x

С.Эрдэнийн хэлсэн үг. Үгэн доторх "чулуу"

Гэрэл зургийг news.mn

АН-ын дарга С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагыг хүлээж албан тушаалаа хүлээлгэж өглөө. Намын тамгыг АН-ын дэд дарга Ц.Туваан түр барихаар болов. Намын дүрмийн дагуу 90 хоногийн дотор намын их хурал хуралдаж, шинэ даргаа сонгох ёстой.

С.Эрдэнэ намын тамгаа өгөхдөө АН сонгуульд ялагдсан нь өөрийнх нь буруу шийдвэрүүдээс болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч өөр нэг хүнийг бас үүнд хамаатай болохыг зарлав. АН сонгуульд ялагдсан нь ардчилсан Ерөнхийлөгчтэй ойлголцож, дэмжиж чадаагүйгээс боллоо гэсэн нь цаагуураа “Х.Баттулга намынхаа эсрэг ажилласан шүү” гэсэнтэй агаар нэг юм. Тиймээс ирэх 2021 онд Х.Баттулга АН-ын нэрийн өмнөөс нэр дэвших эрхгүй болж байх шиг байна. Гэхдээ энэ нь мэдээж шинэ намын дарга хэн байхаас шалтгаалж таарна.

Өчигдөр өглөө сонгуулийн дүн зарлагдсаны дараа АН-ын залуусаас С.Эрдэнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан авч энэ нь “живж буй хөлөг онгоцноос хархнууд хамгийн түрүүнд зугтдаг” гэдгийн л үлгэр болов. хэн нэг нь С.Эрдэнээс зайтай гэдгээ харуулах гэж их л яарсан харагдсан. Угаасаа дүрмийн дагуу С.Эрдэнэ хэдийн намын даргаас огцорчихоод байсан үе. Тамга шилжүүлэх энэ тэр бол цаг хугацааны л асуудал.

Тэгээд ч нам сонгуульд ялагдсаны бурууг намын дарга төдийгүй намын удирдах байгууллага болох ҮБХ-ны гишүүд ч гэсэн хуваалцах ёстой гэсэн шаардлагыг намын зарим гишүүдээс тавьж байгаа.

Тухайлбал, өнөөдөр өглөө АН-ын дэд дарга Х.Тэмүүжин намын удирдагад хамтран ажиллаж байсны хувьд хариуцлагыг хамт хүлээж ажлаа өгнө гэдгээ өөрийн твиттер хуудсаар зарласан байна. Бусад дэд дарга нар ч мөн энэ жишгээр ажлаа хүлээлгэж өгч таарна. Хэдийгээр Ц.Тувааны хувьд УИХ-д сонгогдож чадсан хоёр дэд даргын нэг /нөгөө нь Б.Пүрэвдорж/ хэдий ч намаа ялалтанд хүргэж чадаагүй хариуцлагаас зугтаж бас чадахгүй.

Хоёрдугаарт, Ц.Туваан С.Эрдэнийн хүн үү, Х.Баттулгынх уу? гэдгийг өнөөдрийн нөхцөлд хэн ч баттай хэлж чадахгүй. С.Эрдэнэтэй нэг баг болж намын удирдлагад ажилласан нь үнэн боловч Х.Баттулгыг сайд байх үеэс дэд сайдаар нь ажиллаж байсан. Х.Баттулга нь өөрөө хүнийг тийм амрахан тавиад явуулчихдаг хүн биш. Одоо ч гэсэн эгзэгтэй үед Х.Баттулгын кнопыг л нэгээр нэмэх хүн. Тийм болохоор аль ч тохиолдолд хариуцлага хүлээх ёстой, намын удирдлагаас хол байлгах ёстой хүмүүсийн тоонд багтана. Тийм биш байлаа ч бас нэг жижигхэн "Эрдэнэ" л харагдана.

Гурав дахь гол зүйл нь АН-ын даргыг хаанаас сонгох ёстой вэ? Парламентын гаднаас уу, дотроос уу? гэдэг асуулт.

Нэгдүгээрт, энэ удаа УИХ-д сонгогдсон нөхдийн дотор АН-ыг ирэх дөрвөн жилд удирдаад аваад явах хэмжээний лидер улстөрч байхгүй. Лидер байхгүй учраас бодлого ч гарахгүй гэсэн үг. Хоёрдугаарт, арай гэж сонгогдсон 11 гишүүн нь олон эрх ашгийн зөрөлдөөн дээр дээр зогсч байгаа учраас ирэх дөрвөн жилд тэдэн лүү чиглэсэн маш том худалдан авалтууд явж таарна. Ганц Ц.Туваан гэлтгүй хэн нь хэний кнопчин хийх, ямар эрх ашиг дээр зогсохыг таах аргагүй учраас намын удирдлагыг тийш нь шилжүүлэх нь буруу байж ч мэдэх юм.

Нам олон суудал авсан үед намын дарга параментын гадна байж болдоггүй ч ийм цөөхөн суудалтай үед парламент дотор байх нь эсрэгээрээ сул тал болж мэднэ. Тэртэй тэргүй ирэх дөрвөн жилд парламент дотор АН-ын бодлого гэж юм явахгүй, яг өнгөрсөн дөрвөн жил шиг хий хоосон цаг хугацаа болно. Ядаж 20 суудалтай байж “Манай нам ингэж үзэж байна” гэх ам ангайх тэнхээтэй болдог.

Тиймээс АН-ын шинэ дарга парламентын гаднаас л тамга атгах болов уу. Харин хэн байх, байхгүй нь хоёрдугаар зэргийн асуудал.

Б.СЭМҮҮН     

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top