x

Өглөө тэтгэвэр буусан, өдөр мөнгөгүй

Хүн төрөлхтөн үргэлжийн дайн тулаантай, олон янзын ороо бусгаа нийгэм туулсан ч чадлынхаа хэрээр хүнлэг, шинэлэг зүйл сэдсээр иржээ. Түүний нэг нь ахмад насны тэтгэвэр юм. 150 жилийн өмнө ажилчин анги үүсээд, ажил хийж буй залуус нь цалингийнхаа тодорхой хэсгийг ажил хийх чадваргүй ахмад настнууддаа зориулах хүнлэг механизмийг анх бодож олж.

Социалист, Капиталист хоёр системд ялгаагүй л ахмадууд тэтгэвэр авна. Нэг хэсгээс аваад нөгөө хэсэгт тараадаг энэхүү энгийн механизмыг эхэндээ төр дангаараа гүйцэтгэж дөнгөөд байлаа. Гэвч барууны орнуудад төрөлт буурч, дундаж наслалт уртсах хэрээр төлдөг хүн нь цөөрч, авдаг хүн нь олон болж жамын аясаар төр дангаараа тэтгэвэрийн тогтолцоог ажиллуулж чадахгүйд хүрсэн юм. Шимтгэл өндөр, тэтгэвэр бага байдаг нь ганц манай зовлон биш, дэлхийн ихэнхи орнуудын туулаад гарсан, одоо ч тулгарч буй бэрхшээл. Азаар Япон, Солонгос, Барууны орнуудтай харьцуулахад харин манай улс харьцангуй залуу учир жаахан ухаалаг зохицуулалт хийчихэд л шийдэх юм уг нь.

Нэг талд НДШ өндөр байна гэж гомдоллодог, нөгөө талд 60 хүрч тэтгэвэртээ гараад 61 хүрээд нас барлаа, юу ч авч чадсангүй, тэтгэвэр бага байна гэж гомдоллодог. Яг энэ цаг мөчид 1 сая 200 мянган хүн нийгмийн даатгал төлж, зөрөөд 350 мянга гаруй хүн тэтгэвэр авч байна. Ойролцоогоор 3-4 залуу нэг ахмадын тэтгэвэрийг төлж байна гэсэн үг. Бодоод үзье, дундаж цалин 1 сая төгрөг гэхэд 3-4 хүний НДШ нийлээд 300-400 мянга болж байна, яг л өнөөгийн дундаж тэтгэвэр. Хөгшин залуу хоёулангийнх нь л гомдол зөв. Хэн ч буруугүй угаасаа механизм нь л хуучирсан хэрэг.

Дахин хэлэхэд Нийгмийн Даатгалын механизм нь муу буруу гээгүй юм шүү, нэг үе ажиллаад болоод байсан одоо бол яалт ч үгүй хуучирсан хэрэг л юм. Мэдээж улсын нийгмийн даатгалын систем дампуураад алга болчихгүй, ямартай ч хүнийг хоосон үлдээхгүй давуу тал бий. Зүйрлэбэл нийтийн тээврийн үйлчилгээ шиг л. Нэг үе бүгд автуусаар яваад болоод байсан бол яваандаа такси, приус унах хэрэгцээ гарсан шиг л. Ер нь банкны зээлийн хүү яаж үүсдэг юм бэ? Бат 100 төгрөг хадгалуулж 115 төгрөг болгож авна. Харин Чимгээ 100 төгрөг зээлж 120 болгож төлнө. Батын хадгалуулсан мөнгийг банк өсгөж өгдөг юм биш, зээл авсан Чимгээ л өсгөж өгдөг, Чимгээ банканд хүү төлдөг юм биш Батад л хүү төлдөг. Банк дунд нь дамжуулж 5 төгрөгний ашиг хийдэг л газар юм.

Улсын нийгмийн даатгал ч бас маш энгийн бүтэцтэй. Гурван залуу хүнээс авсан НДШ –ийг нэг тэтгэвэрийн хөгшинд шууд өгчихдөг. Товчхондоо чи НДШ төлж байгаа нь нэг танихгүй өвөө, эмээгийн тэтгэвэрийг л төлж байгаа хэрэг, ирээдүйд чиний мөнгө хуримтлагдаад байгаа юм биш. Нийгмийн даатгалын сан чиний мөнгийг аваад байгаа юм биш, тэтгэвэрийн нэг хөгшин л одоо авч байгаа юм. 

Уг нь мөнгө гэдэг зүйл эргэлдэж л байвал өсдөг, хүү өгөөж өгөх учиртай зүйл. Иймээс ч бусад улс орнуудын бодож олсон зүйл нь тэтгэвэрийн даатгалд цугларсан мөнгийг хувьцаа, хөрөнгө оруулалт, бонд авах замаар эргэлдүүлж, хүү өгөөжийг нь сайн өсгөх явдал юм. Гэхдээ тэтгэвэрийн даатгалд цугларсан мөнгийг төр дангаараа эргэлдүүлж өсгөх боломжгүй. Төрд толгой муутай улсууд ажилладаг гэсэн утгаар биш шүү, төрийн шийдвэр бол улс төрийн шийдвэр байдаг учраас л тэр. Энэ их мөнгийг хэн нэг улс төрч, хэсэг бүлэг хүн шийдэх ямар ч боломжгүй, заавал хардлага улс төржилт, луйвар булхай орж таарна. Зүгээр л нэгнээс аваад нөгөөд тараах энгийн хуучин механизмыг хүртэл ажиллуулж чадахгүй хэдэн зуун тэрбумын асуудал үүсгэж, зарим нь шоронд сууж, зарим нэг банкаа дампууруулж байхад цаашдаа яаж хөрөнгө оруулалтын илүү нарийн механизмыг ажиллуулах вэ? Ямар улс төрийн шийдвэрээр, хэн тэр их мөнгийг эргэлдүүлэх вэ? Энэ боломжгүй.

Иймээс гадны улсуудын бодож олсон нь хувийн тэтгэвэрийн даатгалын мөнгөө хэрхэн, хаана эргэлдүүлэх вэ гэдгийг даатгуулагч иргэн өөрөө сонгох нь явдал юм. Даатгуулагч иргэн заавал санхүүгийн эксперт байх албагүй, хувийн тэтгэвэрийн даатгалын үйлчилгээнээс л аль нэгийг сонгож дугуйлахад хангалттай. Харин төр эдгээр даатгалын компаниудын хэн нь эрсдэлтэй, хэн нь эрсдэлгүй зөв гэдгийг тодорхойлж өгнө. 

Бас нэг анзаардаггүй зүйл бий. Технологийн хөгжлөөс үүдэж та ажилтайгаа үлдэх нь байтугай таны ажил мэргэжил ер нь өөрөө үлдэх үү гэдэг шинэ айдастай болсон. Биднээс нэг их хол юм шиг санадаг. Гэхдээ саяхан нэг л өдөр Улаанбаатар хотын бүх кондуктор ажилгүй болсоныг санах хэрэгтэй. НӨАТ систем бүрэн цахимжиж, интерактив програмууд хөгжчихвөл нягтлангууд ч удахгүй ажилгүй болно. Онлайн худалдаа хөгжөөд хувцасны лангууны худалдагч нар ч ажилгүй болоод эхэлсэн. Цар тахал, цахим сургалт, сургуулийн карантинаас шалтгаалж багш мэргэжил хүртэл эвгүйцэнэ.

Хүн бүр хөгшрөхөө мэддэг юм, тиймээс айдас бага. Харин хүн бүр мэргэжил нь устаж үгүй болох айдас өмнө байгаагүй, энэ бол гарцаагүй шинэ үзэгдэл. Орон тооны ажилчин цөөрч гэрээгээр ажилладаг “free lancer” маягийн ажилчид нэмэгдэж, цаг үе ийм хурдан өөрчлөгдөж байхад тэтгэвэрийн даатгалын систем хуучнаараа явах огт боломжгүй билээ. Монгол банк гол зохицуулалт, хяналтаа хийж арилжааны ажлыг хувийн банкууд гүйцэтгэдэг шиг л биднээс түрүүлж яваа бусад орнуудад тэтгэвэрийн даатгалын үйлчилгээг хувийн компаниуд хариуцаж, харин тэдгээрийг нь төр хянаж зохицуулж ажилладаг. Манайд ч жам ёсоор энэ чигтээ явах болов уу.

Ерөнхийдөө хүмүүс одооны нийгмийн даатгалын систем болохгүй байгааг хар зөнгөөрөө мэдрээд эхэлж, төлсөн мөнгөө авч чадах эсэх айдастай. Гэхдээ бас энэ айдас дээр нь дөрөөлөөд бүгд 100 төгрөг өгөөд л бүгд 1000 төгрөг болгож аваад, гурван үеэрээ идэх маягийн поп ярианууд ч олширч. Бүгдээрээ 100-г өгөөд бүгдээрээ 1000-г авдаг тийм зүйлийг сүлжээний луйврынхан л ярьдаг юм. Хувийн банкны карт хэрэглэдэг нь одоо энгийн үзэгдэл ч 1990-2000 онд бол мөнгөө хувийн банканд өгнө гэдэг маш эргэлзээтэй зүйл байсан юм. Хувийн банкууд одооны түвшинд хүртлээ бид олон ч дампуурал үзэж, олон ч хүн олигархи болж, олон ч хүн шоронд сууж, олон ч хүн мөнгөө алдсан гашуун сургамж бий. Энэ алдааг давтахгүйн тулд анхнаасаа олон нийтэд хувийн тэтгэвэрийн даатгалын талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй юм.

/үргэлжлэл бий/

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 8 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 15 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 25 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 48 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 15 цаг 54 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 44 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 50 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 17 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top