x

"Иргэдийн хуралд эрх мэдэлтнүүдийн ГАР ХӨЛ биш ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ суух ёстой"

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Хан-Уул дүүргийн нисэх, шувуун, био, өлзийт хороод буюу 18-р тойрогт нэр дэвшигч Дэлгэржавын Ганболдтой ярилцлаа. 

Тэрээр өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-д нэр дэвших тогтоолоо гардан аваад байгаа юм. 

-Та орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвшихээр болсон бэ. Шийдвэрээ хэзээ гаргав?

-2020 оны УИХ-ын сонгуулиас хойш би орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр шийдэж олон нам, эвслүүдийг сонирхож үзлээ. Хэт их улс төрждөггүй иргэн хүнд, залуу хүнд улс төрийн том намуудаас нэр дэвших боломж үндсэндээ байдаггүй юм байна. Тэгээд ч иргэдийн хурлын сонгуульд улс төрийн намууд оролцохыг би сайшаадаггүй. Тиймээс одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд би нэр дэвшин өрсөлдөхөөр шийдэж өөрийн шийдвэрээ гаргасан.

-Та МАН, АН зэрэг том намуудаас нэр дэвших гэж сонирхож судалсан уу?

-Би хүүхэд байхаасаа Ардчилсан нийгмийн давуу тал, ололтуудыг мэдэрч өссөн. Тиймээс надад хэзээ ч МАН-аас нэр дэвших хүсэл төрдөггүй. Тэгээд ч МАН бол маш том эрх ашгийн нэгдэл болсон, тэнд нэр дэвших хүн маш их бэл бэнчинтэй, эсвэл хэн нэгний бүлэглэлд ивээлд багтсан хүн байхаас өөр замгүй. Миний нэр дэвшиж байгаа нисэх, шувуун, био, өлзийт хороод буюу 18-р тойрогт 201.7 сая төгрөг зарцуулах зардлын дээд хэмжээтэй. АН, МАН гэсэн хоёр том нам энэ зардлыг өөрөөсөө гаргах хэмжээний хүнийг тэргүүн ээлжинд нэр дэвшүүлэх бодлоготой юм байна. Улс орны эдийн засаг хүндэрсэн, иргэдийн амьжиргаа эрс муудсан энэ үед ийм их хэмжээний зардлыг өөрөөсөө гаргаад иргэдийг төлөөлнө гэдэг бол эрүүл үзэгдэл биш. Хэн нэгний эрх ашигт үйлчлэх хүнд л ийм их хэмжээний мөнгө төгрөг олдоно.

-Иргэдийн хуралд ямар хүмүүс их сонгогдоосой гэж бодож байна?

-Би бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд хөрөнгөтнүүдийн, эсвэл эрх мэдэлтнүүдийн төлөөлөл бага сонгогдоосой, иргэддээ ойр байдаг, өдөр бүр иргэдтэйгээ уулзаж байдаг, иргэд дундаа амьдардаг иргэдийн төлөөлөл сонгогдох ёстой гэж боддог. Нийслэл дүүргийн хуралд тухайн тойрогтоо амьдардаггүй хэн нэгний төлөөлөл, өв залгамжлагч ирж сонгогчихоод дөрвөн жил алга болдог үзэгдэл манайд хэвийн зүйл мэт болсон байна. 

-Таны тойрогт хамгийн тулгамдсан ямар асуудлууд байна, эдгээр нь танай эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан уу?

-Хөрсний бохирдол, Туул голын бохирдол өнөөдөр миний нэр дэвшиж, амьдарч байгаа тэр тойрогт хамгийн тулгамдсан асуудлууд болчихоод байна. Айл өрх бүр хашаандаа сайхан амьдрах тэр боломжийг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих ёстой. Жорлонгоо өөрчлөх, хашаандаа сайхан амьдрах, хог хаягдлыг мөнгө болгох гээд иргэдээс гарч байгаа олон санаачилгыг бодит ажил болгох хэрэгтэй байна. Энэ бүх асуудлууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.

-Та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол ямар жишгийг тогтоох вэ, ямар асуудлуудад голлож ажиллана гэж бодож байгаа вэ?

-Нэгдүгээрт, эрх мэдэлтний төлөөлөл биш иргэдийн төлөөлөл ямар байх ёстой, яаж ажилладагийг бодитоор харуулна. Хоёрдугаарт, Туул голын бохирдлын асуудал байна. Хамгаалалтанд авах ёстой. Гуравдугаарт, хөрсний бохирдлыг бууруулах бүх талын санаачлагыг дэмжиж ажиллана. Иргэн бүр хашаандаа эрүүл хөрстэй, тохилог, амьжиргаандаа тус дэм болох жимс, хүнсний ногоо тариалдаг, газар нь үнэ цэнэтэй, эдийн засгийн эргэлтэнд орсон, гэр байшин нь орчин үеийн эко шийдлүүдийг хэрэглэдэг болох ёстой. Энэ бүхний төлөө би ажиллана.

-Залуучуудад хандаж үг хэлээч?

-Иргэд залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцоорой, эрх мэдэлтнүүдийн, эд хөрөнгөтнүүдийн төлөөллийг биш иргэд дундаасаа төлөөллөө сонгох цаг болсон гэдгийг дахин хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Irgen (70.181.124.42)
    Ene udaad MAN was bygdiig songoh heregtei.MAN jinhene jargaltai hotoo baiguulsan biz.
    2020 оны 09 сарын 18 | Хариулах
  • Uuree (202.9.40.135)
    Tomoos tom amjilt husie naizdaa.
    2020 оны 09 сарын 18 | Хариулах
  • Muugii (202.126.88.230)
    Найздаа амжилт
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
  • БААТРАА (202.126.88.230)
    Мундаг залуу да, дэмжинээ
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна саяхан “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 10 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 14 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 28 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 34 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 18 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 37 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 58 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 45 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 20 цаг 10 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 24 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 27 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 30 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 33 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 34 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 45 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top