x

Үндсэн хуулийн 6.2 буюу ашиггүй маргааны ахиулсан барьц

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй зарим нэг асуудалтай холбоотойгоор улс төрийн зарчим хүчнээс гаргаж буй эсэргүүцэл, шүүмжлэл эрх баригч намыг тун эвгүй байдалд оруулаад байна. Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын уг сэдвээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэг дээр хэлсэн үгээс үзвэл “эвгүй” гэхэд ч хэтийдсэн нөхцөл байдал үүсээд байгаа бололтой.

УИХ-ын дарга энэ тухай “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой” гэснээс үзвэл төдий хэрээр хор хөнөөлтэй гэсэн үг.

Сануулахад Үндсэн хуулийн 6.2 буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг өнгөрөгч 2019 онд УИХ-аар баталсан ҮХНӨ-өөр “төрийн нийтийн өмч” хэмээн өөрчилсөн билээ. Тэр үед нь хуульч мэргэжилтнүүдийн зүгээс “төрийн болон нийтийн өмч гэдэг чинь хоёр тусдаа зүйл. Нэр томьёоны хувьд алдаатай байна. Үүнээс болоод эрх зүйн маргаантай асуудлууд үүснэ шүү. Битгий ингээч ээ” гэж сануулсаар байсан авч манай нөхөд чихгүй толгойлоод баталсан билээ. Адаг сүүлд нь өнөөдөр уг заалтыг “Ерөнхийлөгч санаачилсан” гэж хэлж үзэж байх шиг. Хэн санаачилсан байх нь хамаагүй л дээ. Баталсан нь УИХ.

Үүнээс болж одоо УИХ дээр хэлэлцэгдэхээр орж ирээд буй зарим хуулийн төсөл дээр маргаан үүсээд байгаа билээ. Тодруулбал, “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар газар, түүний баялгийг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх эрх зүйн боломж бүрдчихлээ” гэх эсэргүүцлийг парламентад суудалтай зарим намын зүгээс гаргаад байгаа.

Хууль тогтоогчдын зүгээс “Газрын хэвлий, түүний баялаг төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн зарчим хэвээрээ. УИХ-аас батлан гаргах бүх хууль тогтоомж үүнд нийцэж гарах ёстой” хэмээн тайлбарлаж байгаа ч тэр нь төдийлөн ач холбогдолтой биш юм. Асуудал "цүүндээ биш" бололтой.

ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцэж байх үед манай хуульчдын зүгээс 6.2-т бичсэн “төрийн нийтийн өмч” гэдэг нэр томьёоноос илүү түүнийг дэлгэрүүлсэн тайлбар нь хор хөнөөлтэй талаар маш тодоор хэлж, сануулж байсан. “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг хэзээ ч амь оруулж болохгүй юм шүү гэж.

Магадгүй энэ хоёрын хооронд ямар нэг уялдаа бий байх. Ямар ч иш үндэсгүйгээр “Байгалийн баялаг, ард түмний өмч байх ёстой. Гадныханханд өгч болохгүй” гээд байгаагийн цаад утга энэ ч байж магадгүй. "Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж байна" гээд байгалийн баялгийг “тэгш хуваах” нэрээр олон тооны сан байгуулаад, түүнийгээ захирах зарцуулах эрхийг нь төр авчихвал одоо байгаа бүх зүйл нурж унана. Тэнд хувийн хэвшлийн тухай яриа байхгүй, ардчилал, парламент ч хэрэггүй, Казакстанууд шиг нэг хүний улс болно гэсэн үг. Нэг удаагийн сонгуульд ялах гэж улайрсан манай попууд "өөрөөс чинь илүү хэн нэгэн үргэлж шилэн дээр чинь амьсгалж байдаг" гэдгийг мартсан байж.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн ҮНХӨ-д шургуулсан уг заалт санаандгүй хийсэн “алдаа” ч биш, санаатай хавчуулсан “чулуу” байж мэдэх л юм. Сонгууль дөхөхөөр хөзрөө дэлгэх байх л даа. Хэн нэг нь хэн нэгнийхээ мөрөөдлийг хулгайлж ч магадгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 13 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 20 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 30 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 53 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 15 цаг 59 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 26 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 25 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 48 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 55 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top