөрч, хариуцлагатай болгодог гэсэн нотолгоо, өнгөрсөн зууны 20-30 оны Германд тийм ч их нийтлэг байгаагүйг харуулна. 

Алсдаа Гитлерийг засгийн эрхэнд хүргэсэн германы гиперинфляци (1923 оны 11-р сарын 23-ны байдлаар 1доллар=4200 000 000 000 марк хүрч байв) нь немецүүдийг ямар хайр найргүй амьдарч байсныг мөн нотлох биз ээ. 

Энэ мэтийг эргэж сөхвөл, өнөөгийн манай лүүзерүүдийн хайр найргүй амьдралыг гайхалтай харуулсан Баярхүүгийн нийтлэл нь бас ХХ зууны эхэн үеийн Хойд Америк болон Европын нийгмийн хайр найргүй амьдралыг харуулах шиг. 

Одоогийн өндөр хөгжилтэй орнууд капитализмд шилжих шилжилтийн үедээ “хайр найргүй”-г туулсан билээ. Тэр үеийг “зэрлэг капитализм” ч гэх нь бий. Ямар сайндаа, залуус үйлдвэрт ажиллахаасаа илүү дайн хийх дуртай байх билээ. 

Дэлхийн I дайн бол Европын залуусын үндсэрхэг үзлийн хийрхлээс гаралтай, хамгийн утга учиргүй дайн. “Дайн эхэллээ” хэмээн зарлагдахад Европын бүх хотуудад баярласан залуус, хөлбөмбөгийн фанатууд шиг хөөрсөн гэдэг.

Ийм Хойд Америк, Европыг “хайр найргүй амьдрал”-аас нь салгасан гол хүчин зүйл тэгээд юу байв?

Ямар ч байсан христч итгэл үнэмшил дээр суурилсан соёл яавч биш гэдгийг Их хямрал, дэлхийн дайнууд нотолно. Явж явж үнэндээ бол Дэлхийн ll дайнаас хойш эрчээ авсан моргейж (ипотек)-ийн зээл л ажээ!

Моргэйжийн зээлийн ачаар барууны иргэд орон сууц, машин гэх мэт алдах үнэ цэнэтэй хөрөнгөтэй болсон. Алдах үнэ цэнэтэй хөрөнгөтэй болсон болохоор ухаан орж, хариуцлагатай, хайртай найртай болцгоосон. 

Алдах юмтай хүн хууль, дүрэм, журам биелүүлэхдээ сайн байдгийг Чимид гуай надад хэлж байсныг санаж байна. Өрнөдийн орнуудад хууль, дүрэм, журмаа зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулахдаа хүнд нь биш хөрөнгөнд нь торгууль тавих замаар ноогдуулдаг. Хариуцлага алдвал хөрөнгөө алдана гэдгийг анхааруулж буй нь тэр. Чимид гуайн хэлсэн үгийн утга ийм. 

Моргэйжийн зээлийн хүчээр барууны иргэдийн хөдөлмөрийн бүтээмж асар их нэмэгдсэн. Тэдгээр улсуудын ДНБ нь иргэдийнхээ моргэйжийн зээлийн нийлбэр дүнтэй дүйцдэг нь үүнийг нотолно. 

Өдгөө манайд ч бас моргэйжийн увдис мэдрэгдээд эхэлсэн. Моргэйжийн зээлтэй монгол залуус эгээ л герман хүн мэт тооцоотой, хариуцлагатай, хайртай найртай болдог. Ажилдаа зүтгэлтэй, мөнгөндөө тооцоотой, хөрөнгөндөө хямгатай хандана. 

Энэ явдал моргэйжийн увдисыг ашигласан өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжтойг харуулж байгаа юм. 

Монголчуудыг хариуцлагатай болгоё гэвэл алдах үнэ цэнэтэй хөрөнгөтэй болгох хэрэгтэй. Хариуцлага алдвал хөрөнгөө алдана. Хөрөнгөнд нь торгуул ноогдуулна. 

Хүн гээч бүхнээс илүү “. . . өмч хөрөнгөндөө хайртай байдаг” хэмээн Аристотель бичсэн нь жудаггүй ч гэлээ олон тохиолдолд үнэн байдаг билээ. 

Баярхүү маань, гэр хороололд “. . . хүн байх, хүн төрхөндөө эргэж орох нийгмийн асар том үйл явц тэмцэн ядан, бараг ялагдаж байна” хэмээн халаглажээ. Санаа зовохоор асуудал аргагүй мөн. 

Үнэхээр, гэр хорооллынхон хашааныхаа газрын үнэ цэнийг ухаарч өгөхгүй нь гайхаш тасрам. Хашааны газар нь хоёр өөрөө байр мэтхэнтэй зүйрлэх аргагүй үнэтэй; дээр нь хаус байтугай өндөр байшин, үйлдвэр, дэлгүүр зэрэг юуг ч босгох боломжтой; гэтэл хоёр өрөө байшин дээр юу ч босгох боломжгүй оромж төдий гэх мэт тал талаас нь хэлээд байхад л ойлгож ядна. 

Хашааныхаа газрын цэнийг ойлгохгүй газрын эзэд, хайр найргүй амьдардаг юм билээ. Хайр найргүй амьдарч байгаа нь: өөрсдийг нь биеэ үнэлэгч мэтхэн үнэлдэг олигархуудад хашрахгүй саналаа худалдаж байгаагаас нь харагдана; өөрсдийг нь дэндүү муухай доромжлоход хүртэл шилээ маажаад гэмшиж байгаагаас нь харагдана; өөрсдийнх нь сайн сайхны төлөө тэмцэхэд хүртэл мөнгө нэхэж байгаагаас харагдана. 

Гэхдээ, хэдийгээр цөхөрч халагламаар ч гэр хорооллынхны хайр найргүй амьдардгийг ялах боломжтой. Тэдний хашааны газрыг, барууны орнуудын жишгээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг, чөлөөт зах зээлийн үйлчилгээг хүргэж өгөх юм бол хайр найргүй амьдралаа таягдан хаяна. Үүнд эргэлзэх явдалгүй. Моргэйжээр боссон барууны хотуудын туршлага хэлээд өгнө. 

Нийслэлд З00000 орчим хашааны газар байдаг бөгөөд нийт эдэлбэр газрын 78 хувийг эзэлдэг. Хашааны газар гэгдэх эдгээр үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан моргэйжийн зээл (моргэйжийн зээл гэдэг бол угаасаа газар болон дээр нь баригдсан обьектоор барьцаалсан, гүйцэтгэлээр олгогддог зээл юм) олговол газрын эзэд газар дээрээ; хаус, таунхаус, орон сууц, дэлгүүр, гар урлал мужааны цех гэх зэрэг өөртөө хэрэгтэй барилга байгууламжуудыг уралдан босгож өгнө. Гэр хорооллын ам метр газар бүр дээр үл хөдлөх хөрөнгийн “үйлдвэрлэл” өрнөнө. 

Асар өргөн цар хүрээтэй өрнөх энэ бүтээн байгуулалт эдийн засгийн нийт эрэлтийг хөхиүлнэ. Нийт эрэлт нэмэгдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, ажилгүйдэл хурдацтай буурч, хүн амын орлого нэмэгдэнэ. Дагаад эдийн өсөлт эрчимжинэ. Эдийн засгийн эрчимтэй өсөлт хүссэн хүн бүрийг алдах үнэ цэнэтэй юмтай болгоно. Алдах үнэ цэнэтэй юмтай хүмүүс хариуцлагатай, хайртай найртай амьдарцгаана. 

Ингэж гэр хорооллынхон гэгдэх газрын эзэд, монголчуудын хайргүй найргүй амьдралыг ялж хариуцлагатай амьдралыг аварна даа! Бид, гэр хорооллын хашааны газарт буй “капиталын нууц”-ыг олж харах цаг болсон!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 1 цаг 9 мин Завсарлагааны дараа ЕНБД-ад нэр дэвшигч дээр санал хураана 1 цаг 10 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 2 цаг 5 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 2 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 2 цаг 21 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 2 цаг 23 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 2 цаг 23 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 2 цаг 24 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 2 цаг 44 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 3 цаг 3 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 3 цаг 14 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 3 цаг 29 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 4 цаг 21 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 4 цаг 22 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 4 цаг 22 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 4 цаг 25 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 4 цаг 28 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 4 цаг 29 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 4 цаг 30 мин Х.Тэмүүжин: Намын гал тогооны ажлыг 80-аад оныхонд өгөх ёстой 4 цаг 57 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top