x

Гар буу тойрсон бодролууд

Ерөнхий сайд гар буу гуялсан зураг гарчээ. Хүн гар буу гуялалгүй л яахав дээ. Өөрснөө архинаас өөр юм гуялж үзээгүй байж хүн шүүмжлэхээс өөр ажил алга уу.

Гэхдээ тэр нээрээ яагаад гэнэт буу зүүгээд гараад ирэв гэдэг асуулт толгойд эргэлдээд болохгүй юмаа. Хамтдаа бодылд: 

  • Тэр эгэл хүн, олдсон цэргийн хувцсыг нь өмссөн чинь угаасаа тийм буу наалдцан байсан ч байж болно. Татаад татаад салдгүй. Тэхээс солиорсон биш буу зүүгээд явжээдэг ерөнхий сайд гэж байхгүй!
  • Тэр ер нь буу мөн үү? Жожгоолк байж болышдээ. Эерэгээр харцгаая л даа. Гитарчид тамхи татаж л байдаг шдээ. 
  • Ардчилсан намынхан фотошопдсон байж болох уу? Магадлал муутай л хувилбар юм. Тэд хоёрын хооронд гар биш их буу наах байсныг бүгдээрээ л мэдэж байгаа
  • Ардчилсан намынхан гэснээс энэ ер нь 21 оны сонгуульдаа бэлдээд... Заза арай арай.
  • Гэхдээ тийм байж болышдээ. Нөгөөх нь сонгуульдаа бэлдээд баахан амьтан хар муйхраар шоронд хийж үзүүлээд байхад наадах нь буу шийдэм бариад явах нь хэршдээ. 
  • Заавал сонгууль ч гэлтгүй саяын ҮХНӨ-өөр “Ерөнхий сайд танхимын гишүүдээ яах нь өөрийн дур” гэсэн өөрчлөлт орсон гэсэн. Ээ шинэ сайдуудаа хичээгээрэй дээ. 
  • Ер нь нэг бухимдалтай цэрэг гэнэт Ерөнхий сайдыгаа буудах гэж оролдвол бид дэлгэцийн цаанаас худлаа бахираад л хоцрышдээ! Мань хүн өөрөө зах дээр явжээснаа хамаг хамгаалагчаа хөөгөөд явуулцан. Хар л даа, тэр урт хивсээр ганцаараа алхаад байгаа биз дээ?
  • Тэнд нь тэгээд тэр нэг цэнкэр цамцтаас өөр хамгаалчих ард түмэн ч байхгүй дан цэргүүд, ганц хоёр дарга нар л байсийшдээ. Тэхээр энэ дээд талын таамаг ер нь зөв шүү.
  • Эсвэл цэргүүд жагсахыг хүлээнгээ багийнхантайгаа дадаандаж байтал гэнэт бүрээ дуугараад, мартаад тэр чигтээ гүйгээд явцан байж болно. Хаха худлаа худлаа тоголсын багийнхан нь арай ч байлдаж тоглохгүй улсууд байх. 
  • Зүгээр мань хүнийг сумтай гээд улсаас бууг нь өгсөн байж болно.
  • Ер нь ерөнхий сайд яагаад буу зүүгээд явж болдгүүм бэ!!! Африкийн удирдагчид гоё л харагддаг шдээ!
  • Тэгээд ч хүн гар буу зүүхгүй ямар хөл буу зүүгээд явж байхуу? Гуяндаа биш тэгээд төмсгөндөө наагаад явах уу!!! Хүн шүүмжлэх донтой юмнууд.
  • Ер нь ч тэгээд хурандаа хүн буугаа гуяндаа өлгөнүү юундаа өлгөнө та нарт ямар хамаа байна?

X X X Х Х

Гэтэл бас Америкт байгаа Ё сайдын маань жиргээ гараад аа. Засгийн гишүүдэд ер нь буу тавьж өгдөг гэнэ. Цагаа олсон жиргээ болсон боловч “тэгээд яагаад тэрийгээ зүүгээд яваад байгаан?” гэсэн асуулт гараад эргээд байрандаа оччих төлөвтэй байна. Тиймээс энэ тухай цаг нь болохоор бичий. Бичий ч гэж дээ энийгээ ахиа л хуулчий.

Харин одоо буутай сайд нарын тухай бодолцы: 

  • Сайд нарыгаа хүндлэх сэтгэгдэл төрж байна. Ширээн доогуураа буутай. Зарим нь бочкин дотроо скочдож барицан нтр. Сарангэрэл эгч эднүүс жүлкийндээ тогтооцон нтр. 
  • Нямдорж сайд бүр баахан буутай. Оймс моймс энд тэндээ хийцэн. Сумаа дуусгаа л шидээ л, өөрийг гаргаж ирээ л буудаа л.
  • Сайд нар маань ер нь ямар их хүлээцтэй, ухаантай улс байдийм дээ. Хоорондоо бишгүй л ална шуднаараа дуудалцаа биз дээ. Ганц буудахыг нь харсан уу бид нар? 
  • Гэхдээ л цагтаа Гүндалай малай, Портуун нтр буутай байсан гэж бодохоор л... Бүр Жагаа ах хүртэл сайд байсан л биз дээ?
  • Гү тэгээд гишүүд маань бас зоригтой байжээ өмнө нь. Танхимд нь буутай хүмүүс орж ирчээд байхад загнаа л байдаг сан.
  • Тээр жил Гарьдхүү тэгээ л урдаас нь хөдлөөгүйм бна лдаа.
  • Сайдуудад гар буу өгдийм байж. Дэдүүдэд нь дутуу сумтайг өгдийм болуу, арай жижкэн гар буу өгдий болуу. Эсвэл хутга уу? Ёстой түмэн асуулт эргэлдэж байнаа чёрт.
  • Хамтарсан засгийн үед яадаг байсийм болоо? АН-ын гишүүн, Бидний цөөхний М.Зоригт гуай Ё сайдын жиргээнд "надад лав өгөөгүй" гэж хариулсныг хараад гайхлаа. Бацаан байхад дүүдээ компьютэрийн залгаагүй гар бариулаад суулгачдаг шиг нөгөөдүүлд нь зүгээр бууны зургаар домнодог байсан байж болох уу? Зургий нь Занданшатар гуай зураад шүншиглээд өгдөг байсан байж болно.
  • Сайд нарыг сумтай л гэж боддог байсан. Дутуу үнэлж байжээ.
  • Эргээд санахад сайд нар энгэртээ гар мараа хийцэн зураг мэр сэр байдаг. Буугаа илээ л зогсож байдаг байж. 
  • Зургууды нь харахаар энд тэндээс нь бууны бариул товойгоод ч байгаам шиг санагдаад байхын

Х Х Х Х Х

Зургийн цомог:

Тэр буу нь гэнэт ойчоод газар ойж буугаад хивснээс нь гараад явчуул аваад өх хүн ойр хавьд нь байхгүй. ЕС маань өөрөө хивснээсээ гарч алхаж болку яахын бол? Дэмий юманд санаа зовохымаа би. Тэгээд гохноос нь юмаар гогодож авах гэж байгаад пан гээд буудчуул яанаа бас.

Тэгээд хамгаалах гээд ирсэн ард түмэн нь ийм ганцхан :(. Бусад нь дан буутай цэргүүд.

Нэг нь буугаа гаргаж буудахгаад, нөгөө нь самбаачлан гарыг нь барьчаад тэмцэлдээд байх шиг харагдана.

Занданшатар сайд маань буу хүсэх өргөдөл бичсэн байдаг.  Гарын үсгээ эрхий хурууны хэв тавьж бариад.

Ийм л юм болоод байна даа цаагуур чинь. Буугаа аваагүй үлдсэнүүд нь яахым бэ тэгээд.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Энж (66.181.161.9)
    Нүдээ цавчихгүй бурах юм аа
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 9 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 16 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 25 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 49 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 15 цаг 55 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 22 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 21 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 44 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 51 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 17 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top