x

У.Хүрэлсүхийн Засгийн газрын удаах дайсан ноён АРХИ...

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар (“УИХ-ын эмэгтэй гишүүдээс” гэж бичээд байгаа) Архидан согтуулахтай тэмцэх тухай хуулийн төслийг удахгүй нээлтээ хийх намрын чуулганд өргөн барихаар холбогдох байгууллагуудаас санал авч эхэлжээ. Эхний хэлэлуүүлгийг өнгөрөгч дүрэв гаригт хийсэн юм байна.

Төсөл өргөн барих болсон үндэслэлээ гишүүн М.Оюунчимэг “Эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн 82 мянган хүний 80,8 хувь нь ажилгүй хүмүүс байна” гэв. Бараг 90 хувь. 70 гаруй мянган ажилгүй иргэн эрүүлжүүлэх байраар зочлоод гарчээ гэсэн үг. Тэр цааш нь “Засгийн газраас иргэдийг ажилтай, завгүй байхад зориулж бодлого гаргах нь чухал байна. Хоёрдугаарт архины зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй” гэжээ. Тэр “зохистой хэрэглээ” гэдэг нь юу болох талаар өмнө мэдээлсэн. Архи худалдаалах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, 5000 хүн тутамд нэг архи худалдаалах цэгтэй болгох...

М.Оюунчимэг гишүүний мэдээлснээр нийслэлд архи худалдаалах зөвшөөрөлтай 6000 мянган цэг байдаг гэнэ. Статистикийн газраас мэдээлснээр нийслэлийн хүн амын тоо сая 466 мянга 100 гэж гарсан байна. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга сая 200 мянга гэж залав. Статистикийн мэдээ жилийн өмнө гарсан гэж тооцвол лав 300 мянган хүнээ гээчихлээ. Манай удирдагчид тоо баримтад ингэж л ханддаг хүмүүс. Ард нь мэдээж зорилго бий байх л даа.

Сая 500 мянган хүнээр тооцвол 5000 хүний дунд нэг архи худалдаалах зөвшөөрөл гэхээр нийслэлд 300 цэг үлдэх нь ээ. Одоо байгаа 6000 зөвшөөрлийн 5700 нь цуцлагдана гэсэн үг. Найман нэрийн барааны дэлгүүрүүд бүгд байхгүй болно. Сумын төвд ганцхан дэлшүүр үлдэнэ. Тэдгээр нь мэдээж УИХ-ын гишүүний, эсвэл Засаг даргын өөрсдийнх нь дэлгүүр байх болно. Монополь учраас үнээ дураараа тогтооно, өрсөлдөгчгүй учраас борлуулалт нь нэмэгдэнэ.

Нөгөө талд шагийн архи цэцэглэнэ, архины хууль бус наймаа нэмэгдэнэ, түүнийг дагаад чанар муутай архи үйлдвэрлэж эхэлнэ, хүний амь эрсдэнэ. Арав гаруй жилийн өмнөх шигээ хуурамч архи, хууль бус борлуулагчидтай тэмцэх шинэ ажил ундарна даа.  Сэтгэлийн хөөрлөөр, судалгаагүй бурах ийм аюултай.

Гэтэл судалгаа тооцоог нь хийх ёстой Х.Нямбаатар сайд (энэ нэг эргүүтсэн төлгийг хуулийн салбарын дарга болгох санаа ямар ухаанд нь ухна үхсэн хүнээс гардаг байна аа) нөгөө санааг нь шүүрч аваад “хуулийн шинэчилсэн найруулга болгохоор” шийдсэн гэнэ. Хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулна гэсэн үг. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газар бас нэг дайснаа олчихлоо. Түүнийг ноён “АРХИ” гэдэг.

Нөхдүүд архитай л тэмцэх тухай яриад байгаа болохоос биш, архидалттай нь тэмцэх тухай хэн ч, юу ч ярихгүй байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга өөрөө хэлсэн дээ. Архидан согтуурч байгаа нөхдийн 80 хувь нь ажилгүйчүүд байна аа гэж. Тэгвэл архитай тэмцсэнээр ажлын байр нэмэгдэх үү?

Эсрэгээрээ архины хамааралтай хүмүүсээ эмчилдэг, тусалдаг, ажлын байранд зуучилдаг үйлчилгээг бий болгох ёстой юм биш үү? Тэрэнд нь мөнгөө зарцуул, ТББ-уудаа ажиллуул, хөрөнгө төсвийг нь гаргаж өг. Нийгмийн хог шаар гээд зөнд нь хаядгаа боль. Архи үйлдвэрлэгчид, ажил олгогч нартаа ханд. Үүнийг “нийгмийн хариуцлага” гэдэг болохоос биш шинэ жилээр чихэр тараахыг нийгмийн хариуцлага гэдэггүй. Тэр ажилгүй хүмүүс чинь ажилтай, орлоготой болоод ирэхээрээ аяндаа архинд донтохоо болино.

Харин архины зөв, зохистой хэрэглээ гэдэг бол огт өөр зүйл. Бараг соёл.  Хууль баталж, хорьж хязгаарласнаар соёл бий болдоггүй. Тийм учраас манай нөхөд энэ тухай ярихаасаа өмнө ажлын өрөөндөө архины шилтэй селфи хийж постолдгоо эхлээд больчих хэрэгтэй.

Гэх мэтчилэн асуудлыг уг үндсийг нь хардаггүй, аль болох амар хялбар аргаар шийдэх гэж оролддог манай төрийнхний нэг гажиг байна. Үр дүн нь дандаа эсрэгээрээ гардаг.

Гэвч энэ юу ч биш байх л даа. Өмнө хэлсэнчлэн тэд ийм зүйлийг санаандгүй буюу санаа зорилгогүй хийдэггүй. Санаж сэдээд, төлөвлөөд хийдэг. Нэг нь төсөл өргөн бариад, нөгөө нь тэрийг нь ахиулаад, нийгмийн эмзэг асуудал дээр дөрөөлж нийтээр нь талцуулж, хэрэлдүүлж байгаад араар нь өөрсдийнхөө сонирхлыг шургуулаад, ашгаа аваад гараад явчихдаг бүр номтой.  

  Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.184.113)
    Хэрэгтэй хууль гарах юм бна.Архинаас болж олон айлын амьдрал сүйрч доройтож бга шүү.Амжилт хүсье
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
  • Batchimeg (66.181.184.113)
    Ard tumen arhi ihk unetei bolchbol uuhgui ,harin darga nar turiin munguur uuh ni oilgomjtoi.Ta nar er emgui sogtuu baidag humuuc ene huuli gargah hereg bhgui
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.113)
    Дарга,гишүүд өөрсдөө архиддагаа больчих хэрэгтэй бна.
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 38 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 45 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 54 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 18 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 24 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 50 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 50 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 13 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 19 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top