x

Заавал нэг хулгайчтай байж засаг барьсан болдог

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр танхимынхаа сайд нарыг танилцуулав. Ингэх далимдаа өөрийгөө "үхэхээс бусдыг үзсэн улстөрч" хэмээн өргөмжилж, хулгай худалтай эгнэгт тэмцэхээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүдийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, хууль бус шийдвэр гаргуулахаар шахаж шаардахгүй байхыг намын даргын хувиар анхаарууллаа. Урьдын л адил ийм зүй бус зүйлтэй амь хайргүй тэмцэхээ ч мөн андгайлав.

У.Хүрэлсүхийн энэ мэдэгдэлтэй зэрэгцэн манай хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн Ерөнхий сайд танхимаа хэрхэн мэргэжлийн, чадамгай хүмүүсээр бүрдүүлсэн тухай шагшин магтацгаав. Харваас монголчууд буцаад ерэн оноос өмнөх шиг нэг хүний ноёрхол, дэглэм рүү унаж байгаа бололтой. Бие биенээсээ хоцорчих вий гэсэн "долоолт" л их явж байна даа.

Уг нь хүчний харьцаа ийм үед эрх баригч намын даргыг өрсөж "долоохоос" илүү ул үндэстэй шүүмж, ямар ч үед эргэлзэх, нягтлах явдал ажил хэрэгт тус дэмтэй тустай юмсан.

Яг үнэндээ шинэ Засгийн газрын сайд нар дотор тэгтлээ мэргэшээд, салбар салбараа сэвхийтэл өргөөд явчихсан хүн нэг ч алга. Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг эс тооцвол. Одоохондоо түүнийг ГССҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа уг эмнэлгийг дажгүй авч явж байсан, сүүлд нэгдүгээр эмнэлгийн даргаар очоод менежмэнтийг нь сайжруулсан гэдгээс өөр тодорхойлолт алга. Юутай ч эмчийн хувьд, эмнэлгийн даргын хувьд гологдохооргүй байсан гэдэг тодотголтой.

Шинээр томилогдсон бусад сайд нарын хувьд яахав насаараа төрийн алба, яам тамга сахисан, аль ч төрийн үед тал тохой алдаж үзээгүй, тэгсэн хэрнээ ажил үйлсээр ч баатарлаж шалиагүй "номхон томоотой" нөхөд зарим нь байх шиг байна. Тиймэрхүү "дүлий дүмбэ" нөхөд төрийн албаны жинхэнэ гай гамшиг, "намаг балчиг" юм даа.

Салбартаа цоо шинээр тавигдаж буй, тэрний энэний фракци бүлэг гэсэн тодотголтой "цүнх баригч" нар ч бас нэгээр тогтохгүй орж ирсэн бололтой. Лав л тэнд энд ажиллахдаа тэгж ингээд салбараа, байгууллагаа суга дээш нь татчихсан гэх намтар түүхтэй нь алга.

Үлдсэн хэд нь өмнөх Засгийн газарт ажилласан хуучин сайд нар, УИХ-ын зарим нэг гишүүн.

Тухайлбал, Зам тээврийн сайд байгаад эхнэрийнхээ хувийн эмнэлэгт ЖДҮХС-гаас 1,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлөлттэй авч өгсөн хэрэгт хариуцлага хүлээж сайдын суудлаасаа буусан, найз Я.Содбаатарыгаа Шадар сайдаар дэвшүүлжээ. ЖДҮ авсан нөхдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж овойгоод байсан МАН-ын дарга тэднийгээ дэвшүүлээд зогссонгүй, дэвшүүлэлгүй үлдээсэн ганц нэгийгээ сайдын суудлаар шагнав. Тэгсэн ч алга таших хүн яасан олон бэ. Хүн гэдэг загаснаас ч дор ой санамжтай амьтан аж.

Ердөө жилийн өмнө Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шиг салбараасаа хол хөндий хүн байсангүй. Атал оны өмнө дэлхий нийтээр дэгдсэн коронавирусийн аюул, ХӨСҮТ-ийн хэдэн эмч нар халдварын голомтыг Монголдоо тархаалгүй барьж чадсаны хүчинд Д.Сарангэрэл шиг мундаг сайд Монголд байхгүй болов. Эрүүл мэндийн сайдтан Хан-Уул дүүргээс нэгээр гараад зогсохгүй хамт нэр дэвшсэн намынхаа хоёрыг хүртэл чирээд гараад ирдэг "буян" юм даа. Шагналд нь БОАЖ-ын сайдын суудал "дан" гээд ороод ирлээ. Эрхбиш эрүүл мэндийн салбараас зайлсан нь яамай л гэхээс. Ядаж л эмч хүн арыг нь залгалаа.

Гурав дахь нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямбаатар. "Ашгүй Нямдорж зайллаа" гэж баярласан чинь У.Хүрэлсүх өөрийнхөө хуулийн бодлогын зөвлөхөөр авч гонсойлгох жишээтэй. Монголын төр энэ хүнд үнэхээрийн төлж баршгүй их өртэй ажээ.

Х.Нямбаатарын хувьд хувийн сургууль төгссөн, тэндээ багшилж байсан, иргэний эрх зүй заасан гэдэг байх аа. Харамсалтай нь мань хүнээс хуульч хүнд байх наад захын соёл, суртахуун харагдлаггүй. Зүгээр л "жижхэн" Нямдорж гэх үү дээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж түүнийг "төлгөн коммунист" гэж загнасан нь ихээ оносон нэр шиг харагддаг.

Өмнөх парламентын үед ЖДҮ зээлтэй холбогдож "нэр баастсан" олон гишүүдийн нэг. Өөрийнхөө, дүүгийнхээ, эхнэрийнхээ баахан байрны ордероор баталгаа гаргаж байгаад "Өгөөдэй Ази" компанийн нэр дээр авсан 950 сая төгрөгийн ЖДҮ зээл нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд бариулсан орон сууцны барилга руу нь орсон байх талтай. Барилгын газрыг тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг.

Дээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилогдож буй хүнээс хамгийн түрүүнд асуух ёстой асуулт бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад бичсэн "хөөн хэлэлцэх хугацааг" хассан явдал.

Авилга, албан тушаалын хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшиж буй хэрэг сөхөгдөнгүүт мань хүн "ХЗБХ дээр Ш.Раднаасэд гишүүн ийм санал гаргасан" /2017 оны явдал/ гэж хэлээд нэг удаа өнгөрөөсөн ч хожим хуульд дахин өөрчлөлт оруулах үед Ш.Раднаасэд гишүүн "Х.Нямбаатар гишүүн өөрөө энэ саналыг оруулсан" гэдгийг залруулсан билээ. Хөөн хэлэлцэх хугацааг хасах үед Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалж байсан. Ахалсан шалтгаан нь ч удалгүй тодорхой болсон.

Ийм нэг "хуулийн хулгайч" тухайлбал У.Хүрэлсүхийн Засгийн газар, кабинетэд нь багтчихсан байна. Заавал нэг хулгайчтай байж засагласан болдог бололтой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mn (95.153.134.45)
    Naad tologon komunistiin jdu-giin mongo 2shirheg shine 570 bolood zavshiad ongorson shuudee yum uzuugui golog shuud 570 tegeed buur 2-g shuu odoo tegeed huuliin said aan! Ene uls dampuurchee ! Odoo yaaya gehev dee yamar ard tumen bn tiim l tor bn gedeg! Hurdhan hugatsaand baga l horloosoi gej zalbirahaasdaa
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 43 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 50 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 16 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 23 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 29 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 17 цаг 56 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 18 цаг 55 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top