x

Х.Тэмүүжин: Эцэг эхийн минь нэр, үр хүүхэд минь үлдэх нутаг

Улсын брэнд “улаан сармис” буюу ЖДҮ зээл хаачсан бэ?

Батсүмбэр сумын уугуул Хүрэлхуягийн Хасбат гэх залуу өөрийн нутагтаа Завханы алдарт “Улаан сармис”-ыг нутагшуулан тариалж эхэлжээ. Хөдөлмөрч, эгэл энэ залуу “Улаан сармис”-ыг Батсүмбэр сумынхаа бренд болгож, улсынхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангах, цаашлаад гадаадад экспортлох том зорилготой.

Тэрээр тариалсан сармисаа Казакстан, ОХУ руу экспортлох талаар багагүй судалгаа хийсэн байна. Гэвч элдэв тусгай зөвшөөрлөөс аваад хуулийн дарамт их, жирийн иргэнд боломж үргэлж хаалттай. Энэ тухай тэр “Бидэнд нэг л хүсэл байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл хүрэх эзэндээ хүрдэг байгаасай. Хэрэв би ЖДҮ-ийн зээл авч чаддагсан бол тоног төхөөрөмжөө суурилуулаад 120 хүнийг ажлын байртай болгож чадахаар байна. Тариалалтаа ч нэмэгдүүлж чадна” хэмээн ярьж байна.

Залууст нийгмийн халамж бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого, бизнесээ чөлөөтэй явуулах боломж ийг хүсч байна. Тэдэнд хуурамч амлалт, “тэнгэрээс унадаг” бэлэн мөнгө, хоосон попрол хэрэггүй. Өөрсдийн хүчээр өсч дэвжих, чөлөөтэй хөдөлмөрлөх, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломж хэрэгтэй тухай ярьж байна.

Архуст суманд иргэн мөн ингэж ярив. Түүний нөхөр хамгаалалтын малгай /дуулга/ өмсөлгүй мотоцикл унаж сумын төв рүү орсныхоо төлөө 200 мянган төгрөгөөр торгуулжээ. Замын хөдөлгөөний дүрэмд тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр. Хууль дүрэм энгийн иргэдэд яагаад ийм хатуу байдаг юм бэ? Иргэд биднийг юм л бол барина, хорино, торгоно гэж сүрдүүлдэг атлаа хэдэн зуун сая, тэрбумаар төсвийн мөнгө идсэн дарга нарт хууль яагаад үйлчилдэггүй юм бэ? Яагаад ийм ялгавартай байгаа юм бэ?

Товчхондоо Монгол Улсад хууль хоёр янзаар үйлчилж, иргэндээ хатуу, эрх мэдэлтэнд ээлтэй төр бий болж, нийгмээрээ, нийтээрээ нэг л бухимдалтай болжээ.

Өмнөх нөхдийн үлдээсэн “өв соёл”

Явсан сум бүрд иргэд, сонгогчид нэр дэвшигчидтэй уулзахаар танхим дүүрэн цуглаж, өөрт болон өрөөлд тулгарсан асуудлаар жишээлэн нийгмийн тэгш бус байдал, хуулийн ялгаварлалын талаар санал бодлоо хэлж байна.

Төв нутгийнхөн дөрвөн улирлын эргэлтэд амсхийх завгүй тариа ногоогоо тариалж, газар тариалан эрхэлж, мал аж ахуйгаа бөөцийлөн мөх сүүгээ бэлтгэдэг ч үр шим нь өөрт наалдахгүй байгаа тухай ярьж байна. Нийлүүлэлтээ нэмэгдүүлье гэхээр техник технологийн боломж байдаггүй, нийслэл рүү хүргэе гэсэн ч зам дэд бүтэц муутайгаас өдөрт нь хүргэж чаддаггүй. Нийслэлээс гучхан км зайтай хэрнээ бороо орж, шавар тогтсон үед сүүгээ хүргэж чадалгүй, гашилгаж орхидог байна. Хүнсний ногоогоо аваад хот орсон дээр ченжүүдэд үнээ даруулах, хятадаас их хэмжээгээр орж ирсэн хямд ногоонд үнэ цохигдох гэм мэтээр алдагдал амсдаг байна. Нийслэлээс 20-30-аадхан км-ын зайтай амьдарч байгаа атлаа яагаад хөгжлийн ийм их ялгаатай юм бэ? Яагаад ийм байлгах ёстой юм бэ? гэх асуулт.

Мөн хамгийн их давтагдсан бөгөөд хүн болгон тавьж байгаа нэг асуулт байна. “Та сонгогдсоныхоо дараа тойрогтоо эргэж ирэх үү?” Ямар олигтойдоо хүн ийм асуулт хүртэл тавих билээ. Урьд өмнө сонгогдож байсан, сонгогдоод мартсан хүмүүсийн үлдээсэн ул мөр, “өв соёл”, шарх сорви гэх үү дээ.

Х.Тэмүүжин: Нэг ч гэсэн зөв мөр үлдээхсэн

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ асуултад,

-“Сонгогдохынхоо өмнө 1000 нэрийн бараатай дэлгүүр шиг аашилж байгаад сонгогдсоныхоо дараа хамаг юмаа хамж аваад алга болоод өгдөг, дарга цариалаад суучихдаг хүмүүс байдаг. УИХ-ын гишүүн гэдэг ард түмний дарга биш юмаа. Ард түмний төлөөлөл, та бүхнээс дөрвөн жилийн хугацаатай томилолт авсан л хүн. Төрөхөөс дагадаг угсаа гарал, тэнгэрт залагдсан суудал ч биш. Тэгвэл ямар хүмүүс ийм төөрөгдөлд автдаг вэ?

Авлигын сүлжээнд орохоороо ард иргэдээсээ тасраад, татагдаад явчихдаг юм. Хөл нь хөрсөн дээрээ буухгүй тэнгэрийн амьтан шиг дээгүүр дүүлдэг юм. Тэгж яваад хад мөргөдөг, хага мөргөдөг юм.

Бидний хувьд тэдэн шиг илүү харсан, шунасан сэтгэл байхгүй ээ. Нутгийн хүүхдүүд учраас нутагтаа нэг ч гэсэн зөв мөр үлдээх юмсан гэж зүтгэж байна. Үр хүүхдүүддээ нийгэм үлдээхсэн, зөв амьдраасай гэж хүсч байна. Эрх мэдэлтнүүд дуртайгаараа дээрэмдэж тонодог, хүний амьдралаар дур зоргоороо тоглодог нийгэм үлдээчихвэл бидний үр хүүхэд л зовно. Тийм учраас бид өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө энд ирсэн. Та бүхэнтэйгээ адилхан энэ нутгийн хөрсөн дээр тоглож, шороог нь идэж өссөний хувьд энд байгаа юм. Эцэг эхийн минь нэр, үр хүүхэд минь үлдэх нутаг” хэмээн хариулав.

Мөн нэр дэвшигч Х.Тэмүүжин “Хуультай Монгол” хэмээн нэрлэсэн хуулийн бодлогынхоо тухай,

“Иргэн байх, эрх мэдэлтэн байхаас үл шалтгаалан хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Хэрэг хийсэн бол хариуцлагаа ч адилхан хүлээх ёстой гэдэг зарчим юм. Энэ зарчмыг одоо л хэрэгжүүлэхгүй бол, бид хэрэгжүүлэхгүй бол энэ улс орон болохоо байсан байна. Монгол улсын хууль аалзны тор шиг болсон байна. Хүчгүй нь энэ аалзны торонд бариулдаг, хүчтэй нэг тэр торыг ураад гараад явдаг болчихсон байна. Ингэж иргэдээ ялгаварладаг нийгмийг өөрчлөх бодлого бидэнд байна. Өнөөдөр манай хуулийн тогтолцоо дарга хамгаалдаг тогтолцоо, эрх мэдэлтний хуяг дуулга болсон байна.

Төрийн байгууллагууд бүхэлдээ эрх мэдэлтнийг, даргыг тойрч үйлчилж байна. Хэн илүү даргад таалагдаж, даргад үйлчилсэн нь ажил, албан тушаал ахиж, даргынхаа дургүйг хүргэвэл ажлаасаа халагдах айдастай байна. Дарга хамгаалдаг биш, иргэнээ хамгаалдаг хуультай, даргад үйлчилдэг биш иргэндээ үйлчилдэг төртэй болох бодлого бидэнд байна. Хөгжлийн боймолж, авлигаар асуудлыг шийддэг бус, хөгжлийг дэмжиж залуусын мөрөөдлийг биелүүлдэг төрийн бодлоготой хэрэгтэй байна” гэсэн юм.

Төв нутгаас УИХ-ын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшсэн Ардчилсан намын 3х3 баг, нэр дэвшигч Х.Тэмүүжин, Ц.Туваан, Д.Эрдэнэсувд нарын тойргийнхоо сумдад хийх нэр дэвшигчийн уулзалт үргэлжилж байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 16 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 16 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 18 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 18 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top