x

Засгийн газрын өр сүүлийн ТАВАН жилд 1.7 дахин өсчээ

Засгийн газрын нийт өр 2015 онд 14.4 их наяд төгрөг байсан бол 2016 онд 54.5 хувиар өсч 22.3, 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, 2015 оноос 1.7 дахин өсжээ. 

Засгийн газрын нийт өрийн 54.6 хувийг 2015 онд гадаад өр эзэлж байсан бол гадаад өрийн эзлэх хувь жил бүр нэмэгдсээр 2019 онд 85.5 хувь болсон талаар Үндэсний Статистикийн хорооны нэгтгэсэн "Эдийн засгийн аюулгүй байдал" судалгаанд дурджээ. 

График 1, Засгийн газрын нийт өр, их наяд төгрөг

Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ)-д анх 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

Гэвч 2015, 2016 оны хуулийн өөрчлөлтөөр мөн л өрийн хязгаарыг нэмэгдүүлэн шинэчилж, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцааг 60 хувь болгон, мөрдөж эхлэх хугацааг 2021 он болгож хойшлуулсан байна. 

Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа 2015 онд анх баталсан хязгаар болох 40 хувиас 1.6 дахин өндөр байсан бол 2016 онд 2.3 дахин, 2017 онд 2.0 дахин, 2018 онд 1.7 дахин, 2019 онд 1.6 дахин өндөр байжээ.

Хүснэгт 1,  Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа

Засгийн газрын өрийн бас нэг анхаарууштай үзүүлэлт нь эргэн төлөлт, хүүгийн төлбөрийн хэмжээ байна.

Нийт эргэн төлөлт нь 2015 онд төсвийн орлогын 46.3 хувь, ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд төсвийн орлогын 82.3 хувь, ДНБ-ий 27.6 хувьтай тэнцэж, хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Хүснэгт 2, Засгийн газрын нийт өрийн эргэн төлөлт, тэрбум төгрөг

Засгийн газрын эргэн төлөлтийн хэмжээ 2019 онд буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч 2021- 2024 онд:

  • ЗГ-ын “Мазаалай бонд” 500 сая ам.доллар,

  • “Чингис бонд” 1 тэрбум ам.доллар,

  • “Хуралдай бонд” 600 сая ам.доллар,

  • “Гэрэгэ бонд” 800 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэж эхлэх бөгөөд гадаад эдийн засгийн хямралд өртөмтгий манай улсын эдийн засагт асар их өрийн дарамт үүсгэх магадлалтай байна.

Эх сурвалж: ҮСХ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов 9 цаг 0 мин Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр 9 цаг 27 мин АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ 10 цаг 33 мин ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа 10 цаг 36 мин Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо 10 цаг 40 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 10 цаг 44 мин Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна 10 цаг 53 мин ӨМӨЗО-той хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт хийв 10 цаг 58 мин Нийслэлийн бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана 11 цаг 3 мин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо 11 цаг 9 мин З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо 11 цаг 27 мин МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... 11 цаг 57 мин Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цаг 58 мин Сэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад авна 12 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 12 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй Өчигдөр 20 цаг 14 мин "Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэв Өчигдөр 18 цаг 46 мин Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр 17 цаг 58 мин Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их засаг сургуульд суралцах эрхээ авлаа Өчигдөр 16 цаг 54 мин Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар эмч нар Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр 16 цаг 45 мин
iИх уншсан
П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-... Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн... Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт ... Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ... Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэд... Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусла...
Top