x

Сангийн сайд аа! Ногдол ашиг хаана гацав?

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг шүүхэд өгөх болж байна уу?

Сангийн сайд нүүрс ачсан машины цувааг тоолсоор, ЭТТ иргэдэд ногдох хувьцааны мөнгийг шилжүүлсээр “тулчихлаа”. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 27-нд “Экспорт нэмэгдэж байна. Өчигдөр 2233 машн нүүрс гарсан нь түүхэн хамгийн өндөр экспортын хэмжээ юм” гээд эрхийгээ гозойлгон жиргэжээ. 

Уучлаарай, Ч.Хүрэлбаатар сайд аа! Энэ таны амжилт биш юм аа. Хариуд нь танд “дунд хуруу илгээмээр” санагдчихлаа. Яагаад гэж үү? Яг энэ түүхэн амжилт гаргасан өдөр чинь “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд ээрүүлж яагаад ногдол ашиг тараахгүй байгаагаа тайлбарлалаа л даа. Тэдний зүгээс хийх ёстой ажлаа хийжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хэлснээр бол тус компани 2019 онд 1.3 их наядын ашигтай ажиллажээ. Иргэдэд тараах ногдол ашигт, төмөр замд, бүр 30 мянган хонинд нэг сая ам.долларын хандив өргөснөөс нь харвал үнэн байх. Ингээд “ЭТТ” компанийн 14.7 хувийг 2 сая 513 мянган иргэн эзэмшдэг гэнэ. Нийт 2 тэрбум 200 сая гаруй хувьцаагаа нэг хувьцаанд ногдох ашгийг 90 төгрөгөөр тооцохоор 190 тэрбум төгрөг, үүнээс ашгийн 10 хувийн татварыг хасаад 179 тэрбум 874 сая төгрөгийг Үнэт цаасны компанид шилжүүлсэн гэж ярилаа. 

Заавал Б.Ганхуягт итгэх албагүй тул эргэлзэх, судлах боломж бас нээлттэй. Нэг ийм гэрээ байна. 2020 оны 4 дүгээр сарын 29-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТХТ/ ХХК-ийн хооронд байгуулсан “ҮЦТХТ ХХК-аар зуучлуулан ногдол ашиг хуваарилах гэрээ юмсанж. ҮЦТХТ ХХК нь хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж түүнийхээ дагуу хуваарилах үүрэгтэй юм байна. Ямар “ЭТТ” өөрсдөө тарааж суултай биш. Ингээд энэ зуучлал гэгчийнхээ ажлын хөлсөнд 124 сая 337 мянга 550 төгрөгийг Төрийн банкин дахь дансаараа авчээ.

Харин уг гэрээгээр “ЭТТ” ХК нь 2019 оны хувьцааны ногдол ашигт хуваарилах 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Төрийн дансан дахь 100 900 096 879 дансанд шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг биелэгдчихэж.

Иргэд хувьцааны ногдол ашгаа хүлээж байна. Яах вэ? Энэ дансыг шалгах уу? Яавал иргэдэд ногдол ашгийг нь өгөх вэ, Ч.Хүрэлбаатар сайд аа? 

Тэгэхээр та нүүрс ачсан машин биш арай өөр юм тоолох ёстой байгаа биз? 

Уг нь энэ гэрээний 3.2.3-т “Ногдол ашиг дансанд орсноос хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд шилжүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Гэтэл 2.5 сая иргэнээс нэг нь ч ногдол ашгаа аваагүй байна. Үүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ гэж үзэж болохоор байгаа биз? Тэгвэл гэрээгээ зөрчсөн бол яах вэ гэдэг нь бас уг гэрээний 4.1-д заасан. Талууд хэлэлцээр хийх замаар шийдвэрлэж чадахгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байна. 

Одоо яах вэ? “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг шүүхэд өгөх болж байна уу? Яагаад Сангийн сайдаас “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гэрээний биелэлтийг нэхээд байна вэ гэхээр Сангийн яам энэ байгууллагын ТУЗ-ийг байгуулж шууд чиглэл өгөх эрх бүхий байгууллага нь юм аа. 

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагийн хувьд 2.5 сая иргэний дансны тулгалтыг хугацаанд нь хийж чадаагүй нь цаг хожиж 179.8 тэрбум төгрөгийг дансандаа байлгах сонирхолтой байна уу гэж харагдаж байна. Тийм бол Төрийн банкны дансан дахь 179.8 тэрбум төгрөг хоног тутамд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хэдэн төгрөгийн ашиг авчрах вэ гээд цааш бодох шаардлага гарч байна. Яагаад тавдугаар сард шилжүүлсэн 60 тэрбум төгрөг очих ёстой буюу бүрэн бүртгүүлж арилжааны дансаа холбосон 600 мянга орчим иргэндээ өнөөдрийг хүртэл очоогүй байна вэ? Энэ мөнгө өнөөдрийг хүртэл ямар хэмжээний хүүгийн ашгийг тус компанид авчрав гээд хардаж болно биз дээ? Арай ч Сангийн яам өөрийн удирдлага дахь компаниараа дамжуулж мөнгө хүүлээгүй байх гэж найдахыг хүсч байна. Энэ бүхэнд яаралтай хариуг Сангийн яамнаас, түүний удирдлага дахь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас нэхэж байна! Эсвээс гэмт хэргийн шинж чанарын болзошгүй нөхцлүүдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах, шүүхэд хандах эрх иргэд, олон нийтэд бий гэдгийг анхааруулъя! 

У.Оргилмаа /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.59)
    Ehleed MAN.n gishuud demjigchided ugnuu daraan hureltswel bagaar ugnu huleej bai
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 14 цаг 9 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 14 цаг 16 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 14 цаг 25 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 49 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 55 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 15 цаг 22 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 16 цаг 21 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 44 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 50 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top