x

"Бенз" Б.Баярсайхан ба нутгийн өөрөө удирдах байгууллагын дампуурал

УИХ-ын гишүүн "бенз" хочит Б.Баярсайхан (БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан) армийн ногоон хувцсаар гангараад аймгийн Засаг даргад хугацаатай үүрэг өгч буй зургаа олон нийтийн сүлжээнд тавьсныхаа төлөө соошл хэрэглэгчдийн зүгээс овоохон "банга" хүртэж байна. Өөрийгөө Ерөнхий сайдын зиндаанд тавьсан нь “дээш нь татсан, доошоо орсны” алин болохыг хэлэхэд хэцүү. Уг нь бол УИХ-аас томилсны хувьд Ерөнхий сайдыг дуудаж загнах зиндааны хүн л дээ.

Харин чиг үүргээрээ бол орон нутгийн удирдлагыг дуудаж уулзаад, эсвэл үүрэг даалгавар өгөөд байх эрх хэмжээтэй хүн биш. Аймгийн Засаг дарга бол өөрийг нь сонгосон ИТХ-ын өмнө үүрэг амлалт авч, ажлаа тайлагнадаг. Гүйцэтгэх эрх мэдэл гэдэг утгаараа Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд  Ерөнхий сайдын өмнө бас дуудагддаг байх.

Харин УИХ-ын гишүүн гэдэг бол тухайн тойргоос сонгогдож мандат авсан ард түмний элч төлөөлөгч хүн. Тэр үүднээсээ орон нутагт ажиллахдаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсч, захиа даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ тэр нь ч гэсэн хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас Б.Баярсайхан гишүүний олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээлэл талархал хүлээхээсээ илүү шүүмжлэлийн бай болж байна. Дээр нь армийн тэмдэгтэй хувцас өмсөх эрхийг хэн түүнд олгосныг бүү мэд. У.Хүрэлсүхийгээ дагаад бүгд солиорох нь энэ...

Гэхдээ үүнээс ч илүү халгаатай зүйл удахгүй эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хийгдэх гэж байна. (чуулган ирэх даваа гаригт эхэлнэ) Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон шалтгаан нь 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал. Коронавируст халдварын улмаас улс орны эдийн засагт үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт шинээр тодотгол хийх ёстой гэж үзэж байгаа. Үүнийг дагаж гарах олон хуулиуд бий.

Мөн тэдгээртэй холбоогүйгээр бас нэгэн хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Дээрх хуулийн төслийн орон нутгийн эрх мэдлийг төв Засгийн газарт төвлөрүүлэхэд дээрх хуулийн төслийн гол агуулга чиглэгдэж байгаа бололтой.

Тухайлбал, одоо үйлчилж байгаа хуулиар Засаг даргыг аймаг, нийслэл, сум, бага, хорооны хурлаас нэр дэвшүүлж дээд шатных нь засаг дарга томилж байгаа. Харин шинэ хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилохоор шаталсан удирдлагатай болж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Эхний шат дамжлагыг нь өнгөрөгч онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийчихсэн.

Уг өөрчлөлтөөр “Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлнээр УИХ шийдвэрлэх” тухай заалтыг Үндсэн хуульд оруулсан байна. Өнгөрсөн 20-30 жил тараан байршуулсан төрийн эрх мэдэл эргээд нэг хүний гарт төвлөрч эхэллээ гэсэн үг. Засаг даргаа томилох эрхгүй бол “нутгийн өөрөө удирдах байгууллага”-ын тухай яриа хоосон хальс болж үлдэнэ. Өөр бас ямар эрх мэдлийг нь хуулиар хураахыг таашгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.109)
    Аминдаа зураг хөргөө авахуулна гэж их бэлдсэн бололтой юм аа. Хүүхдүүдээ ичээх юм битгий хий л дээ.
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top