x

СОЛОНГОСЫГ ДАЙЛСАН НЬ

Тухайн үед Солонгосын хойгт Корё династи (918-1270) оршиж байлаа. Хөрш зэргэлдээ хятанчууд тэдэн рүү байнга довтлон зовоож байсан. Хятаны хамгийн сүүлчийн довтолгоо 1219 онд болсон юм. Гэхдээ тэд Чингисийн цэрэгт хөөгдөн тийш очсон хэрэг. Араас нь элдсэн монголчууд ингэж анх удаа Солонгост “зочилжээ”. Кото цайзад бүгсэн хятанчуудыг монгол цэрэг бүслэн буулгаж аваад нутаг буцсан. Төв Азид их дайн эхлүүлсэн монголчуудад Солонгосыг эзэлж байх зав байсангүй. Харин ч хятан нарыг буулгаж авахад солонгосчууд Монголын холбоотон болж хамт дайтсан билээ.

Хойгийг эзлэх жинхэнэ дайныг 1231 онд Өгэдэй хаан эхлүүлсэн. Монгол цэрэг Корёгийн нийслэл Кэйсонг эзэлж, нийт нутгийнх нь ихээхэн хэсгийг булаан авчээ. Солонгосын хаан ихээхэн гувчуур өгч байж арай гэж найрамдав. Энэ өглөгийг монголчууд чамлан улам ихийг нэхсэн төдийгүй язгууртан удмын хүүхэд барьцаанд өгөхийг шаардав. Иймээс солонгосчууд найрамдлаа таслаад Ганва (Ganghwa) хэмээх арал руу зугтан бүгжээ.

Ердөө дөрвөн жилийн дараа монгол цэрэг Солонгос руу хоёр дахь довтолгоогоо эхэллээ. Ганва аралд тусгаар тогтнолоо хадгалсаар буй Чой Ү-ийн (Choe U) төрийг бууж өгөхийг шаардан эх газартаа эргэж ирэхийг шаардан элч илгээсэн боловч цаадуул нь шаардлагыг биелүүлсэнгүй. Хойтон жил нь гурав дахь довтолгоо боллоо. Энэ удаа Солонгосын хойгийг тэр чигээр нь эзлэв. Тусгаар Ганва арал эзлэгдэлгүй үлдсэн боловч эзэд ноёд энэ удаа гэр бүлийнхнээ монголчуудад барьцаанд өгөв. 1247 онд монголчууд дөрөв дэх удаагаа довтолсон боловч Ганвагийн төр мөн л бууж өгсөнгүй. 1253 оны тав дахь довтолгоонд Солонгосын ван өөрийн биеэр монголчууд дээр ирж хүүгээ барьцаанд өгсөн боловч аралдаа шигдэн үлджээ. 1254-1259 оны зургаа дахь довтолгоогоороо Солонгосын хойгийг тэр чигээр нь хоёр дахь удаагаа бүрэн эзэлж, бууж өгдөггүй Ганвагийн төрд уурсан залхсан монголчууд Солонгосыг үнсэн товрог болгожээ. Энэ тухай Корё түүхэнд:

Энэ үед (1254) монгол цэрэг ойролцоогоор 206 мянга 800 хүн олзолсон ба алагдсан хүний тоо хязгааргүй. Монгол цэрэг явж өнгөрсөн хот тосгон үнсэн товрог болов.

Солонгосын хаад тоглоомын хүн болж цэргийнхэн энэ хооронд засаглаж байсан учир ийнхүү удтал эсэргүүцэн тэмцсээр байсан тул солонгосчууд асар их хохирол хүлээжээ. Дөнгөж 1258 онд Ганва аралд бослого гарснаар Чой Ү-гийн дэглэм унасан юм.

1259 онд Корё династийн сүүлчийн хаан болсон Воньжон (Wonjong of Goryeo) Хятад орж Хубилай хаантай уулзан бууж өгснөө илэрхийлсэн юм. Хубилай түүнийг Солонгосын хаан болгосон, энэ цагаас Солонгос нь Юань гүрний вассал болсон. Түүгээр үл барам Чун Ни Өл нь Хубилайн гүнжтэй гэр бүл болжээ. Энэ айлаас Юанийн томоохон язгууртан Ижилбөх ван төрсөн юм. Энэ үеэс монгол солонгосчууд хүргэн бэр идэвхтэй солилцох болов. Хубилайгаас хойших Юанийн хаадын ихэнх нь солонгос эхнэртэй байсан. Солонгосын хаан Гонминь (King Gongmin of Goryeo) монгол эхнэр авсан нь Будшир хэмээх монгол нэртэй Солонгосын хатан хаан Ногук (Qween Noguk) юм. Будшир нь Хубилай хааны гуч охин. Юанийн сүүлчийн их хаан Тогоонтөмөр ч солонгос эхнэртэй байсан, түүнийг хатан хаан Чи (Empress Qi) гэдэг байлаа. Тэрээр Өлзийхутуг хааны эх бөлгөө.

1270 онд Ганва аралд үлдсэн цэргийн эрхтнүүд бослого гарган Солонгосын шинэ хаан Воньжоныг унагах гэж оролдов. Бослогыг монгол солонгосын хамтарсан цэргийн хүчээр дарж, явцдаа Жэжү арлыг эзэлсэн билээ. Японыг эзлэхээр довтолсон Хубилайн довтолгоон нь ч монгол солонгосын хамтарсан цэргийн хүч байсан юм.

Хянганы нуруугаар нутагладаг, Чингисийн дүүгийн удам Наян, Бадан нар, Өгэдэйн удмын Хайдутай хүч хавсран 1287 онд Юань гүрний эсрэг бослого дэгдээжээ. Нас өндөр болсон Хубилайд хол газрыг морь унан туулах тэнхээ байсангүй. Гэвч өөрийн биеэр цэрэг удирдахаар шийдэж заан хөлөглөн Буйр нуурт хүрчээ. Тэнд Наянгийн цэргийг бут цохиод, Хайдуг цохихоор Хангайн нуруу руу хөдөлсөн аж. Ингэсээр 1292 онд монгол-солонгосын хамтарсан цэргийн хүч бослогыг бүрмөсөн дарсан түүхтэй.

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.85)
    Б.Баабар юу гээд байна,монгол солонгосын хүчээр гээд байх юм түүхээ мэддэггүй юмуу,тэр үед эзэлсэн улсаасаа торгуулын цэрэг гээчийг байгуулдаг байсан гэж л уншиж байсан юм
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 39 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 46 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 55 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 19 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 25 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 52 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 51 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 14 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 20 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top