x

Улсын Ерөнхий сайдын "учиртай" зохицуулалт

Монгол Улс УИХ-ын сонгуулийн жилийг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөртэй угтсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй дуусгасан” гэж дүгнэгдэж хар тамгатай угтаж байна. Энэ бол Ковидын дараах хямрал гэх нэр томъёо бүхий эдийн засгийн мөчлөгт тун таагүй өдрүүд үргэлжлэхийн дохио болов уу. 

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас 2020 оны 9 дүгээр сарын 14-нд Монгол дахь хөрөнгө оруулалтын орчинд хийсэн тайлангаа танилцуулсан. Тайланд 2017-2020 оны 5 дугаарсар хүртэлх хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусгаж чадаагүйг зарласан юм. 

Тэд “Монголын Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-гийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй учраас “Өргөтгөсөн хөтөлбөр” 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон. Монгголын банкны системийн дийлэнх нь хөрөнгө оруулалтгүй хэвээр, хөрвөх чадваргүй банкууд хэд хэд байна. Тиймээс хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа зарим тохиолдолд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа, балансы нь сайн нягтлах шаардлагатай. Монгол Улс 2019 онд FATF-ийн саарал жагсаалтад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар орсон нь корреспондент банкны үйлчилгээнд хамрагдахад төвөгтэй болгосон” гэж мэдэгдсэн.

Гадна талд урьдчилан сэргийлүүлсэн энэ мэдэгдэл Монголын эдийн засгийг амьтай голтой байлгая гэвэл өрсөлдөх чадварт төр анхаарах, яаралтай оролцох “аваарын гэрэл” асаасныг их л хожуу ойлгоцгоолоо доо. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 23-нд “Саарал жагсаалтаас үүдэн манай улсын гадаадад хийж байгаа гүйлгээнүүдийн өртөг нэмэгдэж байна” хэмээн гунигтайгаар мэдэгдэв. Харин тэрбээр нэгэнт тавьчихсан өрүүдийн талаар “Томоохон дүнтэй өрүүдийг жигдлэх бодлого баримталж байна” гэж ямар марзан “бодол” ярьчихсаныг ойлгосонгүй.

Тэгвэл тулгарсан бэрхшээлийг Засгийн газар хэрхэн сөрж болох вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яамны ажилтай танилцах үеэрээ хэлсэн “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Төрийн зохицуулалттай зах зээл л гэж бий” гэсэн өгүүлбэрүүд ихээхэн шүүмжлэл дагуулав. “Залдаг ноёнтой Засдаг түшмэлтэй улс” гэж үлгэрт гардаг ч харамсалтай нь түүний хальтирч хэлснийг засаж хэлэх түшмэл гарч ирээгүй л байна. Бидэнд Улсын Ерөнхий сайдын алдааг шүүх гэхээсээ учиртай зохицуулалтынх нь утга агуулгыг зөвөөр тайлж ойлгуулах нь илүү чухал болоод байна.

Улсын Ерөнхий сайд дээр дурдсан бэрхшээлүүдийн дунд Монгол Улсгадаад зах зээл дээрх өрсөлдөх чадвараа яаж нэмэгдүүлэх вэ, яавал Монголын бараа бүтээгдэхүүнүүд үнэтэй худалдаалагдах вэ, үүнд төр ямар дэмжлэг үзүүлж болох талаар хөндөж буйг олон хүн мэдэрсэн байх. Харин зарим маань “Чөлөөт зах зээл”, “Төрийн зохицуулалтгүй зах зээл” гэж хашгирах тун дуртайг ч анзаарлаа. Манай зургаан компани Хятадын компаниудтай очиж үнээр уралдаад нэгнээ дуусгаад дуусдаг. Төгсгөлд нь Монголын эрх ашиг хохирдог. Чөлөөт зах зээл гэж үүнийг хэлээд байна уу? 

Гэтэл факт өөр. Өнөөдөр компаниуд дангаараа, зөвхөн чөлөөт зах зээлийн зарчмаар хол явахгүй. Махаа ч, зөгийн балаа ч олигтой үнэд хүргэж чадахгүй л байна шүү дээ. Дэлхийн эдийн засгийн түүхээс харахад төрийн оролцоогүйгээр олон улсын зах зээлд орж явчихсан нэг ч “Азийн бар” алга. Энэ бол факт!

Өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд сайн боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Төр оролц! Сайн дэд бүтэцтэй байх ёстой, Төр оролц! Бага хүүтэй, урт хугацаатай зээл, хөрөнгийн эх үүсвэртэй байх ёстой. Төр баталгаа гаргаж өгч оролц! Миний бодлоор Улсын Ерөнхий сайд үүнийг л Төрийн оролцоо гэж бодож хэлсэн байх.

Өнөөдөр бид “Чөлөөт зах зээл” гэж хашгираад, гажаад хаачих бол? Hyunday, KIA хоёр, эсвэл Samsung компаниуд хоорондоо өрсөлдсөөр байгаад дэлхийн зах зээлд гарчихсан юм уу. Эсвэл Төр нь аль алийг нь дэмжээд дэлхийн зах зээлд гаргасан юм уу? Ялангуяа хоёр том эдийн засагтай харилцдагманай “мини” гэж хэлж болох эдийн засгийн хувьд дотоод чөлөөт өрсөлдөөн Монгол Улсын гадаад өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг төдийгүй Төрийн оролцоотой гадаад сонирхлын нөлөөг Монголд бэхжүүлэн дэмжих эрсдэл нэмдэг. Үүнийг л У.Хүрэлсүх ойлгоод, ойлгуулаад ярьчихсан бол болчих байв.

Бидэнд тулгарсан бэрхшээл буюу өрсөлдөх чадварын “дайсан” маань өр болоод байна. Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77 хувьтай тэнцэх төлөвтэй байна. Монгол Улс 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэйгээ нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй байна” гээд ОУВС зарлачихсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар, компаниудын зээл 18.2 тэрбум ам.доллар” гэж хэлсэн нь үнэн. Засгийн газрын баталгаатай бонд гэж одоо байхгүй. ХХБ л Засгийн газрын баталгаатай зээл авсан байсан, төлөөд дуусчихсан. Монголын зээлжих зэрэглэл, зээлийн хүү өндөр байгаа нөхцөлд дотоодын аж ахуйн нэгжүүд гаднаас ам.доллар татаж чадахгүй байна. Хэн чадах вэ? Төр чадна. Засгийн газар зээлбэл зургаан хувийн хүүтэй. Аж ахуйн нэгж зээлбэл 12-15 хувийн хүүтэй. Энэ зөрүү манай улсад үлдэх юм. Яагаад дэлхий нийтээрээ, улс орнуудын Засгийн газрууд нь бонд гаргаад гадаадаас валют зээлээд байдгийн учир энэ. Хамгийн сайн зээлжих зэрэглэлтэй нь Засгийн газар нь байдаг учраас хямд үнэтэй зээлийг авчирч ямар нэг аргаар эдийн засагтаашингээдэг. 

Тэгэхээр Улсын Ерөнхий сайд энэ нөхцөл байдал дунд өөрийнх нь мэдлэг, туршлагад тийм ч ойр бус сэдвээр дуугарахдаа зөв санаагаа буруу илэрхийлсэн болов уу гэсэндээ энэ учгийг тайлбарлах гэж хичээлээ. Учир нь энэ бол түүний асуудал биш бидний асуудал. Хүнд байдал руу орсон “орц”-ыг бид хамтдаа харж байсан ч гарцыг нээх эрх мэдэл түүнд л бий. 

У.Оргилмаа /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 1 цаг 6 мин Завсарлагааны дараа ЕНБД-ад нэр дэвшигч дээр санал хураана 1 цаг 7 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 2 цаг 2 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 2 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 2 цаг 18 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 2 цаг 20 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 2 цаг 20 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 2 цаг 21 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 2 цаг 41 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 3 цаг 0 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 3 цаг 11 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 3 цаг 26 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 4 цаг 18 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 4 цаг 19 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 4 цаг 19 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 4 цаг 22 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 4 цаг 25 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 4 цаг 26 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 4 цаг 27 мин Х.Тэмүүжин: Намын гал тогооны ажлыг 80-аад оныхонд өгөх ёстой 4 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top