x

Тэр биднээс юугаараа ч өөр биш

Энэ хүний толгойг эргүүлж тойруулж их л мөлжих юм, МАН-ынхан. АН С.Эрдэнээсээ болоод ялагдана л гэнэ. Ялах, ялагдахыг нь мэдээгүй байж хэнээс болж ялагдахыг бас мэдэх үү?

Харин МАН Хүрэлсүхээсээ болоод ялагдаж мэднэ. Хүрэлсүх бол ЖДҮ, Хүрэлсүх бол 60 тэрбум, Хүрэлсүх бол Монголын “Хар”, “Саарал” жагсаалт, Хүрэлсүх бол Хүрэлсүх л юм.

Хүрэлсүх МАН-ын дарга болохоосоо өмнө хэн байсан? НАМЗХ-г удирдаж байхдаа намынхаа залуустай нийлж Хадгаламж банкны 14 тэрбумаар казинодсоныг мартсан уу? Төрийн ордны ард байрлах 9 давхар обектыг “Солонгост ажилладаг эгчийнхээ цалингаар бариулсан” гэж ярьж явсанд бас итгэсэн үү? М.Энхболдыг газрын наймаачин гээд буулгахад тэр “Байшин барьсан газрыг чинь хэн өглөө?” гээд мушийж суусан.

Ж.Эрдэнэбатыг “намайг тагнаж чагналаа” гээд огцруулсны дараа өөрийнхөө төрсөн дүүгээр өөрөө ийм ажил хийлгэсэн нь ил болж байсан хүн л дээ. У.Хүрэлсүхийн Монголын төрд хийсэн ганц сайн зүйл нь Онцгой байдлын сайд байхдаа Хөвсгөл далайд төөрсөн Л.Гүндалайг зургаан давхар бандааштай нь цуг аварсан явдал. Бусад нь дандаа хутгуур.

Ардын намын даргыг авахдаа хүртэл юу хийснийг нь сана. М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлчихээд араас нь хутга барьж очоод Женкогийн тэжээврүүдтэй нийлж намынхаа нэр дэвшигчийг унагасан. Ярианых нь бичлэг хүртэл цацагдсан. Шалтгаан нь зүгээр л МАН-ын даргын суудлыг авах байсан. М.Энхболд Ерөнхийлөгч болчихвол өөр шиг нь хутгуурт намаа өгөхгүй гэдгийг ухамсарласан учраас урьтаж хөдөлсөн.

Байгаа байрандаа ахадсан нэгэн байхад байр сууриндаа үргэлж жижигдсэн хүн бас байдаг. Хурандаа Хүрэлсүх бол тийм л хүн.

Хүрэлсүх атаман болохоороо, аймшиггүй болохоороо төсвийн мөнгөөр нисдэг тэрэг унаад тойрог болгон дээр нисч буугаад яваа ч юм биш. Ямарч үнээр хамаагүй сонгогдож байж ялаас мултарна гэдгээ мэдсэний үндсэн дээр ингэж хоолойдоо хутга тулгуулаад явж байгаа хүн. Ардын намын 65 гишүүний 54 нь дахиж нэр дэвшсэн. Талаас илүү нь ЖДҮ-чин. Гишүүний бүрэн эрх нь дууслаа л бол бүгд шорон луу ачигдана.

Ачигдахдаа мөр мөрөө хөөгөөд дуугүй явна гэж үү? Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгосны төлөөс юм шүү дээ... гэж хэн нэг нь хэлж л таарна. Хүрэлсүхийн амласан “шударга ёс” ийм л үнэ цэнэтэй байсан. Мөнгөгүй бол тэр хэн ч биш. Тэр мөнгө нь харин хэнийх вэ? 

С.Эрдэнийг намынхаа нэр дэвшигчдээс 100 саяын татвар авсан л гэнэ. АН-ын гишүүд ядаж л тал талаасаа татаад намынхаа сонгуулийг санхүүжүүлчих сэтгэлтэй байна. Харин МАН яасан бэ, хэний мөнгөөр сонгуульдаж байгаа билээ? Төсвийн мөнгө гэдэг эзэнгүй мөнгө байсан уу? С.Эрдэнийн 100 саяыг цагдаж суухаар Хүрэлсүхийн шатаасан мөнгө хаанаас гарч байгааг эхлээд асуух хэрэгтэй. Энэ зэрэгтэй ялгааг мэдэж байж Ардын намын пиарчид ажлаа хиймээр байна аа.

Хүрэлсүхийн хажууд С.Эрдэнэ хэн юм гэл үү? С.Эрдэнэ бол алдаатай, оноотойгоо бичигдсэн ардчиллын амьд түүх. Унаж үзсэн, босч зогссон жирийн нэг эр хүн. Та биднээс юугаараа ч өөр биш. Андын журмыг эвдээгүй, арчаагаа алдаж Н.Энхбаярын хөлд сөгдөөгүй. Хүрэлсүх шиг хутга барьж намын тамга аваагүй. Байгаа бүхнээ өөрийн гараар босгосон...

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (96.51.169.163)
    Нээрээ энэ МАН ямар мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа юм болдоо.Нисдэг тэргийг өөр намууд, биё даагчид ашиглабал асар өндөр зардал гарна даа. Төрийн ажилд биш, сонгуулын сурталгаандаа явахдаа нисдэг тэрэг хэрэглэж байгаа явдал бол татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар хэрэглэж байна гэсэн үг.Эндээс л нөгөө ямар ёс зүйтэй вэ гэдэг нь харагдаад байгаа юмдаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.90.97)
    Яг л байгаа үнэнийг бичжээ!
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 41 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 48 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 58 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 16 цаг 21 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 16 цаг 27 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 54 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 53 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 18 цаг 16 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 18 цаг 23 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top