x

Мөнгө дагасан сонголт ба үр дагавар

УИХ-аар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж буйтай холбогдуулан өмнөх удаа хамгийн их хадгаламжтай УИХ-ын гишүүдийг танилцуулсан билээ. Зээлийн хүү буурвал хадгаламжийн хүү ч мөн буурна гэдэг утгаар эрх ашиг нь хөндөгдөж буй нөхдийн нэрийг зарласан хэрэг.

Тодруулбал, одоогийн УИХ дотор тэрбумаас илүү хадгаламжтай 10 гишүүн байдаг юм байна. “Оргил” худалдааны сүлжээний эзэн Ж.Ганбаатар /25 тэрбум/ жагсаалтыг тэргүүлж, “Сөүл” грүппийн эзэн Д.Өнөрболор /7,6 тэрбум/, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил /6.0 тэрбум/, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан /4,1 тэрбум/ нар араас нь жагссан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн 1,7 тэрбумын хадгаламжаар жагсаалтын 7-д бичигдсэн байна.

Дата зургийг ikon.mn

Банкуудын зарласан хадгаламжийн хүүний хамгийн бага буюу жилийн 12 хувиар бодоход Ж.Ганбаатар гишүүн жилдээ 3.0 тэрбум төгрөг хүүлдэг гэсэн үг. Татгалзахын аргагүй тоо. Гэхдээ банкинд хадгалуулсан 25 тэрбум бол гишүүн Ж.Ганбаатарын бүх хөрөнгө биш гэдгийг тооцох хэрэгтэй. Сүлжээ дэлгүүрүүдийн барилга байшинг оролцуулаад үл хөдлөх хөрөнгийг нь үнэлбэл үүнээс хэд дахин давсан тоо гарна.

“Хурд” группийн эзэн Б.Чойжилсүрэн байна. Банкинд хадгалуулсан мөнгө нь ердөө 324-хөн сая. Гэхдээ л тэр Монголын хамгийн баян хүмүүсийн нэг. Улаанбаатарт бариулсан орон сууцны хорооллуудыг тоолоод үзээрэй л дээ.

Хэвлэлийнхний зүгээс “Ийм хэмжээний хадгаламжтай гишүүдэд зээлийн хүүг бууруулах /дагаад хадгалмжийн хүү ч гэсэн буурна/ хүсэл эрмэлзэл байх болов уу?" гэдэг асуултыг тавьсан байна лээ. Байж болно, бас  үгүй ч байж болно. Үүнийг дан ганц банкан дахь хадгаламжаар нь хэмжих боломжгүй. Нэг хэсэг нь бүх мөнгөө банкинд хийгээд хүүлээд сууж байхад нөгөө нь банкнаас зээл авч бизнесээ явуулж байгаа. Өөр нэг нь банкинд хадгалуулсан мөнгөнөөсөө ч илүү хувьцаатай, эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй... гэх мэтчилэн.

Гэхдээ энэ тоогоор өөр олон зүйлийг илэрхийлж болно. УИХ-д суугаа гишүүд маань нийгмийн бүх анги давхарга, хэсэг бүлгүүдийг төлөөлж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуулт эндээс гарна.

Жагсаалтад багтсан 20 гишүүн гэхэд ямар нэг хэмжээгээр бизнестэй, тогтмол орлоготой, бас тэр хэмжээгээр хуримтлалтай хүмүүс байна. Цалингаараа амьдардаг нэг ч хүн алга. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянган хүн эзэмшиж байна. 10 мянган хадгаламж эзэмшигчийн эрх ашиг чухал уу, 2,7 сая иргэний эрх ашиг чухал уу?” гэж УИХ-ын чуулган дээр асуусан байна лээ. Би л хувьдаа 10 мянган хадгаламж эзэмшигчийн эрх ашиг чухал гэж хэлнэ. Яагаад гэвэл хүчний харьцаа тэдний талд байна. Эрх ашиг нь харинн юу вэ? гэдэг дахиад өөр асуулт.

Хамгийн их мөнгө, бас УИХ-д хамгийн олон төлөөлөлтэй байна. Тэгэхээр шийдвэр тэдний талд гарах нь бараг л шударга. Үүний дараа л нийгмийн дундчууд, доодчуудын ашиг сонирхол эрэмбэлэгдэж таарна.

Хамгийн гол нь бид өөрсдөө нийгмийнхээ цөөнх болсон хамгийн чинээлэг хэсгийг УИХ-д сонгож явуулчихаад “олонхийн талд шийдвэр гарга” гэж загнаад, шийдвэр гаргана гэж найдаад суугаад байгаа нь бидний буруу л даа. Тийм учраас бидний сонголтын үр дүн үргэлж бидний эсрэг явж ирсэн байдаг юм. Дандаа гар харсан, алга тоссон сонголтуудын чинь гай энэ л дээ. Тэд зөвхөн өөрсдөдөө зориулсан сонгуулийн тогтолцоог бий болгож, өөр хэн ч давж чадахааргүй өндөр босго бий болгосон. Тэгээр тэр босгоор зөвхөн өөрсдөө алхаж ороод эрх мэдэлд хүрдэг. Хүрсэн хойноо гаргах шийдвэр нь ч тодорхой...

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top