x

Ардчилалд “дайн” зарлаж буй хоёр хөрш!

Манай хоёр хөршийн удирдагчид, Ким Чен Ун шиг тэгтлээ ардчиллыг тэвчдэггүй хүмүүс бол биш. Өнөөдрийн Орос орон Зөвлөлтийн үетэйгээ зүйрлэшгүй ардчилсан улс. Хятад улс Маогийн үетэйгээ харьцуулшгүй нээлттэй эдийн засаг бүхий гүрэн.

Ерөнхийлөгч Путин 2018 онд Холбооны Зөвлөлд хандан хэлсэн үг дэлхийг шуугиулж билээ. Байлдааны шинэ пуужингуудаа танилцуулсан учраас! 

Оросын дотоодод болон олон улсад шуугихдаа зөвхөн тэр гайхуулсан пуужингуудыг л тойрон шуугиад байсан. Гэтэл, миний бодлоор бол Путины хэлсэн үгийн хамгийн чухал хэсэг нь эхний 30 минутад хэлэгдсэн. Тэр хэсэгт; иргэний эрх чөлөө ба ардчилсан инститүүцүүдийг бэхжүүлж байж л бүтээлч иргэн бүхий Орос орон нь “хоцрогдол гэдэг дайсан”-аасаа сална, эс тэгэж чадвал технологийн хувьсгал явагдаж буй 21-р зууны сорилтыг давж чадахгүй, улмаар төр улсынхаа хувьд ч оршин тогтнох боломжгүйд хүрэх эрсдэлтэй хэмээн, мань эр чин сэтгэлээсээ хэлнэ билээ. Орос оронд чөлөөт ардчилал хэрэгтэйг орчин үежүүлэн ийм лут үндэслэн хэлж байсан удирдагчийг би лав мэдэхгүй юм!

Ерөнхийлөгч Ши Жиньпин бээр, Америктай худалдааны дайн хийж байх хүнд цаг үед ччөлөөт худалдаа, нээлттэй эдийн засгийн чухлыг сурталдаж байв. Барууны эдийн засгийн суртлын нэг гол номлол шүү дээ!

Бас, Хятадын онцлогтой чөлөөт ардчиллыг бий болгохоор туршилт явуулсаар буй. Тэр ардчиллын үндэс нь бидний сайн таних, Америкийн профессор Жеймс Фишкиний сурталдаад байгаа “Зөвлөлдөх ардчилал”-ын онол бөлгөө.

Ийнхүү хоёр хөршийн удирдагч нар Кимүүд бол биш. Гэхдээ ардчиллыг томоотой хүүхэд шиг хамжааргатай байх ёстой хэмээн хатуурхдаг. Хоёр улсын ард түмний аль алинд нь толерантч (хүлээцтэй хандах) соёл төлөвшөөгүй тул чөлөөтардчилал нь нийгмийг хагалж, тогтворгүй байдалд хүргэх аюултай гэж тэд хардана. Төр засгаа шүүмжлэн ард түмний “хоточ нохой” байх үүргээ хэрэгжүүлэх тухайд нь чөлөөт ардчилал бол угтаа төрийг сулруулах зорилготой хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж тэд хардана.

Энэ хардлага сүүлийн хоёр жилд улам бүр ихсэж бараг параной хэлбэртэй боллоо!

Хятадын эрх баригчид 1997 онд Гонконгийг Британаас буцааж авахдаа; 2047 оныг хүртэл Гонконгийн ардчилсан тогтолцооны халдашгүй байдлыг хүлээн зөвшөөрч “нэг улс хоёр систем” хэмээх зарчим баримтлахаа амласан юм.

Гэтэл одоо, Гонконгийн ардчилал Хятад улсын эрх ашигт аюул учруулж байна гэсэн нэрийдлээр энэ амлалтаасаа буцав. Гонконгийн ардчиллыг нухчин дарж, автономит эрхийг ньустгаж байна. Гонконгоор зогссонгүй, сүүлдээ Өвөр Монголд монгол хэл бичиг заахыг хориглож эхэллээ. Бодвол монгол хэл ардчиллын үзэл санааг тээж байна хэмээн хардсан биз?! Монгол улс Хятадын нэгдмэл байдлын төлөө тууштай байр суурь баримталдаг цөөхөн улсын нэг шүү дээ!?

Путины Орос, Ши Жиньпиний Хятадыг бодвол хамаагүй ардчилсан, нээлттэй улс. Оросын ардчилал өсөлтийн элдэв бэрхшээл үзэж яваа боловч Де Голлийн үеийн Францаас ч илүү ардчилсан байгаа.

Үнэндээ, НАТО геополитикийн давуу байдал олох гэж улайрч яваад л Оросын ардчиллыг маш их цочирдуулсан юм. Өрнөдийнхөн, ардчиллынх нь хүрсэн түвшингийн тухайдхарьцуулашгүй Орос, Хятад хоёрт тун чиг алаг хандсан. Албан ёсоор коммунист намын дарангуйлалтай Хятадаас, нялх ардчилалтай Оросыг илүү дорд үзсээр 30 жил болсон! 

Гэхдээ, Орос угтаа барууныханд зориулж ардчилсан улс болох гээгүй! Путины хэлсэнчлэн, технологийн хувьсгалыг эх орондоо шингээж хөгжил дэвшилд хүрэхийн тулд л ардчиллын замыг сонгосон. Харамсалтай нь барууны орны иргэдэд үнэн учрыг хүргэхийн оронд (Юваль Ной Харари, Ричард Докинз, Насем Талеб зэрэг нөлөө бүхий сэтгэгчид ойлгоод эхэлсэн байсан) ардчилалд тунирхсан юм. Орос ардчилал, нээлттэй байдлаасаа ухарвал мөнөөх хоцрогдол гэдэгтэй дайсантайгаа эргэж учрах нь гарцаагүй!

Улс орныг удирдахад хүндрэлтэй байдлаар нь жагсаавал Орос орон эхний байр эзэлнэ. Яагаад гэвэл, уугуул нутаг дээрээ амьдран суугаа маш олон угсаатан, үндэстэн, шашин, соёлын нийлмэл улс бөгөөд гай болоход, иргэд нь ангийн тэмцлийн үзэл санаагаар удтал хүмүүжсэн тул толерантч байдал тун дутмаг. Америк ийм олон бүрдэлтэй боловч индиануудаас бусад нь бүгд цагаач иргэд, бас хүлцэх үзэл яггүй нэвтэрсэнулс билээ.

Өрнийнхөн, Оросын энэ онцлогийг анхнаасаа ойлгож, олон улсын тавцанд хүндэтгэлтэй хандах ёстой байж л дээ. Өдгөө, тунирхаж эгдүүцсэн Оросын эрх баригчид чөлөөт ардчилсан үзэл рүү ширүүлэн дайрч байна. Өөрийн орны ардчилсан үзэлтнүүдийн энх тайванч үйл ажиллагааг хүртэл хориглон хязгаарласан элдэв хууль журам гарган хавчин гадуурхах болов. Цагдаж хорих, цөллөгт явуулах зэрэг ч энүүхэнд. Сүүлдээ хордуулах, гудамжинд барьж зодох зэргээр балмад хандаж эхэллээ. Оросын сөрөг хүчний удирдагч Навальный хорлогдоод комоос гарахгүй хэвтэж байна!

Олон улсын тавцанд улам бүр эрээ цээрээгүй загнаж байна. Хаана Мадуро, Лукашенко мэтийн увайгүй дарангуйлагч байна, тэднийг Хятадтай хамт очин дэмждэг болсон. Монголын шоронгуудын даргаар томилогдсон этгээдэд Оросын элчин сайд нь төрийнхөө нэрийн өмнөөс баяр хүргэх юм. Ийм бүдүүлэг явдал дипломат ёсонд урьд өмнө тохиож байгаагүй!

Уг нь Монгол ардчилсан улс байвал хоёр хөршийн маань ашиг сонирхолд их нийцтэйсэн. 90 оны Ардчилсан хувьсгалаас хойш л Монгол хоёр хөрштэйгөө хамгийн эрчимтэй харилцсан. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд, 90 оноос өмнө хэзээ ч манайд ингэж олон удаа айлчилж байгаагүй. Тэд, өөр ямар ч оронд ингэж олон удаа очиж байгаагүй юм!

90 оны ардчилсан хувьсгал монголчуудын хувьд гурван зуунаар хэмжигдэх түүхэн үйл явдал!

1691онд халхын ноёд Долон нуурт чуулж улсаа манжид дагаар орсныг нотлох их ёслол үйлдсэн. Тэр ёслолд манжийн хаан Канси өөрийн биеэр ирж оролцон Монголыг Чин улсад дагаар орсон тухайд зарлигаа сонсгосон.

Эл хэрэг явдлаас хойш; 1911-1915,1921-1924 онуудын 8 жил завсарласныг эс тооцвол 300 жил орчим; эхний 220 жилд Бээжин, удаах 70 жил Москва тус тус монголчуудын засгийн эрхийг мэдэж, Бээжин, Москвагаас томилогдсон этгээдүүд Монголыг удирдаж байлаа.

Энэ 300 жилд Монголын тал нутаг; гадны эздийнхээ заавар турхилалтаар өвөр хоорондоо алалдан тэмцэлдэж, бие биеэ егүүтгэн хөнөөх монголчуудын, нэг ёсондоо “монгол гладиаторуудын тулаан”-ы талбар болсон юм. Гэм зэмгүй 40-өөд мянган монголчуудыг хөнөөсөн хамгийн том “монгол гладиаторуудын тулаан” 1930-аад онд Сталины заавраар хийгдсэн Их хэлмэдүүлэлт бөлгөө. Гэмгүй иргэдээ хөнөөх Сталины гладиатор боолууд нь Чойбалсан тэргүүтэй монголын ногоон малгайтангууд байсан авай.

300 жилийн турш аймаг, ангийн тэмцэл хэлбэрээр өрнөсөн “монгол гладиаторын тулаан”монголчуудыг шар ч биш, улаан ч биш, цагаан ч биш соёлтой, атаархамтгий, эвдрэмтгий “народ” болгосон юм.

Монголчуудыг боол гладиатор болгосон “300 жилийн доромжлол”-ыг 90 оны ардчилсан хувьсгал сая таслан зогсоож Монголыг жинхэнэ тусгаар тогтнуулж, монголчуудад үндэсний эрх чөлөөг олгож өгсөн.

Засгийн эрх мэдэл Бээжин, Москвад байхаа болиод Монголын ард түмний мэдэлд эргэн ирсэн юм. Үүнийгээ монголчууд Үндсэн хуулиараа “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн эрх мэдлийг нь тэр эрх мэдэл байх нутаг дэвсгэр, харьяаллынх нь хамт зарлан тунхагласан. Өнөөдөр монголчууд дотоод гадаад бодлогынхоо асуудлаар Бээжин, Москвагаас “виз” авахаа больсон. Үүнийг гайхамшиг гэхгүй бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?!

Дэлхийн их гүрэн болох хоёр хөрш маань Ардчилалд “дайн” зарлаад байгааг манай ард түмэн бүгд л харж буй. Тэгээд Монголын ардчилалд аюул учирж байгааг ойлгож байна. Түгшиж байна!

Монголын ардчилал уствал жинхэнэ тусгаар тогтнол үгүй болно. Монгол улсын засгийн эрх мэдэл монголын нутаг дэвсгэрт байхаа болино. Монголын ард түмэнд харьяалагдахаа болино. Эргээд Бээжин, Москвагийн мэдэлд очно! 

Үүнийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар онцгой сайн санах хэрэгтэй. Монголчууд жинхэнээсээ өөрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай байхыг хүсэж байгаа. Ахиж боол гладиатор мэт болохыг хүсэхгүй!!!

Э.Бат-Үүл /2020.09.02/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (174.0.32.110)
    Хятадуудыг дэлхий нийтээр үзэн ядаад эхэлсэн.Энэ бол үнэн
    2020 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (183.182.113.172)
    Энэ доор Азиуд гээд бичээд эхлэхээр хятадууд байдаг.Хэн ч азиудыг гадуурхаагүй хятадуудад бүгд дургүй болсон.Тролууд нетэд л амьдарч байна.Нийтлэлийн хувьд бас ч яах вэ ?
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Huts ni biz. Ymar ch medlegui hun bichsen. Amerik bol harin ch talgavrlan gaduurhalt ihtei shu. Aris ongo omsson zuusneer tend bhda ch eniig medersen. Ymar sainda Koronagiin degdeltiin uer azuudiig gaduurhaj bhav.
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top