x

Apple компанийн зарласан шинэ бүтээгдэхүүнүүд: iOS 14, өөрийн чиптэй Mac, watchOS 7…

Даваа гарагт Аpple компани жил тутмын WWDC (Worldwide Developers Conference) хөгжүүлэгчдийн чуулганаа анх удаа онлайн горимд зохион байгуулсан нь коронавирусийн цар тахалтай холбоотой байв.

Apple-ийн төв оффис дахь Стив Жобсын нэрэмжит театрын хоосон танхимд компанийн гүйцэтгэх захирал Тим Кук, программ хангамж хариуцсан дэд ерөнхийлөгч Крэйг Федериги нар энэ онд зах зээлд гарах шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ боломжуудыг танилцуулсан юм.

Шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдээс хамгийн их анхаарал татсан нь мобайл үйлдлийн систем iOS-ийн 14 дэх хувилбар байв. Мөн Аpple компанийн шинээр үйлдвэрлэгдэх Mac компьютерууд цаашдаа Intel компанийн процессороос салж, өөрийнх нь үйлдвэрлэсэн процессортой гарахаар болжээ.

Эдгээрээс гадна Apple Watch ухаалаг бугуйн цагны шинэ үйлдлийн системд “Sleep tracking” буюу нойрсолтыг хянах шинэ боломж нэмэгдэхээр болсон байна. Энэ нь Fitbit зэрэг өрсөлдөгчидтэй харьцуулахад дутагдаж байсан гол технологи байв.

Ингээд Apple-ийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүдтэй дэлгэрэнгүй танилцъя.

iOS 14 буюу iPhone-ий программын шинэчлэлИрэх намар зах зээлд гарах iOS 14 нь iPhone-ий нүүр дэлгэцний (home screen) бүтцийг үндсээр нь өөрчилжээ.

iPhone-ийн аппликэйшнүүдийг төрлөөр нь ангилж харуулах App Library энэ өөрчлөлтийн гол цөм юм. Бас widget-үүдийн харагдах, ашиглагдах хэлбэрт томоохон өөрчлөлт орсон байна.

App Clips хэмээх iOS 14-ийн шинэ функц нь аппликэйшнүүдийг бүхлээр нь нээхгүйгээр тодорхой нэг үйлдлийг ашиглах боломж олгох гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн нэг аппликэйшний зөвхөн нэг үйлдлийг ашиглахын тулд жижигрүүлсэн хөнгөн хувилбарыг нь ажиллуулах боломжтой болжээ.

iOS 14 хувилбарт нэмэгдсэн бусад боломжуудаас дурдвал

  • Messages дотор тодорхой нэг conversation-ийг pin хийх, групп чатаас зөвхөн нэгэнд сонгож хариулах зэрэг шинэ боломжууд
  • Аpple Maps-ийн зөвхөн дугуйчдад зориулсан шинэ боломж
  • Memoji-д амны хаалттай хувилбараа оруулах боломж
  • Автомашины хаалгыг iPhone-ooрoo нээх боломж зэрэг багтжээ.

Өөрийн процессороор тоноглосон Mac компьютеруудӨөрийн үйлдвэрлэсэн Apple Silicon процессороор ирээдүйн Mac компьютеруудаа тоноглож, Intel компанийн бүтээгдэхүүнээс салахаар болсон нь Apple-ийн хувьд том өөрчлөлт байлаа.

Apple-ийн өөрийнх нь процессорууд iPhone, iPad-тай ижил орчин бүрдүүлэх тул хөгжүүлэгчдэд нэг аппликэйшнаа бүх төхөөрөмжүүдэд зэрэг гаргах боломжийг нэмэгдүүлэх юм байна.

Apple-ийн чиптэй анхны компьютер 2020 оны сүүлээр худалдаанд гарах юм. Гэхдээ Intel процессортой Mac-ууд нэг хэсэгтээ үйлдвэрлэгдсээр байх ажээ.

Apple Watch-д нэмэгдэх шинэ боломжуудApple Watch ухаалаг бугуйн цагны шинэ үйлдлийн систем watchOS 7-д анх удаа хүний нойрсолтыг хэмжих, хянах боломж нэмэгдэхээр болжээ.

Хөдөлгөөн мэдрэгч, зүрхний цохилт хэмжигч, микрофоны тусламжтай шөнийн турш хүн хэрхэн унтаж, амарсан тухай мэдээллийг цуглуулах юм байна.

Үүнээс гадна Apple Watch хүнийг гараа угаах үйлдлийг мэдэрч, хангалттай сайн угаасан эсэхийг нь мэдээлдэг болжээ.

Өчигдөр бас Аpple компани iPad, AirPod, Apple TV төхөөрөмжүүд болон Mac компьютерын үйлдлийн системийн шинэ хувилбар macOS Big Sur-т нэмэгдэж буй шинэ боломжуудыг танилцуулсан юм.

Эх сурвалж: Tech Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 35 мин Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна 4 цаг 43 мин НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагааг эхлүүлнэ 4 цаг 52 мин Европын Холбоо Орост тавьсан хоригоо сунгав 4 цаг 55 мин Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна 5 цаг 5 мин Д.Баярхүү: ШХАБ-ын цаашдын төлөвшлийг ажиглах нь зүйтэй 5 цаг 58 мин “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ 6 цаг 11 мин Автомашингүй өдөр: Хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй 7 цаг 17 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 7 цаг 24 мин Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна Өчигдөр 14 цаг 05 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Өчигдөр 14 цаг 02 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй Өчигдөр 14 цаг 01 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Өчигдөр 13 цаг 58 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв Өчигдөр 13 цаг 56 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ Өчигдөр 13 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Өчигдөр 13 цаг 50 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна Өчигдөр 13 цаг 50 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ Өчигдөр 12 цаг 50 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна Өчигдөр 12 цаг 38 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно Өчигдөр 12 цаг 14 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top