x

Л.Гүндалайгийн мэдэгдэл ба С.Баярцогтын хэрэг

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай өчигдөр /2020.07.19/ Хөвсгөл нуурын эрэг дээрээс лайв хийж, манай хууль, хүчний байгууллагад нүүрлээд буй бас нэг аюулт “тахалын” талаар нийтэд дэлгэжээ. Тэрээр гадаадад суугаа монгол иргэдээ яаралтай татан авахыг УОК-оос шаардаж, мөн ЭМЯ, ХӨСҮТ-өөс ковидтой хийж буй тэмцэл нь хий хоосон попрол, улс төрийн гал унтраах ажиллагаа хэмээн нэрлэв. Мөн дээрх мэдэгдлүүдийг хийснийхээ төлөө эрүүгийн элементүүдийн дарамт шахалтад өртөөд буйгаа мэдээлж, үүний араас ЭЦГ, АТГ-ын нөхдүүд яаралтай хөдөлж арга хэмжээ авахыг шаардлаа.

Энэхүү дарамт шахалт нь ХӨСҮТ-ийн дарга “порчик” хочит Д.Нямхүүгийн захиалгаар явуулж байгаа үйл ажиллагаа хэмээн нэрлэлээ. Мөн энэ асуудлаар хууль, хүчний байгууллагад гаргасан гомдлоо Л.Гүндалай өөрийн пэйж хуудсанд тавьсан байна. Кулак, Ландага /2000-аад онд Ландага хочит Батцэнгэл гэж алдартай рецетив Монголын бизнесмэнүүдийг айлгадаг байв/ хочит этгээдүүд түүнд удаа дараа сануулга өгсөн юм байна. Шударга ёсыг шүүх биш, эрүүгийн рецедивүүд тогтоож асан цаг эргэн ирж байгаа юм байна. Баяр хүргэе, У.Хүрэлсүх ээ!

Мөн өнгөрөгч баасан гаригт Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын шүүх хурал өндөрлөж, С.Баярцогтод 10 жил, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял шийтгэжээ. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 263 дугаар зүйлТөрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хуулийн /2015 он/ 18.6 Мөнгө угаах” гэмт хэргийг “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх шийдвэрлэсэн байна.

Тэднийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа “бусдад давуу байдал олгосон” буюу хөрөнгө оруулагч талд ашигтай шийдвэр гаргаж улсад онц их хэмжээний хохирол  учруулсан хэмээн буруутгаж, хоёр жил гаруй шалгасны эцэст өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэнийх нь дараа шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон билээ. /Да.Ганболд нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Оюуттолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Б.Бямбасайхан нь мөн “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал, Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан/

Үүний өмнө буюу өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайханд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сарын хорих ял оноосон. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.6 “Хорлон сүйтгэх” буюу “Улс орны эдийн засгийг доройтуулах зорилгоор улсын онцгой обьектыг устгасан, хорлон сүйтгэсэн”, 22.1 “нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгосон” хэргээр прокуророос яллах дүгнэлт үйлдэснийг шүүх хуралдааны явцад “хорлон сүйтгэх гэмт” хэргийн тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж, “албан тушаалаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт нь 4,5 жилийн хорих ял оноосон байдаг.

Тодруулбал, түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагч талтай байгуулахаар боловсруулсан гэрээг нь “хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн үзсэн бөгөөд уг ажлыг хариуцаж байхдаа албан хэрэгцээнд зориулан Эрчим хүчний яамны хөрөнгөөр худалдаж авсан Лексус 570 машины /тухайн үед 130 сая төгрөгөөр худалдаж авсан/ одоогийн үнэ цэнийг 75 сая төгрөгөөр үнэлж, зөрүү 55 сая төгрөгийг “онц их хэмжээний хохирол” хэмээн тооцсон байдаг. Энэ 55 сая төгрөг үнийн зөрүү дээр М.Энхсайханд 4,5 жилийн хорих ял оноосон билээ.

Шүүх хуралдааны явцад түүний өмгөөлөгч нар “Гэрээг УИХ-аар батлаагүй учраас улсад учирсан хохирол байхгүй, гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлгүй” хэмээн мэдэгдэж байсан ч яллагч тал “албан тушаалын гэмт хэрэгт хохирол тооцдоггүй. Гэрээг боловсруулж УИХ-д өргөн барьсанаар гэмт хэргийн үйлдэл дууссан” гэх тайлбарыг хийж байлаа.

С.Баярцогт нарын хэргийн хувьд мөн ялгаагүй, Оюутолгойн гэрээг байгуулсны улмаас Монгол Улсад хэр хэмжээний хохирол учирсныг тооцоогүй, тэр талаар баримт гаргаагүй. Хохирол байхгүй учраас “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг өөр зүйл ангийг хамтад нь оруулж ирсэн хэрэг. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гарснаас хойших хоёр хоногийн хугацаанд монголчуудын олонхи нь дээрх гурван хүнийг олон нийтийн сүлжээгээр давхар яллагаа явуулж, “ял нь хөнгөдсөн байна, насаар нь хорих байсан юм”, “Бүх хөрөнгийг нь хураах ёстой” гэх мэтээр бичиж байна. /Шүүхээс С.Баярцогтын гурван байрыг улсын орлого болгож, 1,6 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн/. Мөн уг хэрэгт хамт шалгагдаж байсан С.Баярыг хэрхэх талаар асуулт тавьсан хүн ч олон.

Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, гэрээ байгуулах явцыг удирдсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнд түүний танхимаас дөрвөн хүн /Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх/ гарын үсэг зурсан байдаг. Да. Ганболд, Б.Бямбасайхан нарын буруутгагдаад буй Дубайн гэрээг байгуулах үйл явц ч мөн адил Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн удирдлага дор хийгдсэн бөгөөд танхимын тэргүүн нь ганцаараа хариуцлагаас мултарч хоцорлоо. Эхнэрээ эмчлүүлэхээр АНУ-д зорчсон түүнийг манай хууль, хүчний байгууллагууд интерполоор эрэн сурвалжилж байгаа тухай удаа дараа мэдээлж байсан ч өнөөдрийг хүртэл авчирч чадаагүй байгаа нь бас л гайхал төрүүлэхээр зүйл мөн.

Харин С.Баярын хэргийг тусгаарласан явдалд УИХ-ын дарга Г.Занданшатар санаа тавьсан гэх бөгөөд С.Баяраар шалтаглан АН-ын гол гол лидерүүд, толгой эдийн засагчдыг барьж хориод эцсийн мөчид өөрийн намын хүнийг хариуцлагаас мулталж дөнгөв бололтой. Монголын шүүх шүүх байхаа больж, ҮАБЗ нэртэй гурван хүний “хотны нохой” болсон гэдгийг дээрх үйл явдлууд бүрнээ гэрчлэв. Шүүх хурлууд цаашид ч үргэлжилнэ. Өнөөдөр Б.Хурц нарын шүүх хурал, хоёр өдрийн дараа Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын шүүх хурал болно. АН-ын угшилтай бүх “хулгайчдыг” шүүх цээрлүүлэх нь тодорхой болов.

Дайнд ялсан хүн байлдахаа зогсч чаддаггүй гэдэг үг У.Хүрэлсүх дээр ирэв. Гэвч цаг нэг эргэнэ л. Тэр цагт харин МАН-ын хулгайч нар хаахна байр эзлэхийг харж л байя.   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэдийн аудит (103.26.195.148)
    АН-ынхан МАНГАРУУД шиг ийм муухай аргаа барсан юм хэзээ ч хийхгүй ээ! Цагтаа АН-ыг гуйж хамтарч засаг бариад эхлүүлж чадахгүй байсан ОТ төслийг АН-ынхнаар хийлгэчихээд эцэст нь ард олны тархийг угааж улс төржүүлнийхээ төлбөрт АН-ынхныг яллаж бахаа хангажээ. ОТ төсөл буруу юм бол яагаад зогсоохгүй байгаан. 65-лаа 4 жил одоо 62-лаа төр барьсаар л байгаа. МАНГАРУУЛ юу ч хийж чаддаггүй. Тэд зөвхөн АН-ыг л гүтгэдэг, муулдаг, ялладаг. Тэгсэн хэрнээ АН-ынхны бүтээсэн босгосон бүхнийг өөрсдөө хийсэн мэт цээжээ дэлдэж, ашгийг нь хүртэж зоолцгоодог адгийн золбингууд ш дээ!
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Монгол (103.212.119.180)
    Баяр гэж шар сэмжилсэн шунал нь бүр шулам болсон хулгайч яагаад ял сонсохгүй үлдэв.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.108.135)
    Элэнцэгний чинь ардчилал,чи зүгээр л ардынхаа амьдралыг харчих ардчилал ярьсан хэдэн хүн нь хага баяжсан бн, Чи хааш нь хөдөлгөх гээв,дахиад уруудуулах гээ юу,энэ төр харинч юм хийж бн шүү
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.55.188.92)
    арай л дэндэж байна шүү олон улсын шүүх хүрч болох бүх газараар явж учирыг олох нь чухал ыайнаа яагаад дуугарахгүй байна ан ингээд ман ын дарамт ардчилалийг устгах юм уу хѳдѳлѳх цаг ирсэн бишүү
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.117.91)
    уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 7 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 14 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 24 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 47 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 15 цаг 53 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 20 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 17 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top