x

Буруу номтон: Ардчилсан МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ

... Дотроо бодолтой хүн бүхэн

Дор дороо бумбадуулжээ...

Р.Чойном

Б.Батзоригт 40 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж шүүх үзээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдсэн нь энэ. Яг энэ зүйл ангиар Н.Номтойбаярт шүүх 5 жил 6 зургаан сар хоригдох ял өгчээ. Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд явахдаа ЖДҮХС-ийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүдэд 950 саяар хувь тэнцүү тарааж өгсөн. Өөрөө хоосонгүй, гурван тэрбумыг хүртсэн. Н.Номтойбаяр НХХ-ийн сайд байхдаа “Орон нут­гийн онцлогтой зорилтот төсөл”-ийн зээлийг 200 саяар нь иргэдэд хоёр жилийн хугацаатай хүүгүй олгожээ. Өөрт нь ийм бутархай мөнгө хэрэггүй. 

Онцгой бүрэн эрхт комисс

Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргүүд эхнээсээ шийдвэрлэгдэж явна. Шуурхай ч юм. Энэ өнгөөрөө хамрах хүрээ нь улам өргөснө. Хэнийг шоронд хийж, шонд өлгөхийг үндсэндээ гурван субьект шийднэ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэхдээ гурван хуулийн үндэслэл дурдсаны нэг нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.8 дахь заалт. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх энэ заалтыг 2019 оны гуравдугаар сарын 27 өдөр нэмсэн байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаж шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуулийн 49.2 зүйл “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэдэг. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд ҮАБЗ-ийн гишүүд шүүхэд нөлөөлж болохоор өөрчлөлт оруулжээ. Дээрх 17 шүүгчийн хоёр нь ял шийтгүүлсэн, хоёр нь цагаадсан, нэг нь шалгагдаж яваа. Үлдсэн 12 нь албаа хашиж суугаа. Шүүх одоо хараат бус ажиллаж байгаа болов уу?!? ҮАБЗ-ийн гишүүд бол улс төрийн албан тушаалтнууд тэгэхээр өнөөгийн шүүх ямар өнгөтэй шийдвэр гаргахыг таахад хэцүү биш. 

Их хэлмэгдүүлэлтийг гардан зохион байгуулсан Онцгой бүрэн эрхт комиссыг гурван хүнтэй байгуулах нууц тогтоолыг 1937 оны 10 дугаар сарын 02-нд баталжээ. Комиссын даргаар Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, Улсын өрлөг жанжин нөхөр Х.Чойбалсан; гишүүдээр Улсын бага хурлын гишүүн Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж. Энэ тогтоолд гарын үсэг зурж батлалцсан Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайд А.Амар нар эсэргүү нэр зүүн баривчлагдаж, Москвад цаазлуулжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад УИХ-д сууж байсан гишүүд ял сонсоод эхэллээ. Авууштай нь Москвад бус Улаанбаатарт шүүгдэж байгаа. 

Буруу номтон тодруулах технологи

Хуулиар ял оноох боломжгүй дайснаа ялладаг аргыг большевикууд туйлд нь хүртэл хөгжүүлсэн. Шүүхэд дуудаж байцаахаасаа өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоч зүүнэ. Эрүүгийн хуулиар хулгайч, алуурчин, луйварчин гэхчлэн яллаж чадахгүй учир “Ардын дайсан”, “Эсэргүү”, “Ангийн дайсан” гэх мэт санкцгүй “ял” эчнээ өгнө. Иргэд тэд үнэхээр “Ардын дайсан”, “Эсэргүү”, “Ангийн дайсан” гэдэгт итгэтэл нь сурталдана. Ингээд нэг өдөр авч яваад буудахад хэн ч гайхаагүй. 

Үзэл суртлаас ангид нийгэмд дээрх маягаар яллах боломжгүй. Харин иргэдэд мөнхийн хардлага төрүүлдэг сэдэвтэй уячихад нэг их эргэлзэхгүй. Оюу Толгой, Таван Толгой тэгээд бас төмөр зам. 2009 оноос хойш яригдсан авлига, албан тушаалын хэрэгт аль ч сэтэртнийг холбоход бид гайхахгүй. Тэгсэн л байж таарна... Тэр жилээс хойш өдий болтол толгойгоороо баасанд дүрүүлсэн дарга даамлуудыг үлдсэн насаар нь хлораминаар угаагаад ч ариусахаа өнгөрсөн. Тэдэнд оноосон ял үргэлж бага санагдана, болж өгвөл олны өмнө цаазлах ёстой... Онцгой бүрэн эрхт комисс яллах л гэж яллана. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд өнгө зүстэй эхнэрийг нь өөрийн болгох гэж ялласан явдал нэгээр тогтоогүй. Ийм давлагааг хувийнхаа зорилгод ашиглах овтон захаас аван гарна.

УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үгүй болгосон. Тайлбар нь иргэдэд таалагдана. Авилга авсан албан тушаалтан, татвар төлөхөөс зайлсхийсэн компаний захирлуудын хэргийг шударга шүүхийн өмнө авчрах гэж ийм өөрчлөлт оруулсан. Агуулгыг нь анзаарах сөхөө хэнд ч алга. Аливаа сэжиг бүхий хэргийг таван жилийн дотор илрүүлж чадахгүй бол хэрэгсэхгүй болгодог байсныг бүх насаар нь шалгах боломж нээсэн. Ухаан нь, тан дээр ямар нэг хэрэг нээгээд насаар чинь мөрдөн шалгаж болно. Хүссэн үедээ 461 дүгээр ангид аваачиж хийгээд шалгаж байгаа нэртэй насаар чинь тэнд амьдруулна. Хэзээний ч юм нэг үйлдлээр нь хэнд ч хэрэг нээж болно, гол нь хугацаагүй. 

Үргэлжлэл бий...

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top